Дэлхийн хамгийн жижигхэн хүн Непалын тосгонд амьдардаг

2012-02-26, 20:15
14,388

Непалын нэгэн тосгонд аж төрдөг 72 настай Чандра Бахадур Данги нь өнөө цагийн дэлхийн хамгийн намхан хүний номинацид нэр дэвшээд байгаа юм. Түүний нурууны өндөр нь ердөө 56 см ажээ. Тун удахгүй Гиннсеийн амжилтын номны ажилчид түүн дээр айлчилж, албан ёсоор номондоо багтаахаар зэхэж байгаа гэнэ. Данги нь гагцхүү бяцхан биеэрээ биш, бас насны өндрөөрөө Гиннесийн номонд зайлшгүй багтах нь гарцаагүй. Учир нь Дэлхий дээр ийм намхан хүмүүс маш богино насалдаг байна. Харин энэ эр 72 настай шүү дээ.

Дэлхийн хамгийн жижигхэн хүн Непалын тосгонд амьдардаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn

Чандра Бахадур Данги (Chandra Bahadur Dangi) нь Дэлхийн хамгийн намхан бөгөөд хамгийн урт насалсан хүнээр Гиннсеийн номонд удахгүй бичигдэнэ.


www.caak.mn

Бяцхан непал эрэгтэй тэрээр Катманду-гаас баруун өмнө зүгт 540 км-ийн зайтай орших Римхол хэмээх тосгонд аж төрдөг.


www.caak.mn

Зурагт: Тосгоны иргэд Данги-гийн өндрийг хэмжиж байна. Тэрээр 56 см өндөртэй.


www.caak.mn

Непалын хамгийн жижигхэн биетэй тэтгэврийн хөгшин Данги-гийн жин нь ердөө 12 кг.


www.caak.mn

Данги хэзээ ч эхнэр авч байгаагүй бөгөөд хамгийн том ахынхаа гэрт амьдардаг.


www.caak.mn

Бяцхан биенээсээ болоод Данги нь тогтмол ажил хийж үзээгүй тул гэрийн ажилдаа маш сайн ажээ.


www.caak.mn

Түүний таван ах, дүү нар нь бүгд хэвийн нуруутай юм байна.


www.caak.mn

Зурагт: бяцхан авга ахыгаа үүрч яваа залуу.


www.caak.mn

Залуугийн хэлснээр Гиннесийн амжилтын номны төлөөлөгчид тун удахгүй Катманду-д ирж, авга ахыг нь Гиннесийн номонд оруулах юм байна.


www.caak.mn

Данги төрөлх тосгоноосоо хэзээ ч гарч үзээгүй тул Непалын нийслэл Катманду-руу явах нь түүний амьдралын анхны томоохон аялал болж байгаа юм.


www.caak.mn

56 см нуруутай Данги нь Филлипиний иргэн Жанрей Балауин-аас “Дэлхийн хамгийн намхан хүн” өргөмжлөлийг нь “булаан” авч чадна гэж найдаж байгаа аж. Жанрей Балауин нь түүнээс 4 см-аар өндөр билээ.


www.caak.mn

Өмнө нь 67 см нуруутай өөр нэгэн Непалын иргэн болох Тапа Магар Хагендра нь мөн Дэлхийн хамгийн намхан хүнээр тодорч байсан удаатай ажээ.


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()