Уушгиа гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

Тамхи хүний биед хичнээн хор хөнөөлтэйг мэдэх боловч татгалзаж чадалгүй өнөөг хүрсэн хүмүүс гэж байдаг. Тамхины утаа нь хүний эрхтэн бүрт байдаг нүдэнд үл харагдах "cilia" хэмээх жижиг үсийг гэмтээж, цаашид амьдрах нөхцлийг нь үгүй хийдэг юм. Үүний үр дүнд ханиад хүрч, архаг бронхиттой ч болж мэдэх аж. Иймд уншигч та бүхэнд тамхины хор уршгийг бууруулах, өвчилсөн уушгийг эмчлэх хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.  

Уушгиа гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэрсүүт жүрж

Бэрсүүт жүрж нь антиоксидантаар баялаг бөгөөд эсийн үйл ажиллагааг сайжруулж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай юм. Тамхи татдаг хүмүүс уушгины хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг тул энэхүү жимсийг идэж хэрэглэснээр аюулыг тойрон гарч болох аж. 

Бэрсүүт жүрж

2 Сармис

Сармис нь олон зуун өвчний эсрэг зогсож чадах хүчтэй зэвсэг билээ. Тухайлбал ханиалга, хоолойн өвчин, цээж хорсох зэргээс таныг сэргийлж, биеийг цэвэрлэх тустай юм. Тамхи их татсанаас болж үүсэх уушгины өвчлөлүүдийг ч мөн сармис эмчлэдэг аж. 

Сармис

3 Цагаан гаа

Цагаан гаа нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зүрх судасны өвчнийг анагааж, гуурсан хоолойн сувгийг нөхөн сэргээж, уушгинд онцгой сайн нөлөө үзүүлдэг билээ.  

Цагаан гаа

4 Лууван

Лууван нь А, С, Е, К, В витаминаар баялаг бөгөөд тамхинд агуулагдах "никотин"-ы сөрөг нөлөөг үгүй хийдэг юм.  Иймд та түүхий лууван идэх эсвэл хоол хүнсэндээ болгож ашиглаж болно. Мөн луувангийн шүүсийг эрүүл мэндийг тэтгэгч эрдэнэ хэмээн нэрлэх нь ч бий. 

Лууван

Та эдгээр хүнсийг тогтмол хэрэглэснээр уушгиа цэвэрлэж, эрүүл мэндээ хамгаалж болох юм. Ингэснээр та богино хугацаанд өөрчлөлтийг мэдэрч эхлэх бөгөөд тархи илүү сайн ажиллаж, амьсгалахад ямар нэгэн саад учрахаа болих аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()