Бид яагаад эх дэлхийгээ хайрлах ёстой вэ?

Он цагийн нуруун дээрх тоос улам улам зузаарсаар амьдралын мөрөн алгуур намуунаар урссаар л байна. Цаг хугацаа хичнээн урслаа ч, түмэн хэлийн мянган зүсний хүмүүс бидэн ганцхан бөөрөнхий дэлхий дээрээ л амьдарцгаана. “Гараг ертөнц” гэдэг хүмүүн бидний хувьд барьж багцаалшгүй агуу юм. Гэвч буруу зөвгүй бусниулж сүйтгэхэд “эх дэлхий” гэдэг дэндүү эмзэг зөөлөн юм даа. Та хэн юм бэ? Бид хэн юм бэ? Та өөрийнхөө хувьд хэн байлаа ч гэсэн эх дэлхийн эгэл нэгэн иргэн. Бас монгол хүн... Тиймээс бид та бүхэндээ ийм үзэсгэлэнтэй "Эх дэлхий"-ээ хайрлахгүй байхын аргагүй гэрэл зургуудыг хүргэж байна.
Бид яагаад эх дэлхийгээ хайрлах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Английн өмнөд хэсэгт байх Шейфилд цэцэрлэгт хүрээлэн (Sheffield Park Garden)-д намар цаг айлчилжээ.



2. Токио хотод сакура цэцэглэж байна.



3. Чили улсын нутаг дэвсгэрт байх Вилларика (Villarica) бол дэлхий дээрх хамгийн идэвхитэй галт уулсын нэг юм. Энэхүү зургийг 3-р сарын сүүлээр авсан байна.



4. Дэлхийн хамгийн том цэцгийн талбайн нэг Европын цэцэрлэгт хүрээлэн (Garden Of Europe) нь Голланд улсын нутаг дэвсгэрт байдаг.



5. Германы нийслэл Берлин хотоор дамжин нисч өнгөрөх нүүдлийн шувууд:



6. АНУ-ын Коннектикут мужид байх “Бөөрөлзгөнө гол” (Blackberry River)-н урсгалд моддын тусгал үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.



7.  Германы Юбирленгин хотод байх усан үзмийн талбай:



8. Австралийн “Ayers Rock” хадан дээр жаргаж буй нарны туяа туссан нь үнэхээр гайхалтай харагдах ажээ. Энэхүү газарт жил бүр 400 мянган жуулчид ирдэг гэх мэдээлэл бий.



9. Грийнландын хойд хэсэгт байх мөсөн уулын тусгал голд туссан нь нэгэн цул мэт харагдах ажээ.



10. Францын Страсбург хотын ойр орших усан үзмийн талбайн өвлийн дүр зураг.



11. Африкийн Мавритани улсын халуун цөлөөр аялж буй жуулчид:



12. Шведийн хойд хэсэг рүү жуулчдыг нохой чаргаар зөөж байна:



13. Испанид байх хамгийн эртний салхин тээрэм:



14. Македоны Какличи (Kuklici) тосгоны дээгүүр од харваж байна:



15. Сиднейн “Бонди” далайн делфинүүд шумбагчдын анхаарлыг татжээ.



16. Францын “Ribeauvillé” тосгонд хэдэн жилийн өмнө зөгийнүүд цэнхэр өнгийн бал үйлдвэрлэн хүмүүсийг сандаргажээ. Хожим тэднийг M&M чихрийн үйлдвэрийн хаягдал асгасан газраас цэцгийн тоос хүртэж байсныг илрүүлсэн байна.



17. Палестиний талд бэлчээрлэх хонин сүрэг:



18. Сиднейн “Mollymook”  далайн дээгүүр үүлэн шуурга дэгдэхийн өмнө:



19. Испанийн Астуриас хотод байх гэрэлт цамхаг аймшигт далайн давалгаанд цохиулж
буй дүр зураг:



20. Арслангийн бяцхан гүег, Танзани улс



21. ОХУ, Роза Хутор уул



22. Цагаан хирс төрөөд ганцхан хонож буй бяцхан зулзагатайгаа хамт, Уганда улс



23. Хятад улсад авсан оддын зураг:



24. Канадын Онтарио мужийн нутаг дэвсгэр болон АНУ-ын Нью-Йорк хотуудын хил дээр байрлах Ниагарагийн хүрхрээ. Хүрхрээний цаахантаа эртний усан цахилгаан станцын байр харагдаж байна.



25. Израйль болон Сири улсуудын заагт давхих бор халиун морь.



26. Германы Бавари мужид байх Небелхорн уулсын бэлд байх жуулчдад зориулсан мөсөн
гэрүүд. Бавари бол Германы номер нэг амралтын бүс юм.



27. Израйлийн “Хула” нууран дахь тогоруун сүрэг:



28. Борооны үүл, Англи улс



29. Бразилийн Рио Де Жанеро хотын “Копакабана” далайн эргийн амралтын газар:



30. Сан Салвадорийн загасчид



31. Болив улсын нутаг дэвсгэрт байх давслаг нуур Уюнигийн хажууханд зогсох лам гөрөөс. Энэхүү нуур нь маш их хэмжээний давс агуулдаг байна.



32. Лондонгийн алсыг харагчийн наана байх цэцэрлэгт хүрээлэнгий шар "нарцисс" цэцэг:



33. Өвснөөс зуурсан бяцхан зөгий:



34. Швейцарийн Цюрих хотод байх хүлэмжийн ширэнгэн ойгоор зугаалж буй жуулчид:



35. Хойд Ирландийн цасан шуурга:



36. Сан-Францискогийн далайн эрэгт дархан цаазат далайн хавнууд нарлаж байна.



37. Эртний Грекийн Посейдоны сүмийн балгас.



38. Калифорни мужийн цэцгийн талбайгаас гар аргаар холтсон цэцэг түүж буй ажилчин.



39. Хятадын амьтны хүрээлэнгийн хиймэл цөөрөмд мөрөг загаснуудтай тоглож буй бяцхан
сармагчин:



40. Хятадын Шар мөрний үер:



41. Английн салхич шувуунууд "могой загас" шүүрэн нисч байна.



42. Исландын халуун рашаан



43. Нар хиртэлт, Норвеги улс Свалбард



44. Туйлын гэрлийг Канадын Онтарио мужаас харвал...



45. Хятадын Анхуй мужийн амьтны хүрээлэнгийн "фламинго" шувууд:



46. Швейцарийн уулсын дээгүүр наран мандаж байна.



47. Зэрлэг туулай хүнээс нуугдаж байгаа нь, Канад улс Торонто хот



48. Австрийн Зикси нуур (Lake Zicksee)



49. Англи улсын зүүн өмнөд хэсгээр үзэсгэлэнтэй цэцгүүд төрөл төрлөөрөө өнгө
алаглан ургадаг. Харин энэ бол хонхон цэцэгт ой.



50. Жуулчид Пенинсуэлийн Мосен уулсаас нар мандахыг харж байна.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()