Алдартай загвар өмсөгчдийн зөвлөсөн үзэсгэлэнтэй харагдах аргууд

Сэтгүүлийн нүүрэн дээр гардаг үзэсгэлэнт загвар өмсөгчдийн зургийг бид үргэлж л шимтэн хардаг шүү дээ. Гэвч тэд амьдрал дээр бусдын л адил энгийн хүмүүс бөгөөд ердөө л гоо сайхандаа арай илүү анхаарал хандуулдагаараа жирийн эмэгтэйчүүдээс ялгаатай байж болох юм. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг анхаарал, хичээл зүтгэлээс хамгийн их шалтгаалдаг. Харин бидний хүндэлж, үлгэр дууриалал авдаг загвар өмсөгч бүсгүйчүүд үнэтэй бүтээгдэхүүний оронд, маш энгийн аргаар арьсаа арчилдаг ба нийт охид бүсгүйчүүддээ зориулан өөрсдийн арьс арчилгааны нууцаасаа хуваалцсан байна. 

Алдартай загвар өмсөгчдийн зөвлөсөн үзэсгэлэнтэй харагдах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Миранда Кэрр (Miranda Kerr)

  • Мирандагийн сайхан харагдах нууц нь, өдөр бүр зөөлөн үстэй сойзоор биеэ үрэх ажээ. Эхлээд хөлнөөс цээж хүртлээ, дараа нь 2 гарынхаа шуунаас мөр хүртэл гэх мэтчилэн үргэлж дээш чиглэлтэй үрснээр цусны эргэлтийг сайжруулж, целлюлиттэй болохоос сэргийлдэг байна.
  • Нохойн хошуутай тос бол алдартай загвар өмсөгчдийн сайхан харагдах гайхалтай нууцуудын нэг юм. Нохойн хошуутай тос нь амин дэмээр баялаг, мөн антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Миранда нохойн хошуун тосыг өдөр бүр нүүрэндээ түрхдэг ажээ.

Миранда Кэрр (Miranda Kerr)

2 Жөнн Смоллс (Joan Smalls)

  • Түүний намирсан, зөөлөн үсний нууц нь дараах энгийн орцтой масканд байдаг гэнэ:

2 өндөгний шар дээр, 1 халбага оливын тос хийж, нухсан авокадотой хольж зуураад үсэндээ түрхэнэ. Тус аргыг 7 хоногт 2 удаа хэрэглэхэд л хангалттай.

Жөнн Смоллс (Joan Smalls)

3 Жижи Хадид (Gigi Hadid)

  • "Нүүрэн дээр батга гарсан үед би элдэв бүтээгдэхүүн огтхон ч хэрэглэдэггүй. Зүгээр л унтахынхаа өмнө батга гарсан хэсэгтээ шүдний оо түрхэхэд, өглөө нь хатсан байдаг."
  • "Биеийнхээ галбирыг хадгалахын тулд эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн байнга хийдэг." хэмээн олон залуусын харцыг булааж, охидын үлгэр дууриалал болсон загвар өмсөгч бүсгүй хэлжээ.

Жижи Хадид (Gigi Hadid)

4 Адриана Лима (Adriana Lima)

  • Ихэнх эмэгтэйчүүдийн адилаар үзэсгэлэнт загвар өмсөгч Адриана ч мөн нүүрний арьсан дээр батга гарах асуудалтай тулгарч сандрах нь бий. Харин тэрээр энэ асуудлаасаа ангижирч, сайхан харагдахын тулд өдөрт 2 удаа нүүрээ цайны модны тосоор арчдаг аж. 

Адриана Лима (Adriana Lima)

5 Хайди Клум (Heidi Klum)

  • Супер загвар өмсөгч Хайди нь хөлөө нарийн, гялалзсан харагдуулахын тулд борлуулагч болон чийгшүүлэгч тосыг хольж түрхдэг байна. Харин арилгахдаа энгийн саван, эсвэл скраб хэрэглэдэг гэнэ шүү. 

Хайди Клум (Heidi Klum)

6 Ирина Шэик (Irina Shayk)

  • Тэрээр наранд биеэ шарах үедээ үсэндээ тэжээлийн тос түрхэж, тугалган цаасаар ороодог аж. Ингэснээр тэжээлийн тос нь үсэнд сайн шингэж, үсийг зөөлөн, намирсан харагдуулах нөлөөтэй юм. 
  • Ирина нүүрэндээ элдэв тос хүргэлгүйгээр, ганцхан наргил модны самрын тос л түрхдэг ажээ. Энэ нь нүүрийг чийгшүүлж, гадны нөлөөнөөс сайн хамгаалдаг болохыг бүсгүй онцлов. 
  • Мөн тэрээр өглөө бүр хүйтэн шүршүүрт орж, мөсөөр нүүрээ арчдаг байна. 

Ирина Шэик (Irina Shayk)

7 Жизелль Бундхен (Gisele Bündchen)

  • Тэрээр оливын тосыг далайн давстай хольж, биедээ түрхэж, арьсаа арчилдаг. Энэ нь арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж, целлилютээс сэргийлдэг тустай. Үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүйн толигор арьсны нууц нь ердөө л энэ ажээ. 

Жизелль Бундхен (Gisele Bündchen)

8 Каролина Куркова (Karolina Kurková)

  • Тэрээр нүүрний будгаа цэвэрлэхдээ наргил модны самрын тос ашигладаг. Энэ нь усны хамгаалалттай будгийг ч амархан арилгадаг төдийгүй арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг аж. 
  • Мөн загвар өмсөгч бүсгүй нь нэгэн ярилцлагадаа, өөрийнхөө тослог арьсыг арчлахдаа нимбэгний шүүсийг шахаж, нүүрэндээ түрхээд, хэсэг хугацааны дараа цэвэр усаар угаадаг хэмээсэн байдаг. 

Каролина Куркова (Karolina Kurková)

9 Наоми Кампбэлл (Naomi Campbell)

  • Дэлхийн хамгийн алдартай, дур булаам загвар өмсөгчдийн нэг Наоми Кампбэллийн целлилют, таргалалттай тэмцэх арга нь маш энгийн ажээ. Тэрээр биеийн скрабандаа үргэлж кофе хольж түрхсэнээр арьс нь зөөлөн, уян хатан болдог байна. 

Наоми Кампбэлл (Naomi Campbell)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()