Хятадын Коммунист намын 100 жилийн ой хэрхэн болж өнгөрсөн бэ? (40 фото)

Хятадын коммунист намын 100 жилийн ойн баяр дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрлөө. Тус улсын удирдагч Ши Жиньпин ёслолын үйл ажиллааны үеэр үг хэлэхдээ Хятадын бүрэн эрхт байдлыг хамгаас эрхэмлэж, эр орныхоо эв нэгдлийг бэхжүүлэхээ амлав. Мөн тэрээр Тайванийн асуудлыг шийдвэрлэн, Хятад улсын эрх ямбыг басаж болохгүйг сануулна гэжээ.  

Хятадын Коммунист намын 100 жилийн ой хэрхэн болж өнгөрсөн бэ? (40 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Манай улсын өмнөд хөрш БНХАУ-ын Коммунист Намын 100 жилийн түүхт ойн баярыг нийслэл Бээжин хотын төвд байрлах Тяньаньмэний талбайд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 

Өдгөө 95 сая гаруй гишүүнтэй уг намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ши Жиньпин ёслолын үеэр үг хэлэхдээ "Хятадын халдашгүй дархан байдалд санаархсан хэн бүхэн 1.4 тэрбум ард иргэдийн хөлс, цусаар боссон ханыг мөргөх болно" гэж мэдэгджээ.

Түүний энэ үг олон улсын тавцанд ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь АНУ-д чиглэсэн далд сануулга байж болзошгүй аж.

Ши Жиньпин өнөөгийн Хятадын хөгжил Коммунист Намтай салшгүй холбоотойг мэдэгдээд, ядуурлыг ялж чадсан болохоо бахархалтайгаар онцлон тэмдэглэсэн байна. 

Тяньаньмэний талбайд зохион байгуулсан 100 жилийн ойн баярын жагсаалд олон мянган хүн оролцсоноор зогсохгүй, Хятадын агаарын цэргийн хүчний  агаарын цэргийн үзүүлбэр, ёслолын буудлага, цэргийн парад зэрэг нүсэр арга хэмжээ болжээ. 

Мао Зедунаас хойшхи Хятадын хамгийн хүчирхэг удирдагч гэгдэж буй Ши Жиньпин ёслолын үгээ "Хятад ард хуучин цагийн ертөнцийг халснаар зогсохгүй, цоо шинэ ертөнцийг бий болгож байна. " хэмээн үргэлжлүүлээд,  "Хятадыг социализм л аварч чадна." гэжээ. 

Коммунист Нам нь одоогийн Бүгд найрамдах ард улсыг тунхаглахаас 20 жилийн өмнө буюу Мао тэргүүтэй хэсэг марксист-ленинистүүд нам байгуулж, улмаар дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн нэгдлүүдийн нэг болж өргөжсөн түүхтэй.

Статистик мэдээллээс харахад 2020 онд л гэхэд тус нам гишүүдийнхээ тоог 2.43 саяар нэмжээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч үг хэлсний дараа цэргийн парад болон иргэдийн баярын жагсаал эхэлсэн байна.

Баярт зориулж Бээжингийн "Шувууны үүр" цэнгэлдэхэд болсон гала тоглолтын үеэр Ши Жиньпин тайзнаас том дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлжээ.

Гала тоглолтын үеэр намын үндэслэгч Мао Зедуны ховор бичлэгүүдийг дэлгэцээр үзүүлсэн байна.

Шанхай хотод ХКН-ий ойг тохиолдуулж асар том лазерын шоу зохион байгуулжээ.

Хэдэн арван мянган хүн цуглаж, энэхүү гэрлийн шоуг үзжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()