Даргадаа хэзээ ч хэлж болохгүй үгс

2015-12-15, 04:05
15,726
Бид заримдаа аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж бүтээе, төгс төгөлдөр бүтээлийг бий болгоё гэх үүднээс биш харин бусдад мундаг мэт харагдаж, дүр үзүүлж, мөнгийг гол зорилгоо болгож ажиллах нь бий. Ийм сэтгэхүйгээр бүтсэн ажил бусдад нэг л түүхий, ялангуяа тухайн удирдлагадаа байнга дутуу үнэлэгдэж, тухайн ажилтанд эргээд сэтгэлээр унагах хангалттай шалтгаан болдог. Тиймээс та албан байгууллагынхаа удирдлагад буюу даргадаа доорх үгсийг хэзээ ч битгий хэлээрэй.
Даргадаа хэзээ ч хэлж болохгүй үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Манай хуучин захирал бас яг ингэж хэлж байсан”
Таны дутагдалтай тал болон алдсан алдааны тухай ярилцаж байвал чимээгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хуучин ажлаасаа яагаад халагдсан шалтгаанаа хэлвэл тэр таныг хариуцлагагүй нэгэн хэмээн бодох болно.



2. “Та намайг муу гэж бодож байвал эндүүрч байна”
Хичнээн уур чинь хүрч, үл ойлголцол дээд цэгтээ хүрсэн ч гэсэн ингэж хэлж болохгүй шүү. Хүнийг хэлж буй үгээр нь биш, хийж буй үйлдлээр нь үнэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Үнэхээр л өөрийнхөө чадвар чадамжийг тултал нь харуулмаар байвал хэнд ч ямар ч хорон үг, уур бухимдал хэрэггүй. Чимээгүй ажилла. Амжилт таныг өөрөө олоод ирнэ.



3. “Би цалингаа ахиулмаар байна”
Бүх л ажилтны толгойд ийм бодол орж ирдэг. Эсвэл энэ нийгэм өөрийн эрхгүй ингэж бодоход хүргэдэг байх. Хэдий шулуун шударга байх хэрэгтэй ч ийм нөхцөлд “Энэ ажил надад маш их зүйлийг сургаж байна. Гэхдээ үүнээс өндөрт хүрэхийн тулд би улам шаргуу ажиллахад бэлэн байна” гэж хэлэх хэрэгтэй.



4. “Би өөр ажил хайсан нь дээр байх”
Хатуухан хэлэхэд та өрсөлдөгчдөө найрсагаар байраа тавьж өгөхийг хүсээгүй л бол даргадаа ингэж хэлэх хэрэггүй. Та үнэхээр хамгийн шилдэг, дээд түвшний ажилтан биш л бол (ихэнх хүмүүс дундаж ажилтан байдаг) даргадаа ингэж сул талаа харуулах хэрэггүй. Үнэндээ та түүнд хэрэгтэйгээс илүү тэр танд хэрэгтэй гэдгийг санаарай. Учир нь одоо хаа сайгүй л ажил хайж байгаа хүмүүс байна шүү дээ.



5. “Үүнийг би хийх ёстой, үүнийг харин хийх ёсгүй”
Захирал тань таны ажлын төлөвлөгөөнд огт хамааралгүй зүйл даалгана гэж мэдээж ховор зүйл. Ямар нэг талаараа хамааралтай, нөлөөтэй болоод л танд даалгасан гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр та мэдэхгүй шинэ зүйлээ мэддэг болох, илүү их туршлага хуримтлуулах зэрэг давуу талуудыг эзэмших болно.



6. “Би танд нөхөрсөг шүүмжлэл хэлж болох уу?”
Таны ажлын тайланг шалгах үед, эсвэл ажилтан, удирдлага хооронд ялимгүй маргаан гарч байсан ч ийм төрлийн үг бүү цухуйлга. Хэдийгээр үзэл бодлоо зөв илэрхийлэх нь байх ёстой зүйл ч гэлээ шүүмжийн шинжтэй зүйлсийг харин оюун ухаанаараа “шүүж” байж амнаасаа гаргаарай.



7. “Хэн танд ингэж хэлсэн бэ?” эсвэл “Та наадахаа хаанаас сонссон юм?”
Хөндлөнгөөс сонсоход л эвгүй санагдах энэ үг нь таныг хэрүүлч, явцуу бодолтой, ховонд дуртай хэмээх сэтгэгдлийн даргад чинь өгөх болно. Албан байгууллагын удирдлага хов хутгадаг, хэл амтай хүнийг цаашид ажиллуулах нь юу л бол... Харин түүний оронд “Цаашдын ажилдаа энэ алдаагаа давтахгүйг хичээнэ” хэмээн арай эерүүлвэл хэн хэнд нь тустай байх болно.



8. “Таны буруу”, “Надаар тоглоод байгаа юм уу?”
Хэдийгээр таны зөв байсан ч гэсэн өөрөөсөө дээд албан тушаалтай хүнтэй битгий марга. Харин яагаад түүний буруу болохыг хөдөлшгүй нотлох баримт ашиглан эвтэйхэн тайлбарлаарай.



9. “Энэ миний буруу биш, Батаагийн буруу”
Сайн ажилтан хэзээ ч хүн рүү буруугаа бухдаггүй, өөрийн буруу байсан ч түүнийг шууд хэлдэггүй. Харин үүрэг хариуцлагаа ухамсарлан, яагаад ийм зүйл гарах болов гэдгийг сайтар тунгаадаг. Харин дараа нь уур бухимдлаар биш, эв зүйгээр учраа олдог.



10. “Би байгаагаараа л байна. Та намайг өөрчлөх гээд хэрэггүй”
Зарим ажилтнуудын байгаа байдал нь тухайн ажлын байрандаа тохирохгүй, эсвэл удирдлагадаа хэтэрхий залхуу хойрго, хангалтгүй санагдах тохиолдол цөөнгүй. Өсөн дэвшихийн хүсдэг хүмүүс зан чанараа биш харин амьдрах хэв маяг, ур чадвараа байнга өнгөлөн зүлгэж, хөдөлгөөнд орж байдаг. Захирал тань таниас одоо байгаагаасаа илүү идэвхитэй, илүү бүтээлч байгаасай гэсэн утгаар хэлж байгаа болохоос өөрөөсөө өөр хүн бол гэж ерөөсөө хэлээгүйг, хэлэх ч үндэслэлгүйг санаж аваарай.



11. “Тиймээээ, та бараг л оноод хэлчихлээ. Хамгийн шилдэг нь мэдээж би”
Таныг арай ч ингэж хэлэхгүй гэж найдъя.



12. “Та сая ямар новшоо хэлчихвээ? Та ч ёстой тэнэг шийдвэр гаргаж дээ”
Ажлаасаа халагдсан ихэнх хүмүүс өөрийн бүдүүлэг зан, харилцааны хил хязгаараа мэдээгүйгээс болж халагдсан байдаг.



13. “Та ингэх ёстой, та тэгэх ёстой байсан, тэгэх хэрэгтэй шүү”
Хүлээгээрэй, ингэхэд хэн нь дарга нь билээ?



14. “Надад ямар ч хамаагүй”
“Үнэхээр л хамаагүй юм бол та энд ажиллах хэрэг байна уу” гэх хариуг сонсмооргүй байгаа бол хэзээ ч битгий ийм утгагүй, бүдүүлэг зүйл хэлээрэй. Насанд хүрсэн хүн мэдээж бүх зүйлд хариуцлагатай хандах хэрэгтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарласан хүний амнаас ийм үг унадаггүйг санаж яв.



15. Амандаа ус залгисан мэт зогсох хэрэггүй
Энэ бүхний эцэст чухал яриа өрнүүлж байгаа тохиолдолд чив чимээгүй зогсох ч хэрэггүй. Үнэхээр буруутай санагдаад, хэлчихмээр эвтэйхэн үг олдохгүй байгаа бол “уучлаарай” хэмээх үг байдлыг хурцатгахаас сэргийлдэг аж. Харин дарга чинь танд боломж олгож байгаа бол “баярлалаа” гэхээ мартуузай. Хамгийн гол нь хаана, хэзээ үг дуугарах, ямар үед чимээгүй байхаа мэддэг байх хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()