Давхар эрүүнээс хэрхэн салах вэ?

2017-01-20, 16:30
35,648

Давхар эрүүтэй хүмүүсийн зовлон их байдаг. Өвөл, зунгүй хоолойтой цамц өмсөнө, зураг авахуулахдаа аль болох доошоо болно гээд дурдаад байвал дуусахгүй биз ээ. Давхар эрүү үүсэх янз бүрийн шалтгаан бий. Ихэнх тохиолдолд илүүдэл жингээс болдог бол хөгширч, арьс унжих үед ч үүсдэг аж. Тэр ч бүү хэл заримдаа бүр удамшдаг. Харин давхар эрүүнээсээ бүр мөсөн ангижрахын тулд чухам юу хийх ёстойг аминчлан зөвхөн танд дуулгаж байна. 

Давхар эрүүнээс хэрхэн салах вэ?

1 Чихэргүй бохь

Давхар эрүүнээс ангижрахын тулд хамгийн гол нь нүүрний булчингууд болон эрүү байнга хөдөлж байх хэрэгтэй юм. Үүнд хамгийн сайн тохирдог арга бол чихэргүй бохь зажилах билээ. Түүнээс гадна чихэргүй бохь зажилах нь шүдийг эрүүлжүүлдэг давуу талтай юм.

Чихэргүй бохь

2 Какаотой тос

Какаотой тос тогтмол түрхсэнээр арьсыг уян хатан болгож, давхар эрүү арилдаг ажээ. Үүний тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  • Хэдэн халбага какаотой тосыг богино долгионы зууханд халаана.
  • Тосоо хоолой болон давхар эрүүн дээрээ түрхэж, хэдэн минут иллэг хийнэ.
  • Өдөрт 2 удаа түрхэнэ. Өглөөд нэг, орой унтахын өмнө нэг удаа түрхээрэй.

Какаотой тос

3 Улаан буудайн тос

Улаан буудайн тос бол давхар эрүүнээс ангижрах бас нэгэн үр дүнтэй арга юм. Энэ тосонд Е витамин агуулагддаг тул арьсыг чангалж өгдөг ажээ. Тосыг дараах байдлаар түрхэнэ.

  • Орондоо орохоосоо өмнө тосоо эрүүндээ түрхэнэ.
  • Эрүүнээсээ хоолой хүртлээ дээрээс нь доош чиглэлээр 10-15 минутын турш иллэг хийнэ.
  • Тосоо арилгалгүй унтана.
  • Энэ аргыг орой болгон хэрэгжүүлбэл үр дүн нь мэдрэгдэх юм.

Улаан буудайн тос

4 Өндөгний цагаан

Өндөгний цагаанаар хийсэн маск арьс чангаруулах үйлчилгээтэй тул давхар эрүүг арилгадаг ажээ. Мөн арьсыг эрүүлжүүлэх давхар давуу талтай билээ. Та маскаа дараах алхмуудын дагуу бэлтгээрэй.

  • 2 ширхэг өндөгний цагаан дээр тус бүр нэг халбага сүү, зөгийн бал, нимбэгний шүүс хийж хутгана.
  • Хэдэн дусал гаатай тос хийнэ.
  • Ингээд бэлэн болсон маскаа эрүү болон хүзүүндээ түрхэнэ.
  • Маскаа 30 минут тавина.
  • Дараа нь бүлээн усаар угаана.
  • Долоо хоногт нэг удаа дээрх маскийг тавиарай.

Өндөгний цагаан

5 Глицерин

Глицеринээр маск хийж, тавьбал давхар эрүү алга болдог ажээ. Маскийг дараах байдлаар хийнэ.

  • Нэг халбага глицерин, тал халбага ипсом давс, хэдэн дусал гааны тос холино.
  • Маскаа хөвөнд шингээн эрүү, хоолойндоо түрхэнэ.
  • Арьсанд шингэтэл нь хэдэн минут хүлээнэ.
  • Дараа нь хүйтэн усаар угааж, маскаа арилгана.
  • Долоо хоногт 3-5 удаа маскаа тавиарай.

Глицерин

6 Ногоон цай

Ногоон цайнд их хэмжээний антиоксидант агуулагддаг бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт сайжирснаар калори шатаж, жин хасагддаг билээ. Ингэснээр давхар эрүүнээс ангижрах боломжтой юм. Тиймээс өглөө босоод хамгийн түрүүнд ногоон цай уух хэрэгтэй бөгөөд өдөрт хэд хэдэн аяга ууж заншаарай. Ногоон цай янз бүрийн найрлагатай байдаг тул дуртайгаа сонгож болох юм.

Ногоон цай

7 Е витамин

Давхар эрүүнээсээ салахын тулд та Е витамины хэрэглээгээ нэмэгдүүлэх нь зүйтэй. Мөн Е витамины. хэрэглэснээр арьс уян хатан болдог бөгөөд эрүүлждэг ажээ. Навчит хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, гурвалжин будаа, арвай, самар, шош, шар буурцаг, газрын самар, элэг зэрэг бүтээгдэхүүнд Е витамин ихээр агуулагддаг. Тиймээс эдгээр хүнсийг илүүтэй ихээр хэрэглэх юм уу, эсвэл Е витамин ууж болох юм. Гэхдээ витамин уухаасаа өмнө эмчээс асууж, зөвлөгөө авах нь зүйтэй.

Е витамин

8 Сүүн иллэг

Сүүгээр иллэг хийснээр арьс чангарахын зэрэгцээ зөөлөрч, өнгөлөг болдог билээ. Харин та дараах байдлаар сүүн иллэг хийгээрэй.

  • Эрүүндээ сүү түрхээд хэдэн минутын турш иллэг хийгээд, бүлээн усаар угаагаарай. Өдөрт нэгээс илүү удаа хийвэл илүү үр дүнтэй.
  • Эсвэл сүү, зөгийн бал хоёрыг хольж, эрүүндээ түрхээд 10 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Энэ маскийг өдөрт нэг удаа тавихад болох ажээ.

Сүүн иллэг

9 Амтат гуа

Амтат гуа ч бас давхар эрүү арилгахад тустай. Яаж гэдгийг нь бид танд зааж өгье.

  • Амтат гуаны шүүсийг шахаж, хөвөнд шингээгээд эрүү, хоолойндоо түрхэж, иллэг хийнэ. Ингээд 15-20 минут байлгаад усаар угааж арилгаарай. Бүр үр дүнтэй болгоё гэвэл та амтат гуаныхаа шүүсэн дээр алимны шүүс хийгээд эрүүндээ түрхэж, иллэг хийж болох юм.
  • Эсвэл амтат гуаныхаа хэрэглээг ихэсгээрэй. Ингэснээр бие дэх хор гадагшилж, жин хасагддаг ажээ.

Амтат гуа

10 Эрүүний дасгал

Эрүүний дасгал хийснээр нүүр, хүзүүний арьс болон эрүүний булчин уян хатан болдог. Тийм учраас дасгал хийснээр давхар эрүү алга болдог бөгөөд эрүү, хоолойн булчин чангардаг ажээ. Ингээд бид танд эрүүний дасгал яаж хийхийг зааж өгье.

Нэгдүгээр дасгал

  • Нуруугаа цэхлэж, тааз руу хартлаа толгойгоо аажмаар гэдийлгэнэ.
  • Уруулаа цорвойлгоно.
  • Энэ байрлалаараа 5 хүртэл тоолно.
  • Эрүүний дасгалыг хэдэн долоо хоногийн турш өдөрт 5-аас доошгүй удаа хийгээрэй.

Эрүүний дасгал

Хоёрдугаар дасгал

  • Толгойгоо цагийн зүүний дагуу удаанаар эргүүлнэ. Дараа нь эсрэг зүг рүү эргүүлээрэй. Гэхдээ нуруу цэх байх нь чухал юм шүү.
  • Өдөрт 3-аас доошгүй удаа тус дасгалыг хийгээрэй.

Та эдгээр аргуудыг сурч аваад, ойр дотны хүмүүстээ дамжуулаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()