Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ?

Дэлхий дээр ерөнхийдөө 2 төрлийн хүн байдаг. Эхний хэсэг нь өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, хүсдэг байлаа ч залхууралдаа дийлдэн бууж өгдөг. Харин хоёр дахь төрлийн хүмүүс бол өөрийгөө өөрчилж, хөгжихийн тулд чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг байх юм. Тэгвэл Остин Шифлет (Austin Shifflet) бол сүүлийн хэсэгт багтах залуу юм.

Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүнийг төрөлхийн сайхан дүр төрхтэй гэж та бодож байна уу? Үгүй дээ тэр өмнө нь одоогийн байгаагаасаа тэс өөр хүн байсан аж.

Өсвөр насандаа тэр 174 кг жинтэй, жирийн л нэг залхуу “Америк” байж. Найзууд нь хүртэл түүнийг “Бүдүүн эээ” гэж дууддаг байв. Ингэж их жин нэмж, эрүүл мэнд нь муудах хэмжээнд очиход хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амьдралын буруу хэвшил түүнд ихээхэн нөлөөлсөн  байна.

Харин тэрээр өөрийгөө эрс өөрчлөхөөр шийдэн, түргэн хоол, хорт зуршлаас татгалзаж, илчлиг багатай хоолны дэглэмийг туршин, 76 кг хасч, одоогийн сайхан төрхөө бүрдүүлж чаджээ. Гэвч энэ бүх хугацаанд тэр фитнесс заал руу огтхон ч зүглээгүй гэдэг. Нэг ёсондоо зөвхөн хоолны дэглэмээр турж чаджээ.

Одоо бол Остин фото моделиор ажилладаг. Өөртөө итгэлтэй, амьдралдаа өөдрөг явахын тулд хүнд зөвхөн тууштай зан, тэсвэр тэвчээр, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэдгийг тэрээр сайн ойлгож авсан гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()