Америк цэргүүдийн баримталдаг 2 минутын дотор унтах арга

Дутуу нойр – стресстэй уялдаа холбоотой зүйлүүдийн нэг бөгөөд өдрийн дэглэм, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэгтэй бид өдөр тутам нүүр тулгарна. Статистик тоо баримтаас харахад АНУ-д 70 орчим сая хүн нойргүйдэл эсвэл нойрны дэглэм алдагдсан гэдэг оноштой байна. Тиймээс хурдан унтах, нойрондоо сайн болох шинэ арга барил хэрэгтэй гэж эрдэмтэд үзжээ. Бүтэн нойр хүнд ямар их чухал болохыг бид сайн мэднэ, тийм учраас та бүхэндээ 2 минутын дотор нойрсох шалгарсан аргыг танилцуулахаар бид бэлдлээ.

Америк цэргүүдийн баримталдаг 2 минутын дотор унтах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нарийн цагийн хуваарь

Хүний тархи ямарваа нэгэн зүйлийг өдөр бүр тогтсон цагт хийж сурсан тохиолдолд тэр нь зуршил болж үлддэг. Тиймээс нойрыг ч бас өдрийн тогтсон цагт хүргэж болно. Ерөнхийдөө ямарваа нэгэн үйлдлийг зуршил болгохын тулд 21 хоног шаардлагатай байдаг ажээ. Тиймээс та 21 хоногийн турш яг тогтсон цагтаа унтаж чадвал ахиж нойр хулжих асуудал гарахгүй болно.

Нарийн цагийн хуваарь

2 Дүрсэлж бодох

Хэрвээ та бодолд автаад нойр тань хүрэхгүй байгаа бол ямар нэг үйл явдлыг дүрсэлж бодоод үзээрэй. Тухайн үйл явдал нь юу ч байж болох бөгөөд ингэснээр таны бусад бодлууд арилж аажмаар та гүн нойронд автах болно. 

Дүрсэлж бодох

3 Өөрийгөө завин дээр байна гэж төсөөл

Өөрийгөө далай эсвэл нуурын голд завин дээр байн гэж төсөөл. Ингэснээр таны тархи төдийгүй бие махбод тань амрах болно. Төсөөлөхдөө хамгийн гол нь далайн салхи, зөөлөн давлагааг мартаж болохгүй. 

Өөрийгөө завин дээр байна гэж төсөөл

4 Булчин амраах дасгал

Энэхүү дасгал нь нурууны зангирсан булчинг суллаж, амраах ач тустай юм. Уг дасгалыг хийхийн тулд та дараах 2 алхмыг хийгээрэй. Үүнд:

  • Орон дээр дээш харан хэвтэж, хүзүү, нуруу болон хөлийнхөө доор алчуур тавина.
  • Хоёр хөлөө хооронд нь хэт их ачаалахгүй байхаар солбино. Ингэхдээ толгойгоо мөн хоёр тийш болгох бөгөөд хүзүү болон толгойг хэт их ачаалах, гэмтэхээс сэргийлээрэй. Хөл болон толгойгоо нэг чигт эсвэл эсрэг чигт хөдөлгөхийг та өөрт таатай байгаагаараа хийх боломжтой.

Булчин амраах дасгал

5 Унтах амьсгалын дасгал

  • Зөвхөн хамраараа 4 секундийн турш амьсгаа ав
  • 4 секундийн дараа амьсгалаа 7 секундийн турш түгж 
  • 8 секундийн турш амьсгалаа гарга. Хэд хэдэн удаа үүнийг давтаж хий.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн үзсэнээр нойрны хэмнэлийг зөв амьсгал, зүрх тархины амралтаар эмчлэх боломжтой ажээ. 

Унтах амьсгалын дасгал

6 Сэрүүн өрөө

Сэрүүн өрөө хүний нойрыг дулаахан өрөөнөөс илүү хүргэдэг. Учир нь Хүйтэн температурт хүний цусны даралт бууж бие илүү хурдан тавирдаг аж. Тиймээс унтахын өмнө цонхоо нээж байгаарай. 

Сэрүүн өрөө

7 Унтахын өмнө компьютер, ухаалаг утастай бүү нөхөрлө

Зурагт, гар утас, ухаалаг төхөөрөмж зэрэг гэрэлтэй дэлгэц бүхий зүйлс яг одоо танд хэрэггүй. Яагаад гэж үү? Учир нь дэлгэцээс цацарч байгаа туяа хүнийг унтаж, амрахад тусалдаг тархин дахь мелатонин бодисын ялгаруулалтыг бууруулдаг байна. Судалгаагаар, гэрэл нь тархины хоногийн хэмнэлд сөргөөр нөлөөлдөг болохыг харуулжээ. Тэгэхээр гэрэлтэй дэлгэц нь тархинд өдөр болж байна гэсэн мэдээллийг өгч, улмаар унтуулж амраадаггүй аж.

Унтахын өмнө компьютер, ухаалаг утастай бүү нөхөрлө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()