Гэрийн нөхцөлд хийх хүйтэн ундаанууд

2012-07-09, 19:48
51,811

Тэнгэр цоолон төөнөх зуны халуун нар заримдаа үнэхээр хэцүү санагддаг. Бороо орж, газар дэвтэвч, үүлний цаанаас нар гарахаараа ахиад л тэсэхийн аргагүй халдаг билээ. Тэгвэл энэ л үед хэрэг болдог гайхалтай зүйл бол амтат хүйтэн ундаа. Хүйтэн ундаа гэхлээр заавал энд тэнд үйлдвэрлэгдсэн, хор уршиг нь мэдэгдэхгүй ундаа, жүүсийг уух албагүй. Яагаад бид гэр гэртээ, амтат хүйтэн ундаа хийж ууж болохгүй гэж? Найрлагыг нь өөрсдөө мэдэж, яг өөрөө хийсэн болохоор хүртэхэд хүртэл хичнээн таашаалтай байх билээ. Ингээд бүгдээрэ зун цагт алжаалыг тайлах амтат хүйтэн ундаануудыг хэрхэн хийх заавартай танилцацгаая.

Гэрийн нөхцөлд хийх хүйтэн ундаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Нэрс, гадил жимсний смути


Орц:
1 ширхэг банан
100 грамм нэрс
½ стакан тараг юмуу хүйтэн сүү
Бэлтгэх арга:
Дээрхи бүгдийг блендерт хийж холиод, аягалж уугаарай.


Малина-тай милк шейк


Орц: Малина – 150 грамм, сүү – 250 мл, зайрмаг – 100 гр, элсэн чихэр – 2 амны халбага
Бэлтгэх арга: Малина-гаа саванд хийж байгаад, элсэн чихэр дээрээс нь асгаж, буцалтал нь халаана. Үүнийхээ дараа жимсээ хөргөж, блендерт хийгээд, дээрээс нь сүү, зайрмагаа нэмээд хөөсрөх хүртэл нь хутгана.


- Одоо та бүхэндээ Гэрийн лимонадын 5 жорыг танилцуулъя.



Апельсины ундаа буюу гэрийн Фанта


Орц: 8 ширхэг апельсин (бидэнд хальс нь л хэрэг болно); 4 ширхэг лимон (шүүс болон доторхи зөөлөн эд нь л хэрэгтэй), элсэн чихэр – 2 кг, ус

Хийх арга: Апельсины хальсаа усанд хийж буцалгаад, 24 цаг байлгана. Хальсаа гаргаж аваад, махны машинд хийнэ. Машиндсаны дараа гарч ирсэн шүүсийг мөн буцалгаад, 24 цаг байлгана. Дараагаар нь хальсны хэсгүүдийг авч хаяад, шүүсэн дээр нь 2 кг элсэн чихрээ нэмж, лимоны шүүсээ нэмж өгөөрэй. Бэлэн болсон шүүсээ хийжүүлсэн устай найруулж уувал янзтай.


Ногоон цайны лимонад


Орц: 4 стакан ногоон цай, 3 ширхэг лимон (бидэнд шүүс нь л хэрэг болно), ½ стакан гааны шинэхэн навч, ус – 2 стакан.
Бэлтгэх арга: Цайгаа данх юмуу шүүсний том саванда хийгээд, дээрээс нь лимоны шүүсээ шахаж хийгээд, гааны навч болон усаа нэмж өгнө. Дараа нь хөргөгчинд тэс хүйтэн болтол нь байлгаад, уух үедээ стаканд хийж, гааны шинэхэн навчаараа чимэглэж өгнө.


Нэрсний лимонад


Орц: 6 ширхэг лимон, 2 стакан ус, 1 стакан элсэн чихэр, ½ стакан нэрс, 2 стакан мөс
Бэлтгэх арга: 4 лимоныхоо хальсийг нь авч, шүүсийг нь шахаж бэлдэнэ. Том саванд хоёр стакан ус хийж, дээрээс нь элсэн чихрээ хийнэ. Мөн лимоны хальс болон шүүсийг нь нэмж өгөөд сайтар хутгана. Блендерээр юмуу халбагаар нэрсээ бяцлаад, дээрхи хольц дээрээ нэмж өгнө. Ингээд хөргөгчинд хийнэ. Хүйтэн ундаагаа стаканд аягалаад, лимоны навчаар чимэглэнэ.


Хан боргоцойн лимонад буюу гэрийн “Пина-Колада


Орц: Хан боргоцой (бидэнд ½ стакан шүүс нь хэрэг болно), 2 ширхэг лимон (шүүс нь хэрэг болно), 2 ширхэг өндөг (цагаан нь), 1 стакан хийжүүлсэн ус, мөс
Бэлтгэх арга: Өндөгийн цагаанаа лимоны шүүс болон хан боргоцойн шүүстэйгээ хольж, хөөсөртөл нь хутгана. Хольцоо шүүрээр шүүж, өөр саванд хийнэ (лимон болон хан боргоцойны зөөлөн эдийг оруулахгүйн тулд). Мөсөө жижиг хувааж, хийжүүлсэн устай хамт хольц дээрээ нэмээд, аягална.


Энэтхэг лимонад


Орц: ½ стакан Лаймын шүүс, 2/3 стакан лимоны шүүс, 1/3 стакан агч модны шүүс, 8 стакан ус, шинэхэн цагаан гаа.
Бэлтгэх арга: Энэхүү лимонадын маш хялбар аргаар бэлтгэдэг. Бидэнд блендер ч хэрэггүй, махны машин ч хэрэггүй, буцалгах ч шаардлага гарахгүй. Зүгээр л бүх найрлагаа нэг саванд хийгээд л хутгачих. Дараа нь сайтар хөргөөд, аягалахдаа лимоны шүүс, мөс нэмж өгөхөд хангалттай.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()