Түүхэн дэх хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд

2015-10-25, 02:07
31,715
Нийгмийн стресс, бага насны онцгүй дурсамж болон бусад төрөл бүрийн шалтгаануудаас болж хүний сэтгэцэд өөрчлөлт ордог байна. Бид галзуурах, солиорох эсвэл хий зүйл харах гэх мэтээр л сэтгэцийн өвчнүүдийг төсөөлдөг билээ. Гэвч тэр нь зөвхөн илрэх байдал бөгөөд тухайн хүний толгойд яг юу болдог нь маш олон төрөл байх ажээ. Ингээд бид та бүхэндээ сэтгэл судлалын түүхэн дэх хамгийн хачирхалтай өвчнүүдийг танилцуулж байна.
Түүхэн дэх хамгийн хачирхалтай сэтгэцийн өвчнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Явж буй үхдлийн синдром
Одоог хүртэл шинжлэх ухааны бүрэн тайлбар гарч ирээгүй нууцлагдмал өвчнүүдийн нэг болох “Cotard’s Syndrome” буюу явж буй үхдлийн синдром нь өглөө сэрээд өөрийгөө үхтлээ ядарснаар мэдрэх бол биш юм. Энэ төрлийн өвчтэй хүн өөрийгөө энэ дэлхий дээр оршдоггүй, үхсэн гэж итгэдэг гэнэ.



2. Алиса гайхамшгийн орны синдром
“Алиса гайхамшгийн орон” зохиол болон хүүхэлдэйн киног нь та мэдэх л байлгүй. Энэ нь зөвхөн хүүхдийн зөгнөлт ном биш харин бодит амьдрал дээр синдром болно хэмээн хэн ч төсөөлөөгүй биз ээ. Энэ төрлийн өвчтэй хүмүүсийн нүдэнд юмс хэтэрхий жижиг, эсвэл хэтэрхий том харагддаг байна. Жишээ нь: машин яг л мууртай ижилхэн хэмжээтэй харагдах, байшингаас том ялаа нисэх гэх мэт...



3. Каннибал
Каннибал нь хүний мах идэхэд дурлахыг хэлдэг билээ. Харин энэ өвчин нь үүнээс бага зэргийн ялгаатай. Тэд өөрийн хуруу, гар болон уруулаа байнга хазаж идэхэд донтдог байна. Хүн бүр л хумсаа мэрдэг гэж та бодож магадгүй. Гэхдээ энэ өвчин илүү ноцтой бөгөөд цус гартал нь хазах, бүр тайрж идэх дээрээ хүртэл тулдаг байна.



4. Erotomania
Нарциссист хэмээх үг нь эртний Грекийн домгоос үүдэлтэй. “Нарцисс хэмээх нэгэн царайлаг залуу байжээ. Тэрээр үнэхээр өв тэгш царай төрхтэй байсан бөгөөд өөрийгөө голын усны тусгалд хардаг байв. Өдөржин шөнөжин өөрийгөө харсаар... нэг мэдэхэд өөртөө дурлачихсан байсан байна. Ийнхүү цаг минут тутам өөрийгөө харж шүтсэн Нарцисс голын усанд унаж нас баржээ”. Яг л энэ домгийн ижил энэ өвчин нь өөрийгөө хэтэрхий тахин шүтэх шинж тэмдгээр илэрдэг юм. Ихэнхдээ одууд болон сошиал сайтаар алдартай хүмүүс үүгээр өвчилөх нь их ажээ. Тэд хайртай хүн нь өөрийг нь тоохгүй эсвэл анхаарал хандуулахгүй бол галзуурсан мэт авир гаргадаг байна.



5. Lycanthropy
Тэд өөрсдийгөө үхэр эсвэл морь хэмээн итгэдэг бөгөөд өвс зажилж, тургидаг байна.



6. Харь гарагийн хүний гар
Энэ өвчин нь тархины гэмтлийн дараа бий болдог бөгөөд тухайн хүний баруун эсвэл зүүн гар нь удирдлагагүй болдог ажээ. Тэд нэг гараа хэрхэн хөдөлгөхөө шийдэж чаддаггүй бөгөөд өөрийгөө боомилох, хүн цохих гэх мэт аймшигтай тохиолдлууд түүхэнд олон болсон байна. Нэгэн өвчтөн хэлэхдээ “Би утсаар ярихыг хүссэн ч, миний зүүн гар утас тасдаад байсан” гэжээ.



7. Aboulomania
“Тэр надад хайртай, Үгүй ээ тэр надад хайргүй юм байна. Тэр надад хайртай бололтой” гэх мэт бодлууд хүний толгойд байнга эргэлдэх нь нэгэн төрлийн сэтгэцийн өвчний эхлэл бөгөөд удах тусмаа улам хүндэрдэг байна.



8. Гадаад аялганы синдром
Английн иргэн Sarah Colwill хэмээх эмэгтэй хагалнаад орсны дараа хятад аялгатай ярих болжээ. Энэ төрлийн өвчин тархины гэмтлээс болж үүсдэг байна. Шууд л сэрээд гадаадаар яриад эхэлнэ гэж ойлгох хэрэггүй. Хэлний чадвар болон мэдлэг олгохгүй бөгөөд зөвхөн аялга нь л өөрчлөгддөг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()