Мэргэжилтнүүд хүүхдэд хэдий үед хэр их халаасны мөнгө өгөх ёстойг зөвлөжээ!

Халаасны мөнгө гэдэг хүүхдийн амьдралын чухал хэсэг, үүнийхээ үрээр хүүхэд бие даан шийдвэр гаргаж сурна. Нөгөө талаар энэ нь хүүхдээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр тохиолдож болох янз бүрийн нөхцөл байдлаас гарахад тус болох хөрөнгө гэсэн үг. Харин хүүхдэд хэдий хэмжээний мөнгө өгөх ёстой вэ мөн эцэг эхчүүд үүнд яаж хандах тухай шинжээчдийн санал, дэлхийн туршлагаас бид дор өгүүлнэ. 

Мэргэжилтнүүд хүүхдэд хэдий үед хэр их халаасны мөнгө өгөх ёстойг зөвлөжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халаасны мөнгө гэж юу вэ?

Халаасны мөнгө гэдэг бол хүүхэд сургууль дээрээ хооллох, унаа тэргэнд суухдаа өгөх, аялал зугаалга зэрэгт зарцуулах хувийн санхүү юм. Ийм мөнгөтэй байх нь хүүхдийг бие дааж, үнэт зүйлсээ захиран зарцуулж сурахад тустай.

Халаасны мөнгө гэж юу вэ?

2 Хүүхэд хэдэн наснаас халаасны мөнгөтэй явж болох вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ 6, 7 нас хүрэхээр нь халаасны мөнгө өгч, зарцуулж сургах хэрэгтэй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Энэ насанд хүүхэд хангалттай хөгжиж, энэ дэлхий дээр юм бүхэн өөрийн гэсэн үнэ өртөгтэй гэдгийг ухаарсан байдаг. Ихэнх хүүхэд үүнээс зориудаар л хэлж зааж өгөхгүй бол энэ наснаас өмнө мөнгийг гэж зүйлийг ойлгохгүй хоцордог. 

Хүүхэд хэдэн наснаас халаасны мөнгөтэй явж болох вэ?

3 Хүүхдэд хэдий хэмжээтэй мөнгө хэдий хугацаанд өгч байх вэ?

Шинжээчид хүүхдэд мөнгийг нэг их биш хэмжээгээр өгч байхыг зөвлөж байна. Хэрэв хүүхэд мөнгөө гээчих юм бол уурлаж бухимдахын оронд яг тийм хэмжээний мөнгө дахиад өг. Өөр нэг зүйл бол мөнгөө юунд зарцуулж яаж байгаад нь анхаарал хандуул. Дунд ангийн хүүхдэд сард нэг удаа бөөнөөр нь мөнгө өгч хуваарилуулах нь хүүхэд төсвөө өөрөө тооцож, хямгатай зарцуулж сурахад илүү тустай.

Хүүхдэд хэдий хэмжээтэй мөнгө хэдий хугацаанд өгч байх вэ?

4 Герман эцэг эхчүүд хүүхдэд хэр их мөнгө өгдөг вэ?

Германы эцэг эхчүүд хүүхдэдээ хэдр мөнгө өгөх вэ гэж тархиа гашилгадаггүй шаардлагагүй. Германы насанд хүрээгүй хүүхдийн хэрэг эрхлэх газар хүүхдийн наснаас шалтгаалаад хэр их хэмжээний халаасны мөнгө өгөхийг жагсаагаад гаргачихсан байдаг. Тухайлбал 4-5 насны хүүхдэд долоо хоногт 50 цент буюу 1500 төгрөг, 10-11 насны сурагчдад сард 14 евро буюу 42 мянга, өсвөр насны 16-17 насныханд сард 45 евро буюу 130 мянган төгрөг гэсэн байна. (Энэ бол зүгээр ханшаар тооцсоноос биш тэндхийн амьжиргааны өртөг, цалин хөлс өөр гэдгийг анхаарна уу)

Германы залуучуудаас авсан нэг санал асуулгаар тэд эцэг эхээсээ сар бүр дунджаар 320 евро (манайхаар нэг сая төгрөг) авдаг гэжээ.

Герман эцэг эхчүүд хүүхдэд хэр их мөнгө өгдөг вэ?

5 Нидерландад эцэг эх хүүхдэдээ хэдий мөнгө өгдөг вэ

Нидерландын Засгийн газар бас эцэг эхчүүдэд хүүхдэдээ өгөх халаасны мөнгөний талаар зааварчилгаа өгсөн байдаг. 6-8 насныхан долоо хоногт 2 евро, 12 настанд бол сард  20 евро, 18 хүртэлх насныхан сар бүр 30 евро гэж байна. Хүүхдийн байр байдлаас болж халаасны мөнгийг нь хасах тухай ойлголт байдаггүй.

Нидерландад эцэг эх хүүхдэдээ хэдий мөнгө өгдөг вэ

6 Дүнгийн төлөө бүү урамшуул

Хүүхдээ сайн дүн авсных нь төлөө эсвэл хичээлийн жилийг амжилттай дуусгасны төлөө мөнгөн урамшуулал бүү өг. Мөнгөн шагнал нь сайн зүйл огт биш, харин ч цаашдаа сурлага нь муудахын эхлэл болдгийг судлаачид тогтоосон байна.

Харин өөр бусад амжилт гаргавал жишээ нь, олимпиадад байр эзлэх эсвэл хүндхэн шалгалтад амжилт гаргасны төлөө бол урамшуулж болно. Гэхдээ мөнгөнөөс илүүтэй түүний авахыг хүссэн, мөрөөдөж байсан ямар нэг зүйл бэлэглэх нь илүү дээр.

Дүнгийн төлөө бүү урамшуул

7 АНУ-д санхүүгийн анхны мэдэгдэхүүн яаж олгодог вэ?

АНУ-ын зарим бага сургуульд хичээлдээ амжилт гаргасан хүүхдэд тоглоомон мөнгө өгөх нь бий. Дараа нь багш тоглоом, амттан, үзэг харандаа тавьж дуудлага худалдаа зохион байгуулан өнөөх тоглоомон мөнгөөр нь худалддаг байна.

АНУ-д санхүүгийн анхны мэдэгдэхүүн яаж олгодог вэ?

8 Гэр цэвэрлэснийх нь төлөө мөнгөөр битгий урамшуул

Гэр цэвэрлэж, хог асгаад ирсний нь төлөө эсвэл аяга сав угаасных нь төлөө хүүхдийг урамшуулж хэрэггүй. Эцэг эх нь энэ бүхнийг тэдэнд төлбөр урамшуулалгүй хийдгийг мэдэх болохоор хүүхдэд энэ нь ойлгомжгүй санагдана. Хүүхдэд гэр бүлийн гишүүн бүр гэрийн ажилд хувь нэмрээ оруулах ёстой гэж ойлгуулах хэрэгтэй.

Гэр цэвэрлэснийх нь төлөө мөнгөөр битгий урамшуул

9 Өөрөө хөдөлмөрлөж мөнгө олох боломж олго

Хүүхдэд аль болох өөрөө мөнгө олж үнэ цэнийг нь мэдрэх боломж олгох хэрэгтэй. Хүүхдэд гэр бүлийн хүмүүс өөрсдөө хийчхэж чадахгүй тусдаа хүмүүс хийх ёстой ажил байдгийг мэдрүүл. Машин угаах, жижиг засвар зэргийг дунд ангийн хүүхдүүд ч хийж чадна. Хамгийн гол нь ийм үед мөнгөн урамшуулал хэрэггүй, харин хүүхэд шинэ мэдрэмж олж авах нь чухал юм. 

Өөрөө хөдөлмөрлөж мөнгө олох боломж олго

10 Мөнгөтэй зөв харьцахыг хэрхэн сургах вэ?

Нэг эмэгтэй гэр бүлдээ нэгэн жигтэй туршилт хийснээ олон нийтийн сүлжээнд бичжээ. Эмэгтэй хүүхдүүдээ халаасныхаа мөнгийг “хэмнэх”, “үрэх”, “өгөх” гэсэн гурван хэсэгт хуваа гэжээ. Тэгээд хэмнэсэн доллар бүрээ мөнгөний гахайд хийн хүүхдэдээ харуулан яаж хэмнэсэн, юунд хөрөнгө оруулахаа ярьсан байна. Хоёр дахь гахайн дахь мөнгөө хүүхэд дуртай цагтаа зарцуулж болох бол, гурав дахь хэсгийн мөнгөө найз нартаа бэлэг авах зэрэгт зарцуул гэсэн юм. Үүнээс үзэхэд хүүхдэд багаас нь мөнгөө хэрхэн зөв зохистой үрэхийг заах нь маш чухал байна.

Мөнгөтэй зөв харьцахыг хэрхэн сургах вэ?

11 Бэлэн мөнгө өгөх нь илүү дээр

Өнөөдөр бага сургуулийн сурагчид бараг бүгдээрээ өдөр оройн хоолонд зарцуулах мөнгө бүхий төлбөрийн карт авч явдаг болжээ. Мэдээж хүүхдийн зарлагыг хянах сайн арга байж болох ч ганцхан электрон карт нь шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ нь хэзээ ч дуусахгүй бас хаанаас ирж байгаа нь мэдэгдэхгүй юм шиг сэтгэл төрүүлдэг гэнэ. Ийм болохоор хүүхдийн халаасны мөнгө аль болох бэлэн мөнгө байх нь дээр. Ингэж байж хүүхэд мөнгө гэдэг бодитой юм, зарцуулаад байх тутам багасаад байдаг гэдгийг мэдэрнэ. Харамсалтай нь бүхий л орны эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй, дэмжихгүй байгаа юм. Их Британид гэхэд л эцэг эхчүүдийн 25-аас илүү хувь нь хүүхдийн халаасны мөнгийг онлайн-картаар өгсөөр байна.

Бэлэн мөнгө өгөх нь илүү дээр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()