Бүсгүйчүүд эрчүүдийн юунд соронз мэт татагддаг вэ?

Эрэгтэй хүн хэрвээ энэ дэлхий ертөнц дээр байхгүй байсан бол амьдрал үнэхээр уйтгартай байх биз ээ. Тэд бол яах аргагүй амьдралаа нуруун дээрээ авч явж, эхнэр, хүүхдэдээ өмөг түшиг болдог хүмүүс юм. Тэгвэл хийморь нь үргэлж дээшээ байдаг эрчүүдийн ямар зүйлс бүсгүйчүүдийн харааг булааж, дур хүслийг нь өдөөн, галзууруулах шахдаг юм бол? Хамтдаа дараах мэдээллээс асуултын хариултыг мэдэж авцгаая.

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд соронз мэт татагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сахал

Эрчүүдийг чимдэг зүйлсийн нэг бол тэдний ургуулсан сахал байдаг билээ. Энэ нь охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэлтэй, түрэмгий зан чанартай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байна. Түүнээс гадна, сахалын хөөсний үнэр болон зориулалтын шингэний үнэр бүсгүйчүүдэд өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг ажээ. 

Сахал

2 Өтгөн хөмсөг

Хөмсөг бол яах аргагүй ямар ч хүний царай төрхийг чимж байдаг биеийн чухал нэгэн хэсэг билээ. Хэрвээ та өтгөн хөмсөгтэй залуу бол, охид, бүсгүйчүүд таныг нууцхан хардаг байж мэдэх юм. Учир нь тэдэнд өтгөн хөмсөгтэй залуучууд таалагддаг бөгөөд сэтгэлийн нарийн утсыг нь хөндөж чаддаг байна. 

Өтгөн хөмсөг

3 Төрх

Орчин цагт хүний царай төрхийг харж хосоо сонгох нь бичигдээгүй хууль болсон гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Гэвч дан ганц царай төрхөөс илүүтэй, тухайн хүний ерөнхий төрх байдал илүү чухал юм. Бие организмдаа зохицсон цэвэрхэн царай зүстэй, стиль имижтэй залуус охид, бүсгүйчүүдийн харцанд өөрийн эрхгүй өртдөг ажээ.

Төрх

4 Судас

Та магадгүй "яагаад охид, бүсгүйчүүд эрчүүдийн гар дээрх товойсон судсыг хараад галзуурах дөхдөг билээ?" хэмээн бодож байж болох юм. Гэвч энэ нь маргашгүй үнэн бөгөөд эмэгтэй хүнд тухайн залууг хүч чадалтай, өөртөө итгэлтэй нэгэн гэж харагдуулдаг байна.

Судас

5 Сорви

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, биеийнхээ аль нэсэгт, тэр бүү хэл нүдэнд ил харагдах газраа сорвитой залуучуудад охид, бүсгүйчүүд татагддаг байна. Гэхдээ хамгийн чухал нь сорви тухайн эрэгтэйд ямар нэгэн байдлаар зохисон байх хэрэгтэй юм.

Сорви

6 Үсний засалт

Дээр дурдсанчлан үсний засалт, түүний хэв маяг нь эрчүүдийн хувьд чимэг болсон зүйл билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам олон үсний засалтууд бий болж, залуусын дунд трэнд болсоор өнөөдрийг хүрсэн нь нууц биш юм. Магадгүй ирээдүйд одоогийнхоос ч олон үсний цоо шинэ засалтууд гарч ирэх биз ээ. Өөрийнхөө нүүр царай, хэв маягт тохируулан үсээ засуулснаар царай төрхийг чимдэг учраас үс засалтандаа анхаарч байгаарай залуусаа.

Үсний засалт

7 Шанааны яс

Хараад байхад охид бүсгүйчүүд маань эрчүүдийн их хачин зүйлсийг онцолж хардаг байгаа биз? Тэд эрэгтэй хүний шанаанд дурладаг бөгөөд товойж гарсан шанаа эр хүнийг халуухан харагдуулдаг гэж үздэг байна.

Шанааны яс

8 Гэдэсний булчин

2000 гаруй охидоос эрчүүдийн ямар зүйл хамгийн ихээр харааг нь булааж, галзууруулах дөхдөг вэ гэж асуухад тэдний 82% нь дуу нэгтэйгээр гэдэсний булчин хэмээн хариулжээ. Харин үлдсэн 8% нь тэгтлээ онцолж хараад байдаггүй гэж үзсэн бол, 10% нь спортоор хичээллэдэг байвал дажгүй санагддаг гэсэн юм. 

Гэдэсний булчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()