Энэ юу вэ?

2012-01-07, 02:00
33,927

1977 он хавьцаа Польшийн Бvгд Найрамдах Улс-д зарагдаж байсан эмэгтэйчvvдэд зориулсэн нэгэн хачирхалтай тєхєєрємжийг танилцуулж байна. Хайрцаг дээрхи бичигнээс нь харахад: “массажны аппарат” гэсэн байх ажээ. Ямартай ч тєхєєрємжийг хальтхан харахад орчин vеийн хэлээр бол “массажны аппарат” биш, харин арай єєрєєр нэрлэдэг зvйл гэмээр... Юу ч гэсэн та энэхvv тєхєєрємжний зориулалтыг таах гээд vзээрэй. Ингэхдээ таны бодож байгаа зvйл лав биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ингэж тааж суух нь бас тархины vйл ажиллагаанд сайн нєлєєтэй шvv дээ. Цагтаа энэхvv багаж нь эмэгтэйчvvдэд зориулсан гоо сайхны дэлгvvрийн лангуун дээр єндєр гvйлгээтэй зарагддаг байсан байна шvv. Та таах гээд болж єгєхгvй, хоёрдугаар сувгаар “таваргах” гээд байвал vргэлжлэл дээр байгаа тайлалыг шууд vзээрэй.

Энэ юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

Энэхvv массажны тєхєєрємж нь нvvр, хvзvvнд иллэг хийхэд зориулагдсан юм байна. Юун тvрvvнд vйлчлvvлэгчдийн бие даасан хэрэглээ гэхээсээ илvv, гоо сайхны салонуудад єргєн хэрэглэгддэг байжээ. Энэхvv тєхєєрємжий гадаргуй нь поликарбонатаар хийгдсэн нь арьсанд ямар нэгэн харшил єгдєггvйгээрээ давуу талтай бєгєєд хоол хvнстэй хvрэлцсэн тохиолдолд ямар ч хор нєлєєгvй байжээ. 1,5 В-ийн хоёр ширхэг R14 батарейгаар ажилладаг энэхvv аппаратыг тэр vеийн польш эмэгтэйчvvд наран шарлагын газар, ой дотор, эсвэл гудамжинд гээд хаана ч ашиглахад гайхах хvн гардаггvй байсан гэнэ. Аппаратыг биеийнхээ шаардлагатай газар нь хvргэн барьж, асаагаад, чичирхийллийнх нь тусламжтайгаар иллэг хийдэг байжээ. Энэхvv тєхєєрємжний ачаар нvvр болон хvзvvний арьс торгомсог, зєєлєн, уян хатан болдог байсан гэнэ. 35-аас дээш насны эмэгтэйчvvдэд зориулагдсан байжээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()