Монголын засгийн газрын шийдвэрийн тухай мэдээг Оросууд хэрхэн хүлээн авсан бэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар айл өрх, зарим төрлийн үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан. Энэ талаар хоёр хөршийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд олон нийтийн сүлжээн дээр мөн багагүй хэлэлцүүлэг өрнөжээ.

Монголын засгийн газрын шийдвэрийн тухай мэдээг Оросууд хэрхэн хүлээн авсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросын CentralAsia сайт дээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Монголын засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх айл өрхийн суурь хэрэглээний зардлыг төрөөс тэглэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Монголын бүх айл өрх 12-р сарын нэгнээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн дээрх хугацаанд 100 м.кв-аас доош талбай бүхий байртай айлууд ус, дулаан, хогийн мөнгө төлөхөөргүй болсон байна." гэжээ.

Түүнчлэн "123800 аж ахуйн нэгжүүд, 900 мянга гаруй өрх энэ хөнгөлөлтөд хамрагдах бөгөөд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр гарсан зардлыг хариуцах юм байна.

Энэ шийдвэрийн хариуд Монголын иргэд эрчим хүч, усны хэрэглээгээ хэмнэхийг нэг нэгэндээ уриалцгааж байна" хэмээн нэмж дурдсан байна.

Уг мэдээ Оросын олон нийтийн цахим сүлжээнүүдэд нийтлэгдэж, хэлэлцүүлэг өрнөжээ. 

"Фишки" сүлжээн дэх зарим сэтгэгдлүүдээс хүргэвэл:

  • "Буурай Монгол оронд бүх хэрэглээний зардал тэглэгджээ. Харин газрын тосны, цөмийн, сансрын хүчтэй хөгжингүй оронд удирдагчийнх нь мөрдөх дүрэм тэглэгджээ."
  • "Путин бас зарим иргэдийн өрийг тэглэх байх. Этиоп юм уу Вьетнамын иргэдийн..."
  • "Дараагийн хэвлэлийн хурал дээр халзан эрээс нохойных нь биеийн байдал ямар байгааг асуугаарай. Манай оронд өнөөгийн хамгийн том асуудал тэр л байна."
  • "-Гаргасан зардлаа дараа нь төлөөрэй гэх юм биш биз? -Ямар Орос байгаа биш дээ."

  • "Хальт уншаад үнэхээр гайхлаа, дараа нь сайн уншаад манай улс биш Монгол гэдгийг нь мэдээд бүх зүйл хэвийн боллоо"
  • "Харин манай орон иргэдийнхээ түрийвчийг тэглэхээр төлөвлөж байна"
  • "Тэд нар ядуу, манайхан харин их "баян" хүмүүс болохоор ийм арга хэмжээ хэрэггүй"
  • "Засгийн газраа солих уу? Ядаж нэг жилийн хугацаанд ч болов..."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()