Инээд хүрмээр өчүүхэн жижиг үхрийг үзэхээр мянга мянган хүн Бангладешийг зорих болжээ

Та хэзээ нэгэн цагт өөрийгөө нас бие гүйцсэн үхэр өхөөрдөж, эрхлүүлж байгаагаар төсөөлж байсан удаа бий юу? Бангладеш дахь нэгэн фермд амьдардаг Рани хэмээх одой үхэр интернет хэрэглэгчдийн "эгдүү"-г хүргэж, дэлхийн өнцөг булан бүрт алдартай болоод амжжээ. Бутан үүлдрийн энэхүү амьтан ердөө 51 см урт, 28 кг жинтэй бөгөөд зөвхөн түүнтэй уулзахыг хүссэн зочдын хөл тасардаггүй гэнэ шүү!

Инээд хүрмээр өчүүхэн жижиг үхрийг үзэхээр мянга мянган хүн Бангладешийг зорих болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энгийн үед ачаалал ихтэй байдаг Ранигийн ферм Бангладеш даяар хөл хорио тогтоосон үед хүртэл нийтдээ 15 мянга орчим зочин хүлээн авсан байна.

Байгалийн ховор бүтээл болсон Рани үхэр нь зөвхөн Бангладешчуудын биш, гадаадын жуулчдын ч хайрыг татдаг аж. Үүнээс гадна томоохон хэвлэлийн байгууллагуудын сэтгүүлчид хүртэл түүний зургийг авахаар алс холоос зорин очдог.

Энэ бяцхан амьтан жил гаруйн өмнө Бангладешт ирсэн бөгөөд энэ жил хоёр нас хүрч, бяруу болох аж. Ранигийн өчүүхэн жижиг бие хэдийгээр харахад эгдүүтэй ч алхаж гишгэхдээ тааруу, үхэрнүүдэд гишгүүлэх магадлалтай тул ихэнхдээ бусдаасаа айж дөлдөг гэж фермийн эзэн тайлбарласан байв. Тиймээс Ранийг зочидтой уулзуулан зураг авхуулахын тулд энгийн үхэрнүүдээс тусад нь байлгадаг аж.

Бяцхан үхэр ижил төрлийн амьтадтайгаа нийтэч биш боловч хүмүүст дуртай. Фермээр ирсэн зочид байнга түүнийг эрхлүүлэн тэвэрч, илдэг учир Рани онцгой эрх болчихсон гэнэ. Фермер түүнийг "Рани өдөрт хоёр удаа багахан хэмжээний хивэг, сүрэл иддэг. Бас хүнд тэврүүлээд гадаа салхилах дуртай." хэмээсэн байлаа.

Рани тун удахгүй дэлхийн хамгийн жижиг үхэр хэмээн Гиннесийн номонд тэмдэглэгдэж магадгүй байгаа аж. Учир нь Ранигийн бие дэлхийн рекордыг эзэмшдэг Энэтхэгийн Маникям хэмээх 61 см бяцхан амьтнаас 10 см-аар богино юм байна.  

Бутан үүлдрийн үхэр нийтээрээ давжаа биетэй ч Ранигаас хоёр дахин том байдаг. Гэхдээ фермер Ранигийн өсөлтийг хэсэг хугацааг харзнах хүсэлтэй байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()