46 жил хүүхэд тээсэн эмэгтэй

Мороккогийн 75 настай эмэгтэй Захра Абоуталиб (Zahra Abutalib) 46 жилийн турш хэвлийдээ “хадгалсан” чулуужсан ургаа кесаров хагалгаагаар авахуулжээ. Захра Абоуталиб 1955 онд төрөхөөр өвдөж Касабланка хотын захад орших тосгоны эмнэлэгт хүргэгдсэн боловч төрж чадахгүй байсаар 48 цаг болсны эцэст өвдөлт нь гэнэт зогссон байна.

46 жил хүүхэд тээсэн эмэгтэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр эмнэлэгт байхдаа өөр эмэгтэй кесаров хагалгаа хийлгэж байх үедээ мэс заслын орон дээр нас барахыг нүдээр харсан тул айдаст автаж, хүүхдээ төрүүлэлгүй зугтжээ. Түүнчлэн Захра Абоуталиб “унтаж буй хүүхэд” гэх эртний домогт итгэдэг нэгэн тул хэзээ нэг өдөр хүүхэд өөрөө төрнө гэдэг итгэж, өдөр тутмын амьдралынхаа явцад мартагнах аястай болсон байна. Ингээд тэрээр бүтэн 46 жилийн турш “жирэмсэн” явсны эцэст гэнэт нэг өдөр гэдэс нь өвдөж, эмнэлэгт хандсанаар чулуужсан ургийг кесаров хагалгаагаар гаргаж авсан байна.

Эмч нарын мэдээлснээр ураг Захрагийн савны гадна бойжсон байсан тул өөрөө төрөх ямар ч боломжгүй байсан ба түүний дотоод эрхтнүүдийн нөлөөгөөр ураг чулуужсан гэнэ. Гэхдээ эмч нар чулуужсан ураг яагаад Захрагийн биед сөрөг нөлөө үзүүлж, өвчлөл үүсгээгүйг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Захра Абоуталиб болон түүний нөхөр өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй ба дундаасаа хүүхэдтэй болохыг хүсчээ. Захра Абоуталиб 46 жилийн турш хүүхдээ тээж байхдаа гурван хүүхэд өргөн авч өсгөсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()