Таны биед ус дутагдсаныг илтгэх 12 шинж тэмдэг

Бидний бие организм, ус дутагдаж байгааг маш олон хэлбэрээр илэрхийлж, нэг ёсондоо "дохиог" илгээдэг билээ. Гэтэл бид тэдгээр дохиог өөр зүйлстэй холбон ойлгож, тэс өөр арга хэмжээ авах нь бий. Ердөө л өдөр тутамдаа тогтмол ус ууж байснаар, тэдгээр шинжүүдээс хормын төдийд салах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таны биед ус дутагдсаныг илтгэх 12 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ам хатах

Энэ нь магадгүй танд ойлгомжтой зүйл мэт санагдах нь ойлгомжтой. Гэсэн ч хэрвээ та амны цангаагаа тайлахын тулд сахар ихтэй, хийжүүлсэн ундаа уудаг бол энэ нь эргээд ам хатаах шалтгаан болж байдаг. Сахар ихтэй ундаа нь түрхэн зуур чийглэг мэдрэмжийг төрүүлэх ч, хэсэг хугацааны дараа амыг зууралдуулж, дахин цангах мэдрэмжийг төрүүлэн, ам хатаадаг.

Ам хатах

2 Арьс хуурайших

Арьс чийглэг байж, та залуу, үзэсгэлэнтэй төрхөө удаан хадгалж чадна. Гэтэл бид үнэтэй, чанартай гэх бүтээгдэхүүнийг худалдан авч, арьсаа гаднаас нь тордоод байдаг. Цэцгийг хичнээн шүршээд, сав руу нь ус хийхгүй бол гандаж, удахгүй хатна шүү дээ. Түүнтэй ижил дотроосоо аль болох сайн ус уух хэрэгтэй. Хэрэв таны арьс хуурайшиж гандсан бол, ус дутагдсаны илрэл юм.

Арьс хуурайших

3 Цангах

Ус хичнээн уусан ч, дахин дахин цангаад байгаа нь та өдөр тутамдаа хангалттай хэмжээний ус уудаггүйн илрэл юм. Өмнө нь сайн ус уугаагүй хэрнээ, амаа цангасан үед хэдэн саваар нь уугаад ч нэмэргүй. Энэ нь таны биед шингэхгүй, эргэн шээс болон гадагшлах болно. Иймд усыг ихээр залгилж уулгүй, ганц нэг балгаар тогтмол ууж хэвшээрэй. 

Цангах

4 Нүд аргах

Ус дутагдах нь зөвхөн ам хатах, цангуулах мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй, нүдийг аргуулж, загатнуулдаг байна. Мөн нүд улайх шинж илэрдэг. Хүмүүс үүнийг ихэвчлэн компьютер, гар утастай холбон тайлбарлах нь бий. Гэвч энэ нь таны биед ус дутагдаж байгааг ч мөн илтгэдэг.

Нүд аргах

5 Бие өвдөх

Бидний биеийн бүтэц, тэр дундаа мөгөөрс, булчин нурууны нугалам зэргийн 80 хувийг ус бүрдүүлж байдаг. Мөн ясны бат бөх, булчингийн уян хатан байдалд ч мөн нөлөөлдөг. Энэ нь гэнэтийн хөдөлгөөн, үсрэх, эвгүй унах үед биеийг бэртлээс хамгаалах нэг үгээр "бамбай" болдог юм. Иймд та амархан бэртэх, бие өвдөх, үе мөч янгинах зэрэг шинжүүдэд дарлуулж байгаа бол шингэн дутагдсаны илрэл байж болно.

Бие өвдөх

6 Булчингийн массаа алдах

Дээр дурдсанчлан, бидний биеийн булчингийн ихэнх хэсгийг ус эзэлдэг. Энэ нь биед бага ус байх тусам булчингийн масс алдагдана гэсэн үг юм. Иймд та дасгал сургуулилт, уураг бэлдмэлийн завсраар зайлшгүй ус ууж байх хэрэгтэй. Энэ нь таны биеийг хөгжүүлэхэд туслах аж.

Булчингийн массаа алдах

7 Удаан хугацаанд өвдөх

Үргэлж ус ууж байснаар, бие дэх ашиггүй бодис, хорыг шээсээрээ дамжуулан гаргах болно. Энэ нь яг л шүүлтүүртэй ижил юм. Бид уснаас ямарваа бохирдлыг шүүхэд шүүлтүүр давхар бохирддог. Гэтэл түүнийг цэвэрлэхгүй бол, бохирдлыг бүрэн шүүж чадахгүй шүү дээ. Түүнтэй ижил, та өдөр тутамдаа сайн ус ууж байснаар биедээ байгаа хорт бодисыг гадагшлуулж буй хэрэг юм.

Удаан хугацаанд өвдөх

8 Сэтгэл гутралд орох, бие сульдах

Биед шингэн дутагдсанаас болж сэтгэл гутралд орох, толгой эргэх, бие илэрхий сульдаж, тамирдах зэрэг шинжүүд илэрдэг. Учир нь бие хангалттай хэмжээний шингэнийг авч чадахгүй үед цус хүчилтөрөгчөөр дутагдаж, дээрх сөрөг шинжүүдийг авчирдаг аж.

Сэтгэл гутралд орох, бие сульдах

9 Өлсөх мэдрэмж төрөх

Үргэлж өлсөөд, хоол идэх хүсэл нэмэгдэх нь магадгүй биед ус дутагдсантай холбоотой байж болно. Энэ үед та юун түрүүнд хоол идэхээ урьтал болголгүй, ус уугаад үзээрэй! 

Өлсөх мэдрэмж төрөх

10 Ходоод гэдэсний үйл ажиллагаанд асуудал учрах

Тогтмол ус ууж байх нь, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь ингэснээр хоолны шингэц сайжирч, биеэс бохирдлыг гаргаж, цэвэрлэдэг. Ус дутагдсан үед, цээж хорсох, ходоодны хямрал болох зэрэг асуудлууд тулгардаг байна.

Ходоод гэдэсний үйл ажиллагаанд асуудал учрах

11 Хөгшрөлт түргэсэх

Хэрэв бидний биед ус дутагдвал, арьс цонхийж, өнгө зүсээ алдана. Ялангуяа нас ахих тусам, уух усны хэмжээгээ ихэсгэх хэрэгтэй юм. Мөн дээр дурдсан шинжүүд ч хөгшрөлтөнд илүү ихээр нөлөөлөн, таныг дарлах нь бий. Иймд та аль болох шингэн ууж, идэвхитэй амьдралаар амьдрах хэрэгтэй.

Хөгшрөлт түргэсэх

12 Дараагийн удаа энэ хүртэл явалгүйгээр, хангалттай ус ууж байгаарай!

Хэрэв та бидний мэдээллийг уншиж байхдаа дээрх шинжүүд илэрсэн бол яг одоо ус уугаарай. Мөн дараагийн удаад, дээрх шинжүүд илэртэл өөрсдийгөө зовоох хэрэггүй юм. Гэхдээ та ус ууж байна гээд ихээр уулгүй, бага багаар балгаж угаарай.

Дараагийн удаа энэ хүртэл явалгүйгээр, хангалттай ус ууж байгаарай!

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()