Япончуудын үр бүтээлтэй ажилладаг нууц юу вэ?

Японы "Ferray" компани ажилчдынхаа сэтгэл санааг өөдрөг байлгах нийгэмд тустай нэгэн өвөрмөц аргыг олжээ. Тэд гэр оронгүй, тэнэмэл муурнуудыг үрчлэн авч оффис дээрээ тэжээх болсон юм. Нэг талаараа тус компани амьтдын асрах газрын үүргийг давхар гүйцэтгэх болсон бөгөөд ажилчид нь ч баяр хөөртэй байх болсон гэнэ. 

Япончуудын үр бүтээлтэй ажилладаг нууц юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн гол нь тус компани муурнуудыг асарч байгаа ажилчиддаа нэмэгдэл цалин өгөх болжээ. Ажилчид ч олон цагийн турш нэг зүйлээ хийлгүй өхөөрдөм муурнуудтай тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болсондоо баяртай байсан гэнэ.

"Ferray" компани Японы нийгэмд тулгамдаад буй тэнэмэл амьтдын асуудлыг ийнхүү шийдэж байгаагараа олны талархлыг хүлээжээ. Учир нь Токио хотод жижиг байранд амьван тэжээж болохгүй гэсэн хууль 5 жилийн өмнө гарснаас болж тэнэмэл амьтдын тоо огцом нэмэгдсэн юм. Үүнтэй тэмцэхээр засгийн газраас тэжээвэр амьтдыг орогнуулах байрыг олноор нээсэн ч төдийлөн үр дүнгээ өгч чадаагүй л байна.

Тус компанийн ажилчид муур асарсныхаа төлөө нэг сард 5000 иен буюу 45 ам.долларын хөлс авдаг ажээ. Мөн зарим санхүүгийн бололцоотой хүмүүс нь муурнуудаасаа авч гэртээ тэжээх болжээ.

Эдгээр муурнуудыг оффистоо үрчилж авснаар ажилчдын стресс буурч ажлын идэвх нэмэгдэн хүн бүр сайхан ааштай болж байгаа талаар тус компанийн хүний нөөцийн ажилтан мэдэгджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()