Таныг унтаад босоход үзэсгэлэнтэй харагдуулах 7 арга

Арьсаа арчилж, гоо сайхандаа санаа тавихад орой буюу шөнийн цаг хамгийн тохиромжтой байдаг. Өдөржин гадуур ажилласны дараа, орой гэртээ амарч, арьсаа арчилж, шаардлагатай арга хэмжээг аваарай. Шөнийн цагаар хүний биеийн эд эс сэргээгдэж, шинээр төлждөг билээ. Ингээд та бүхэндээ унтаж байхдаа үзэсгэлэнтэй болох аргуудыг танилцуулъя. 

Таныг унтаад босоход үзэсгэлэнтэй харагдуулах 7 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зуун настын шүүсээр маск тавих

Зуун настын шүүс нь арьсыг цайруулж, батгыг эмчлэх тустай төдийгүй үрчлээнээс сэргийлдэг. Энэ нь бүх төрлийн арьсанд зориулагдсан билээ. Та орой унтахдаа зуун настын шүүсийг арьсандаа тарааж түрхэхэд хангалттай. Долоо хоногт 2 удаа түрхээрэй. 

Зуун настын шүүсээр маск тавих

2 Е витаминтай маск

Нүдний доод зовхи нь маш амархан суларч, үрчлээс үүсдэг. Харин та үүнээс сэргийлэхийг хүсч байвал, Е витамин хэрэглэж болно. Ингэхдээ эмийн сангаас Е витамины капсулыг худалдан авч, оливын тостой хольж, нүүрэндээ түрхэнэ. Үүнийг доод зовхиндоо маш нимгэн түрхэх бөгөөд болгоомжтой байхыг зөвлөе. Долоо хоногт 1 удаа түрхээрэй. 

Е витаминтай маск

3 Хөмсөг болон сормуусандаа касторын тос түрхэх

Нүүрээ угааж цэвэрлэсний дараа, касторын тосыг хөмсөг болон сормуусандаа түрхэж унтаарай. Энэ нь үсний ургалтыг дэмжиж, таны сормуусыг урт, хөмсгийг өтгөн болгоно. Орой бүр энэхүү аргыг хэрэглэж байгаарай. Та касторын тосыг томоохон эмийн сангуудаас худалдан авах боломжтой. 

Хөмсөг болон сормуусандаа касторын тос түрхэх

4 Кокосын тосыг урууландаа түрхэх

Та орой орондоо орохын өмнө багахан кокосын тосыг урууландаа түрхээрэй. Ингэснээр өглөө таны уруул зөөлхөн булбарай болсон байх болно. Мөн кокосын тосыг шууд урууландаа түрхэж болохоос гадна кокосын суурьтай уруулын бальзамыг түрхэх боломжтой. 

Кокосын тосыг урууландаа түрхэх

5 Үсээ чийгшүүлэх

Үс тань цахилгаанжиж, хугарч байвал энэ нь чийгшэл дутагдсаны шинж юм. Та үсээ чийгшүүлэхийн тулд гоо сайхны дэлгүүрүүдээр худалдаалагддаг төрөл бүрийн шүршигчийг авч хэрэглэж болно. Гэхдээ үүнийг гэртээ ч мөн бэлтгэх боломжтой. Та алимны цуу, усыг хольж, шүршигч саванд хийгээд, орой унтахдаа үсэндээ цацаарай. 

Үсээ чийгшүүлэх

6 Гарын арьсыг зөөлрүүлэх

Та гарын арьсаа зөөлрүүлэхийн тулд:

  • Гараа угааж, скраб түрхэн арьсыг нь гуужуулаарай.
  • Дараа нь чийгшүүлэх тос түрхэж, хуруу тус бүртээ иллэг хийнэ.
  • Эцэст нь гарандаа бээлий өмсөж унтаарай. 
  • Харин өглөө нь бээлийгээ тайлж, хумсандаа зориулалтын тосыг түрхэх хэрэгтэй. 

Гарын арьсыг зөөлрүүлэх

7 Хөлийн улыг арчлах

Зуны халуун өдрүүд хэдийн ирсэн тул хөлөө бэлтгэх хэрэгтэй. Та хөлийн улныхаа хатуурсан хэсгийг оливын тос эсвэл кокосын тосны тусламжтайгаар арчлаарай.

  • Хөлөө эхлээд скрабаар сайтар үрж, арчаарай.
  • Дараа нь оливын тос эсвэл кокосын тосыг уландаа түрхэж, гадуур нь зузаан оймс өмсөж, унтах хэрэгтэй. 

Хөлийн улыг арчлах

Та амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()