Орон орны хуримын анхны шөнийн хачирхалтай ёслолууд

2018-10-10, 14:39
14,667

Дурлалт хосын ханилан сууж, нэг гэрт орсны баталгаа болох хуримын ёслол хүмүүний бараг бүх нийгэмд байдаг билээ. Харин үндэстэн ястны онцлог, соёл уламжлал, итгэл үнэмшлээс хамааран хуримын ёслол болон түүний салшгүй нэг хэсэг болох анхны шөнө хэрхэн болж өнгөрдөг нь газар бүрт өөр байдаг.  Зарим оронд бүр ч гайхмаар өвөрмөц байдалтай явагддаг байна.

Орон орны хуримын анхны шөнийн хачирхалтай ёслолууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нударга зөрүүлэхэд буруу юм байхгүй - Руанда улсын Бахуту омог

Гэр бүлийн аз жаргалыг олохын тулд хосууд юу ч хийж болох аж. Жишээ нь Бахуту омогт хос хоёр хуримын анхны шөнийн өмнө хоорондоо зодолдох ёстой байдаг. Тодруулбал гэргий нь нөхрөө гарт нь тааралдсан бүхнээр балбах бөгөөд дууссаныхаа дараа сэтгэл ханамжтайгаар эцгийнхээ гэр лүү буцна. Ийм байдалтай бүтэн долоо хоногийг өнгөрөөнө. Харин зодоон болгоны дараа тэд дотно харьцаа үүсгэх ёстой. Омгийн заншлаар бол хос хоёр эхлээд өөрийн бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө нэг нэгэндээ мэдрүүлэх ёстой, тэгж байж цаашдын амьдрал нь аз жаргалтай байна гэж үздэг байна.

Нударга зөрүүлэхэд буруу юм байхгүй - Руанда улсын Бахуту омог

2 Зааварлагч хэрэгтэй - Хойд Африкийн Берберүүд

Берберүүд гэж Египетийн баруун захаас Атлантын далай хүртэл, хойд зүгт Газрын дундад тэнгисээс өмнө зүгт Нигер мөрөн хүртэлх нутагт амьдран суудаг, VII зуунд мусульман шашинтнууд болсон хойд Африкийн уугуул иргэдийг хэлдэг. Шинэхэн гэрлэсэн бербер эхнэр нөхөр хоёрыг хурим дууссаны дараа хоёуланг нь үлдээнэ гэж байдаггүй. Хуримын анхны шөнийг тэд нэлээн олуулаа өнгөрөөдөг байна. Унтлагын том өрөөнд хэд хэдэн хосууд шинээр гэрлэсэн хоёртой хамт орно.  Ингээд тэд “туршлагаасаа хуваалцаж”, ичиж айхгүй байхад нь тусалцгаана. Энэхүү ажиллагаа тав хоног үргэлжилдэг.

Зааварлагч хэрэгтэй - Хойд Африкийн Берберүүд

3 Секс байхгүй - Филиппин

Шинээр гэрлэсэн Филиппин хосууд хуримын анхны шөнөө нэгэндээ ойртох хориотой байдаг. Мэдээж тэд хамт унтацгааж болно, гэхдээ илүүд санаархаж огт болохгүй. Зочид болон хамаатнууд нь тэдний хэрхэхийг анхааралтай ажиглаж шөнийг өнгөрөөдөг. Учир нь хосуудыг согтуугаар бэлгийн харьцаанд орох, цаашлаад бэрийг согтуудаа жирэмслэхээс сэргийлэх зорилготой байдаг байна.

Секс байхгүй - Филиппин

4 Тарган байх тусмаа сайн - Мавритан

Сүйт бүсгүй бүхэн хуримынхаа өмнө болж өгвөл жин хасч, турах бодолтой байдаг. Гэвч Мавритан улсад туранхай байна гэдэг эрэмдэг зэрэмдэг байгаатай адил гэж тооцогддог тул тэндхийн охид 9 наснаасаа эхлэн гэрлэлтэндээ бэлдэж, жин нэмж эхэлдэг байна. Мавритан охин нэг өдөрт хоёр кг шар будааны агшаамал, 20 гаруй литр тэмээний сүү уудаг. Бас гэрлэхийн өмнө бэрийг “эрчимтэй” таргалуулах нэгэн ёслол хийдэг байна. Охин тусгайлан бэлдсэн урцанд амьдран хоол ихээр идэж, ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр хэдэн сарыг өнгөрөөдөг аж.

Тарган байх тусмаа сайн - Мавритан

5 Орон доорх хадам ээж - Руанда, Кени

Руанда, Кени болон Суахили хэлээр ярьдаг бусад орнуудад гэрлэсэн хосыг хоёуланг нь үлдээхгүй байх ёслол бас бий. Анхны шөнө хосуудын гоёмсог чимэглэсэн орны доор бэрийн талын нэг ахмад настан байх бөгөөд дотно харилцааны нарийн ширийнийг хос хоёрт зааж өгдөг байна.

Орон доорх хадам ээж - Руанда, Кени

6 Хүргэнээ шалгана - Уганда

Уганда улсын баруун хойд нутгийн Баньянкол омгийн дунд хосуудын гэрлэлтэд бэрийн авга эгч нь маш чухал үүрэгтэй оролцдог. Хүргэний бэлгийн чалх ямар нэгэн асуудал байхгүйг шалгахын тулд бэрийн авга эгч нь түүнтэй нэг шөнийг өнгөрөөж үздэг ажээ. Мөн мэдээж авга эгч хуримын анхны шөнөөр хос хоёртой хамт байлцана.

Хүргэнээ шалгана - Уганда

7 "Анхны шөнийн эрх" - Дундад зууны Европ

Дундад зууны үед газрын эзэн ноёд хэрэв харьяат ардуудынх нь дунд гэрлэлт болвол сүйт бүсгүйтэй хамт анхны шөнийг нь өнгөрөөх буюу онгон биеийг нь хөндөх эрхтэй байжээ.  Мөн өмнөд Америкийн уугуул иргэдийн дунд омгийн тэргүүн болон бөө нар иймэрхүү эрхийг эдэлдэг байв. Өнөөгийн нийгэмд дэндүү бүдүүлэг сонсогдох ийм ёс түүхэнд бодитоор оршин байсан нь үнэн юм.

"Анхны шөнийн эрх" - Дундад зууны Европ

8 Хөлийн улыг нь шавхуурдах ёслол - Өмнөд Солонгос

Зарим Солонгосчууд хуримын анхны шөнө нэгэн хачирхалтай ёслолыг үйлддэг. Хүлээн авалт дууссаны дараа сүйт бүсгүй унтлагын өрөө рүүгээ ганцаараа орж харин сүйт хархүү өөрийн найзуудтайгаа хамт үлдэнэ. Ингээд найзууд нь түүний оймс, гутлыг тайлаад хөлийн улыг нь мөчир эсвэл загасаар шавхуурдаж эхэлдэг байна. Энэ үедээ тэд хархүүгээс янз бүрийн асуулт асуух бөгөөд хэрэв буруу хариулбал түүнийг улам чангаар зоддог. Ингэснээр хархүү анхны шөнөө бүтэлгүйтэхгүй бөгөөд хөлийн улыг цочроох нь “Виагра”-наас ч илүү биед нөлөөлөл үүсгэдэг гэж үздэг учраас ийм ёслол үйлддэг ажээ.

Хөлийн улыг нь шавхуурдах ёслол - Өмнөд Солонгос

9 Сүйт бүсгүйг бүх эрчүүдэд - Полинез

Полинезийн арлуудад гэрлэлтийн нэгэн гайхмаар ёс заншил бий. Хуриман дээр ирсэн бүх эрчүүд сүйт бүсгүйтэй анхны шөнийг нь өнгөрөөх ёстой байдаг. Энэхүү заншил нь гэрлээгүй эмэгтэй хүний цусанд чөтгөр шингэсэн байдаг гэсэн ардын домогтой холбоотой. Иймд залуухан гэргийг чөтгөрөөс нь салгахын тулд тэнд байгаа хөгшин, залуу ялгаагүй бүх эрчүүд түүнтэй унтах бөгөөд тэгээгүй үед шинэ гэр бүл огт ариусахгүй гэж үздэг. Харин энэ үед омгийн бусад эмэгтэйчүүд ёслол болж буй газрыг тойрон дуулж бүжиглэдэг байна.

Сүйт бүсгүйг бүх эрчүүдэд - Полинез

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()