Элсэн чихрээс хэрхэн татгалзах вэ?

Ерөнхийдөө ард иргэдийн дунд элсэн чихэр гэдэг бол үхлийн гурван цагаан хорны нэг гэдгээрээ алдартай билээ.  Хэрвээ бид тогтмол элсэн чихрийг эрүүл мэндэд муу хэмээн бодож, итгэж байвал элсэн чихрээс болж үүсэх өвчлөл, нас барагсдын тоо хамаагүй бага байх байсан болов уу. Ингээд бид танд элсэн чихрийн хэрэглээг хэрхэн багасгах, хянах талаар зөвлөгөөг хүргэе.

Элсэн чихрээс хэрхэн татгалзах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элсэн чихрийн хор уршиг

Элсэн чихэр гэдэг энгийн нүүр ус бөгөөд усанд төдийгүй, бүхий л  хүнсний бүтээгдэхүүн, ундаанд агуулагдсан байдаг. Үүнээс гадна элсэн чихэр нь эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болох сүү, жимс, хүнсний ногоонд ч бий. Энэ нь бага зэрэг чихэрлэг амт оруулж, ашигтай чанарыг нь алдагдуулдаггүй байна. Гэхдээ буудай, амттан болон ундаанд агуулагдах элсэн чихэр нь эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчрах магадлалтай. Жишээлбэл: Чихрийн шижин, шүд өвдөх, жин нэмэх гэх мэт.

1. Тэжээллэг чанар огт үгүй

Зөв хоолны мэргэжилтэн Кэтрин Маренгогийн үзэж байгаагаар хоол хүнсэндээ элсэн чихэр нэмэх нь хоолны ичлэгийг нэмэгдүүлдэг ч тэжээллэг чанарыг огт нэмэгдүүлдэггүй гэжээ. Ихэнхидээ бие организм энэ төрлийн бүтээгдэхүүнийг маш амархан шингээдэг учир сайн энергийн эх үүсвэр болж чаддаггүй байна. Харин ч тэжээллэг ашигтай бодисын дутагдалд оруулж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага нь өдөр тутам авах илчлэгийн хэмжээний 10%-ийг элсэн чихрээс авах ёстой гэж үзжээ.  Өөрөөр хэлбэл, өдрийн илчлэгийн хэмжээ 2000 ккал бол та 200 ккал элсэн чихэр идэж болно гэсэн үг юм.

2. Илүүдэл жин  

Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх үед тулгарах хамгийн том асуудал нь илүүдэл жин юм. Ихэнхидээ элсэн чихрийн агууламж ихтэй ундаанаас илүүдэл жин үүсдэг. Хэрвээ та тогтмол бэлтгэл хийдэг бол элсэн чихэр нь маш хурдан шингэх учир, тогтмол хооллох хэрэгтэй болно.

Өлсөх мэдрэмжийг лептин даавар хариуцдаг боловч уг дааврын үйл ажиллагаа алдагдах үед жингийн илүүдэлд төдийгүй хэт таргалалтанд хүргэдэг байна. 2011 онд Гейнсвил дахь америк эрдэмтэд судалгааны замаар элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь лептины эсэргүүцэл гэх өвчинд хүргэдэг болохыг олж илрүүлсэн бөгөөд энэ нь бие организм лептин дааварт хариу урвал үзүүлэхээ болихыг хэлж байгаа юм.

Гэхдээ элсэн чихэр ганцаараа таргалалтанд хүргэдэггүй гэж хэлэх нь зүйтэй бөгөөд таргалалтанд хүргэх хүчин зүйлсийн нэг гэхэд болно. Бусад хүчин зүйлст буруу хооллолт, дасгал хөдөлгөөн, төрөлхийн таргалалт, нийгэм болон байгаль орчны  хүчин зүйлс гэх мэт.

3. Чихрийн шижин

Чихрийн шижин өвчни 2-р зэрэг болон элсэн чихэр их хэмжээгээр агуулсан ундаа их уух нь хоорондоо холбоотой боловч, элсэн чихэр чихрийн  шижин үүсгэдэг гэвэл бас тийм биш юм. Бүх төрлийн өндөр илчлэгтэй хоол чихрийн шижин өвчний 2-р зэрэгт хүргэнэ. Гэхдээ америкийн чихрийн шижин өвчин судлалын холбооныхон чихэрлэг ундаанаас татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

318919 хүн дээр хийсэн судалгаанаас харахад чихэрлэг ундаа ихээр уудаг хүмүүсийн чихрийн шижин өвчин тусах магадлал бусад хүмүүсээс 26%-иар илүү байдаг болох нь тогтоогджээ.  

4. Шүд муудахад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь элсэн чихэр

Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь амны хөндийн үрэвсэлд хүргэх магадлалтай.  Учир нь элсэн чихэр нь шүдэн дээр үл үзэгдэх өнгөр болж үлддэг байна. Харин амны бактерийн хариу урвал нь хэт их хүчил ялгаруулахад оршино.

Ингээд шүд цоорох өвчинд амны хөндий нэрвэгддэг аж.  Тиймээс амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж байвал элсэн чихрийн хэрэглээгээ багасгаарай.

5. Зүрх судасны өвчин

2014 онд олон улсын эрдэмтэд 15 жилийн турш хийсэн судалгааныхаа үр дүнд элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс зүрхний шигдээс өвчнөөр нас барах магадлал өндөр байдаг болохыг тодорхойлсон байна. Үүнээс гадна элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс илүү их ядарч, гэдэс дүүрэнгитэй болдог гэнэ.

Харин өөр нэгэн эрдэмтэд элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх нь эрчүүдийг сэтгэл санааны гүн хямралд оруулдаг гэжээ.

6. Түрүү булчирхайн хавдар тусах эрсдэл

Эрүүл хооллолтын мэргэжилтэн Нур Макарын хийсэн ажиглалтаас харахад долоо хоногт хэд хэдэн удаа чихэрлэг ундаа уудаг эрчүүдийн түрүү булчирхайн хавдар тусах магадлал чихэрлэг ундаа уудаггүй эрчүүдээс 3 дахин их байсан гэнэ. Түүний судалгаанд 3200 америк эрэгтэй оролцсон бөгөөд тэдний хооллолт болон хавдар тусах магадлалыг 20 жил судалсан байна. Энэ хугацаанд 565 эрэгтэй хавдрын оноштой болсон аж.

Үүнээс гадна түрүү булчирхайн хавдар тусахад таргалалт, тамхи, буруу хооллолт зэрэг багтжээ.

Элсэн чихрийг хэрхэн хэрэглээнээсээ хасах вэ?

Дээр дурьдсанчлан элсэн чихрэнд эрүүл мэндэд хэрэгтэй бодис маш бага байдаг. Азаар элсэн чихрийн хэрэглээг багасгах, хянах хэд хэдэн гайхалтай боломж байдаг гэнэ. Энэ аргаас хүргэвэл...

1. Бүтээгдэхүүний орцыг сайн унш

Яарч байх үедээ дэлгүүр орох гэдэг хамгийн буруу алхмуудын нэг бөгөөд энэ үед та худалдан авч буй хүнснийхээ орц найрлагыг төдийлөн харж чадахгүй. Хэрвээ та элсэн чихрээс татгалзах шийдвэрт хүрсэн бол худалдан авалт хийхдээ нэлээд нухацтай, анхааралтай байх хэрэгтэй.

Элсэн чихрийг дэлхий даяар 61 төрлөөр нэрлэдэг байна. Жишээлбэл:

-нишингийн элсэн чихэр

-бор элсэн чихэр

-арвайн соёолж

-наргил модны самрын элсэн чихэр

-цангисны шүүс

-зөгийн бал гэх мэт.

Эдгээр нэршлээс гадна “-оза”-аар төгссөн бүх бодис элсэн чихэр агуулсан байдаг. Жишээлбэл: (сахароза, глюкоза, декстроза, фруктоза, лактоза).

Элсэн чихрийг хэрхэн хэрэглээнээсээ хасах вэ?

2. Энгийн нүүрс уснаас татгалзаарай

“Medical News Today” эрүүл мэндийн порталын эрүүл зөв хооллолтын мэргэжилтнүүд энгийн нүүрс уснаас татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа бөгөөд үүнд цагаан гурил, цагаан будаа, пастанд зориулсан цагаан сүмс зэрэг багтана.  Бие организм эдгээр нүүрс усыг маш хурдан задлаж, цусан дахь элсэн чихрийн хэмжээг огцом нэмэгдүүлдэг аж.

Энгийн нүүрс усыг төрөл бүрийн буудай, шошоор өөрчилж болно.

3. Элсэн чихэр агуулсан ундаанаас татгалз

Аливаа бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх нь элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх эрсдлээс авардаг. Гэхдээ ихэнхи тохиолдолд дэлхийн хүн төрөлхтөн чихэрлэг ундаа ихээр хэрэглэснээс элсэн чихрийн хэрэглээгээ хэтрүүлдэг байна. Үүнд: бүх төрлийн хийжүүлсэн ундаа,чихэртэй кофе, чихэртэй цай, жимсний шүүс гэх мэт багтана.

Чихэрлэг ундаа усыг орлож чадахгүй гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд ихэнхидээ чихэрлэг ундааг ургамлын гаралтай цай, чихэргүй хар кофе, хийжүүлсэн эрдэсжүүлсэн ус  эсвэл зүгээр л цэвэр ус уух хэрэгтэй.

4. Эрүүл хүнс хэрэглэ

Өдөр тутмынхаа хоолонд хүнсний ногоо, жимс, өөхгүй мах, шувууны мах, дупү, загас, шош төрлийн бүтээгдэхүүн, самар зэргийг хэрэглэж заншаарай. Хэрвээ танд эдгээр бүтээгдэхүүнүүд хангалттай биш санагдаж байвал бага зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн нэмж болно. Үүнд: тослоггүй тараг, бяслаг, сүү зэрэг багтана.

Харин жимсний хувьд бөөрөлзгөнө, улаалзгана, тоор, нимбэг, лайм, жүрж, грейпфрут, авокадо зэрэг нь элсэн чихрийг орлож, шаардлагатай амин дэмээр таныг хангах болно.

5. Амтлагч хэрэглэ

Бид элсэн чихрийг өөр нэг бүтээгдэхүүнээр орлуулж чадахгүй байгаа учир чихрийн дутагдалд ордог. Тиймээс хэрэглэж буй бүтээгдэхүүндээ чихэрлэг ургамал, элсэн чихрийг орлуулах амтлагчийг нэмж болно. Үүнд: шанцай, кардамон, ваниль, задь зэрэг орно.

Элсэн чихрийн хэрэглээг багасгаснаар:

-Жин хасах

-Арьсны хавдар тусах магадлал буурч, арьс толигор сайхан болно

-Сэтгэл санааны гүн хямралаас сэргийлж чадна

-Бие организм дахь үрэвслийг багасгана

-Чихрийн шижин өвчний 2-р зэрэг тусах магадлал буурна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()