Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ?

Маш олон хүмүүс Араб улсыг эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэггүй, эрчүүд нь олон эхнэр авч болдог, маш баян орон хэмээн дүгнэдэг. Үүнийг дагаад хүмүүсийн цуурхлыг үнэн эсэхийг батлах боломжгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл та бүхэнд уг баян тансаг орны эхнэрүүд хэрхэн амьдардаг болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Араб эхнэрүүд хэрхэн амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрээгээр гэрлэх

  • Арабт ихэнхдээ гэр бүлийн нөлөөллөөр гэрлэдэг. Гэхдээ хэрвээ сүйт бүсгүйд гэрлэх залуу нь таалагдахгүй бол саналаас нь татгалзах эрхтэй байдаг аж.
  • Арабт заавал гэрлэлтийн гэрээг баталгаажуулдаг. 
  • Араб эмэгтэйчүүд иновер хүмүүстэй гэрлэдэггүй бөгөөд эрчүүд нь христийн шашин болон иудей шашинтай эмэгтэйтэй гэрлэж болдог гэнэ. Гэхдээ энэ тохиолдолд тухайн эмэгтэй Арабын иргэн болж чадахгүй бөгөөд хүүхдүүд нь аавтайгаа үлддэг аж.  
  • Гэрлэх нас: Ихэнх Арабын орнуудад 18-аас дээш насныхан гэр бүл болох боломжтой байдаг. Жишээлбэл, Тунист албан ёсоор 18 насандаа гэрлэж болдог ба ихэвчлэн эмэгтэйчүүд – 25, эрчүүд – 30 насандаа гэрлэдэг. Гэхдээ зарим хөгжиж буй орнуудад эрт гэрлэхийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа аж. Судалгаанаас харахад Саудын Араб болон Йемений охидын тал хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг.

Гэрээгээр гэрлэх

2 Гэрлэх ёслол хэрхэн болдог вэ?

Гэрлэх ёслол орон бүрд өөр өөр байдаг ч Арабт ихэнхдээ эхнэр нөхрүүд тусдаа хуримаа хийдэг.

  • “Эрчүүдийн хурим”: Заавал сүйт бүсгүйтэй нэг өдөр болох шаардлагагүй бөгөөд маш даруухнаар 4 цагийн турш л тэмдэглэдэг аж.
  • “Эмэгтэйчүүдийн хурим”: Харин бүсгүйчүүд өргөн хүрээг хамарч тэмдэглэдэг бөгөөд ганган тансаг хувцасладаг. Угтаа өдөр тутмын амьдралд тансаг хувцаслалт нь алчуур болон хижабын ард нуугддаг билээ. Тиймээс энэ төрлийн арга  хэмжээн дээр зөвхөн эмэгтэйчүүд л цугладаг бөгөөд хуримын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бүх хүмүүс буюу дуучид, зурагчид, дижи гээд бүгд эмэгтэй хүмүүс байдаг гэнэ. Хэрвээ эрэгтэй дуучин уригдсан тохиолдолд тэрбээр хөшигний ард эсвэл хажуу өрөөнд дуулж баяр хүргэдэг аж.
  • Уг хуримын ёслолд нөхрийг нь ирэх болсныг эртнээс мэдэгддэг бөгөөд бүх эмэгтэйчүүд абаягаа нөмөрдөг юм. Хэрвээ сүйт залуу гэр бүлийнхээ бусад эрэгтэй хүмүүстэй ирж байвал сүйт бүсгүй ч цагаан абаягаа өмсдөг. Учир нь сүйт бүсгүй нь өөрийн гоо үзэсгэлэнгээ нөхрөөсөө өөр эрэгтэйд харуулж болдоггүй юм.
  • Хуримд нь хүмүүс зөвхөн мөнгө эсвэл ахуйн хэрэглээний зүйлсийг л бэлэглэж болдог. Харин сүйт бүсгүйд зориулж үнэт эдлэл бэлэглэдэг гэнэ.

Гэрлэх ёслол хэрхэн болдог вэ?

3 Олон эхнэртэй байх

  • Ихэнхдээ эрчүүд нь нэг л эхнэртэй байдаг. Хэдийгээр лалын шашинтнуудыг 4 эхнэртэй байхыг зөвшөөрдөг ч тэд бүх эхнэрүүдээ байраар хангаж, ижил бэлэг өгч, анхаарал хандуулах ёстой байдаг бөгөөд ихэвчлэн баян хүмүүс л  эхнэртэй байдаг аж.
  • Анхны гэрлэлт хамгийн чухал: Тухайн эрэгтэй хэдэн ч эхнэртэй бай хамаагүй хамгийн анхны эхнэр нь илүү эрх мэдэлтэй байдаг.
  • Хэрвээ нөхөр нь дахиад эхнэртэй болбол бусад эхнэрүүд нь үүнтэй санал нэгдэхээс өөр аргагүйд хүрдэг бөгөөд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, уурлах эсэргүүцэх хориотой байдаг юм. Мөн бүх эхнэрүүд нь тусдаа амьдардаг учир хоорондоо төдийлөн уулздаггүй аж.

Олон эхнэртэй байх

4 Салалт

  • Эхнэрээсээ салахыг хүссэн эрчүүд эртний уламжлалынхаа дагуу гурван удаа “яв” гэж хэлэх хэрэгтэй. Энэ үед эхнэр нь өмссөн, зүүсэн байгаа зүйлтэйгээ л шууд гэрээсээ явах ёстой байдаг. Тиймээс эмэгтэйчүүд өөрт нь бэлэглэсэн алтан эдлэлүүдээ байнга зүүж явдаг аж. Гэхдээ салалт нь бодит байдал дээр маш ховор тохиолддог бөгөөд хэрвээ салбал хүүхдүүд нь аавтайгаа үлддэг ажээ.
  • Хэрвээ нөхөр нь эхнэртээ таатай амьдрах нөхцлийг нь бүрдүүлж өгч чадахгүй байвал тухайн эмэгтэй салах өргөдөл өгөх эрхтэй байдаг. Араб эрчүүд өөрийн хайр халамжийг цэцгээр бус харин үнэт эдлэлээр илэрхийлдэг. Жишээлбэл, нөхөр нь эхнэрээ ресторанд оруулж, үнэтэй бэлэг хувцас авч өгөх ёстой байдаг. Олон эхнэртэй бол бүх эхнэрүүддээ ижил анхаарал хандуулах ёстой юм.
  • Бусад тохиолдолд Арабын шүүх эрэгтэй хүмүүсийн талд зогсдог учир салахад маш төвөгтэй байдаг аж.

Салалт

5 Эмэгтэйчүүдийн эрх

  • Араб эмэгтэйчүүд эрчүүдийн хайр хүндэтгэлийг ихээр хүлээдэг бөгөөд дутагдаж, гачигдах зүйлгүй амьдрах эрхтэй байдаг.
  • Мөн нөхрөө өөрөө сонгох, салах өргөдөл өгөх, тусдаа өмчтэй байх эрхтэй юм. Энэ нь VII зууны үед үүссэн бөгөөд тухайн үед бусад орны эмэгтэйчүүдэд ийм эрх байгаагүй юм. Лалын шашинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг хоёр талын харилцан зөвшөөрлөөр баталдаг аж.
  • Долоо хоног бүрийн эмэгтэйчүүдийн өдөр: Арабт долоо хоногт нэг удаа зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан өдөрлөг болдог бөгөөд уг арга хэмжээнд эрчүүд оролцохыг хориглодог. Энэ өдөр бүх салон, наран шарлагын газар, дэлгүүрүүд зөвхөн эмэгтэйчүүдэд л үйлчилдэг.
  • Гэхдээ мусульман шашинтай эмэгтэйчүүд зөвхөн нөхрийнхөө зөвшөөрлөөр л аливаа зүйлийг хийдэг. Гадагшаа гарахаар шийдвэл нөхөртөө хэлж түүнээс зөвшөөрөл авах ёстой байдаг.

Эмэгтэйчүүдийн эрх

6 Хувцаслалт

  • Эмэгтэйчүүд нь өөрийн биеийг сул хувцасны цаана нуух ёстой: Араб эмэгтэйчүүд хүссэн бүх хувцсаа өмсөж болдог бөгөөд тэдний хувцаслалтыг хараад зарим загварлаг бүсгүйчүүд атаархах болов уу. Гэхдээ тэд гадуур явахдаа өсгий хүртлээ урт нөмрөг нөмөрч, нүүрээ алчуураар хаадаг. Учир нь бүсгүйн гоо үзэсгэлэнг зөвхөн нөхөр нь л харах эрхтэй юм. Эрчүүд оролцоогүй арга хэмжээнд бүсгүйчүүд өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхуулж, хүссэн хувцсаа өмсдөг. Арабын ихэнх орнуудад бүсгүйчүүд заавал алчуур зүүх ёстой байдаг юм.
  • Кувейт бол эмэгтэйчүүдийн Европ хувцаслалтыг зөвшөөрдөг цорын ганц орон билээ. Гэхдээ даруухан хувцаслах ёстой байдаг. 
  • Харин Йемен, Судан зэрэг орнуудад эмэгтэйчүүд толгойноосоо хөл хүртлээ урт нөмрөг нөмрөх ёстой байдаг.

Хувцаслалт

7 Боловсрол, ажил

  • Эмэгтэйчүүд нь дотооддоо болон гадаадад боловсрол эзэмших эрхтэй байдаг. Жишээлбэл, Иорданы бүсгүйчүүдийн 14% нь л боловсролгүй аж. Харин Арабын Нэгдсэн Эмират улсад дунд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн 77% нь их сургуульд элсэж ордог бөгөөд энэ нь Аль-Айн их сургуулийн 75%- ийг эзэлдэг юм.
  • Ахуйн ажлыг эмэгтэйчүүд хариуцдаг бөгөөд баян гэр бүлүүдийн хувьд тэдний ажлыг гэрийн үйлчлэгч нь хариуцаж, эхнэр нь зөвхөн хүүхэд төрүүлж, хүмүүжүүлэх л үүрэгтэй байдаг.
  • Тэд хүссэн ажлаа хийх боломжтой байдаг: Арабын Нэгдсэн Эмират улсын эмэгтэйчүүдийн 2% нь захирлын албан тушаал, 20% нь удирдах албан тушаал, 35%  нь энгийн албан тушаал хашдаг. Абу-Дабигийн хөдөлмөрийн биржийн ажил олгогчдын 43% нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Мөн АНЭУ-д эмэгтэйчүүд шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж, төрийн албан тушаал хаших боломжтой байдаг. Гэхдээ ихэнхдээ тэд нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр ажилд орж болдоггүй.

Боловсрол, ажил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()