Дасгал хийлгүйгээр 21 өдрийн дотор хэрхэн турах вэ?

Урин дулаан цаг наашилж, охид бүсгүйчүүд маань "Хэрхэн турах вэ?" хэмээн толгойгоо гашилгаж суугаа нь гарцаагүй. Харин 21 хоногийн дотор хүссэн хэмжээний жингээ хасч, гоолиг сайхан биетэй болгох хоолны дэглэмийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү дэглэм нь баримтлахад маш хялбар бөгөөд үр дүн сайтай юм. 

Дасгал хийлгүйгээр 21 өдрийн дотор хэрхэн турах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Анхаарах ёстой зүйлс: Та энэхүү дэглэмийг баримтлах хугацаандаа архи, согтууруулах ундаанаас татгалзаж, цагаан талх, савласан хоол хүнс, амттан, чихэр зэргийг идэж, хэрэглэж болохгүй юм. Эс бөгөөс таны дэглэм үр дүнгүй болно гэдгийг анхаараарай. 

 

1 Өглөөний цай: 7.00 - 7.30 цаг

Чанасан овьёос, үрсэн алим, зөгийн бал зэргийг нийлүүлэн бэлтгээд өглөөний цай болгож идээрэй. Мөн 1 ширхэг улаан лооль, 2 зүсэм бяслагтай бялуу идэж болох юм. 

Өглөөний цай: 7.00 - 7.30 цаг

2 Өглөөний цай: 9.00 - 9.30 цаг

1 ширхэг алим, 2 ширхэг чанасан өндөг идэж, тараг уугаарай. 

Өглөөний цай: 9.00 - 9.30 цаг

3 Үдийн цай: 11.00 - 12.00 цаг

Жигнэсэн алим, нэг аяга тараг, жимсний салат иднэ. 

Үдийн цай: 11.00 - 12.00 цаг

4 Өдрийн хоол: 13.30 - 14.30 цаг

Төрөл бүрийн ногоотой шөл, жигнэсэн ногоо идээрэй. Ингэхдээ хоолондоо бага хэмжээний мах хийх хэрэгтэй. 

Өдрийн хоол: 13.30 - 14.30 цаг

5 Зууш: 16.00 - 16.30 цаг

Хэрчсэн ногоон алим, өргөст хэмх, жимсний салат, ногооны салат зэргийг хоолныхоо дараа идэж болно. 

Зууш: 16.00 - 16.30 цаг

6 Оройн хоол: 18.00 - 18.45 цаг

Оройн хоолондоо тахиа болон цацагт хяруул, загасны махыг ашиглаж хоол хийж идээрэй. 

Оройн хоол: 18.00 - 18.45 цаг

Та энэхүү хоолны дэглэмийг 21 хоног мөрдөсний дараа хүссэн жиндээ хүрч, хүн бүрийг алмайруулах сайхан биетэй болсон байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()