Бермудын гурвалжингийн нууц тайлагджээ

Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин"-д олон нууцлаг явдал тохиолддог гэж эртнээс хэлэлцсээр ирсэн билээ. Тус газар нь Америк, Европ болон Карибын арлуудад хүрэх зам юм. Зарим судлаачид тус газар ямар нэг сонирхолтой нууц агуулдаг гэж үздэг бол зарим нь ямар ч онцгой зүйл үгүй гэж баталдаг аж. Ингээд Бермудын гурвалжин гэж үнэхээр байдаг уу, байдаг бол чухам ямар учиртай газар болохыг нь хамтдаа сонирхъё. 

Бермудын гурвалжингийн нууц тайлагджээ

1

Бермудын гурвалжин Флорида, Пуэрто Рико, Бермудын хооронд Атлантын далайд оршдог болохыг хэн хүнгүй мэднэ. Энэ хэсэг газар нууцлаг ер бусын үзэгдлээрээ алдартай. Анх 1945 онд таван сөнөөгч онгоц, нэг нисэх онгоц тус газар нисч байгаад ул мөргүй алга болсноос хойш 75 нисэх онгоц, хэдэн зуун хөлөг онгоц дээрх жишээг давтсан юм. Харин хамгийн сүүлд 2015 онд "El Faro" гэх ачаа тээврийн хөлөг онгоц алга болсон билээ. 

2

Колорадогийн их сургуулийн эрдэмтэд Бермудын гурвалжингийн ойролцоох цаг агаарын байдлын зургийг хиймэл дагуулаар авч, хэд хэдэн зургаан өнцөгт хэлбэртэй үүл байгааг илрүүлжээ. Цаг агаар судлаачид үүнийг агаарын бөмбөг мэт нөлөө үзүүлдэг гэж тодорхойлсон байна. Тус үүлнүүд 270 км/цагийн хурдтай хөдөлдөгөөс агаарын огцом өөрчлөлт болдог бөгөөд догшин шуурга шиг салхи агаарыг "дэлбэлж" 13 метрийн өндөртэй далайн давалгаа үүсгэдэг ажээ. 

3

Ямар ч хөлөг онгоц эл шуургыг давж чадахгүйн зэрэгцээ ийм салхийг тэсч гарах нисэх онгоц гэж үгүй юм. Үүл хэзээ ч хурц өнцөг хэлбэр үүсгэдэггүй боловч хиймэл дагуулын зургаас харахад Бермудын гурвалжингийн ойролцоох үүл онцгой болох нь мэдэгдэж байгаа билээ. Тус зургаас болоод эрдэмтэд цааш нь үргэлжлүүлэн судалж, илүү ихийг олж мэдэхийн тулд тэсэн ядаж байгаа ажээ.

Бермудын гурвалжингийн талаар олон сонирхолтой, ном зохиол, кино байдаг. Гэхдээ нууцлаг ид шидийн газар, эсвэл ердөө л хүмүүсийн дэгсдүүлсэн яриа алин болохыг хэн ч мэдэхгүй. Хүн болгоны бодол ондоо байдаг тул чухам юунд итгэх нь зөвхөн таны мэдэх хэрэг билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()