Анхаарах ёстой зүйлс: Та энэхүү дэглэмийг баримтлах хугацаандаа архи, согтууруулах ундаанаас татгалзаж, цагаан талх, савласан хоол хүнс, амттан, чихэр зэргийг идэж, хэрэглэж болохгүй юм. Эс бөгөөс таны дэглэм үр дүнгүй болно гэдгийг анхаараарай.
1
Өглөөний цай: 7.00 - 7.30 цаг
Чанасан овьёос, үрсэн алим, зөгийн бал зэргийг нийлүүлэн бэлтгээд өглөөний цай болгож идээрэй. Мөн 1 ширхэг улаан лооль, 2 зүсэм бяслагтай бялуу идэж болох юм.
2
Өглөөний цай: 9.00 - 9.30 цаг
1 ширхэг алим, 2 ширхэг чанасан өндөг идэж, тараг уугаарай.
3
Үдийн цай: 11.00 - 12.00 цаг
Жигнэсэн алим, нэг аяга тараг, жимсний салат иднэ.
4
Өдрийн хоол: 13.30 - 14.30 цаг
Төрөл бүрийн ногоотой шөл, жигнэсэн ногоо идээрэй. Ингэхдээ хоолондоо бага хэмжээний мах хийх хэрэгтэй.
5
Зууш: 16.00 - 16.30 цаг
Хэрчсэн ногоон алим, өргөст хэмх, жимсний салат, ногооны салат зэргийг хоолныхоо дараа идэж болно.
6
Оройн хоол: 18.00 - 18.45 цаг
Оройн хоолондоо тахиа болон цацагт хяруул, загасны махыг ашиглаж хоол хийж идээрэй.
Та энэхүү хоолны дэглэмийг 21 хоног мөрдөсний дараа хүссэн жиндээ хүрч, хүн бүрийг алмайруулах сайхан биетэй болсон байх болно.