Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?

Бидний иддэг зарим хүнс хордлого үүсгэх нян бактериудыг агуулж байдаг.  Өөрөөр хэлбэл, тухайн хүнс бохирдох тохиолдолд биднийг өвчлүүлдэг гэсэн үг. Ямар ямар хүнс нян бактери агуулдаг вэ гэдгийг танилцуулъя.

Ямар хүнсний бүтээгдэхүүн хоолны хордлого үүсгэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тахиа, үхэр, гахай, цацагт хяруулын мах

Түүхий мах, тахианы мах зэрэг нь кампилобактер/Campylobacter/, сальмонелла /Salmonella/, Clostridium perfringens, E.coli, Ерсиниа / Yersinia /гэх зэрэг бактериудыг агуулдаг.

  • Махаар хоол хийх гэж байгаа бол аль болох угаахгүй хэрэглэх хэрэгтэй. Махыг угааснаар дээр дурдсан бактериудыг гоожуур, аяга таваг, бусад хоол хүнсэнд халдаах магадлал ихтэй байдаг байна.
  • Махнуудыг буцалгаж хэрэглэснээр бактериудыг устгах боломжтой.
  • Махаа хангалттай болсон буцалгасан гэдэгтээ эргэлзэж байвал хүнсний термометр хэрэглэх нь зүйтэй.

Хоолоо идсэний дараа үлдэгдэл махаа 2 цаг хөргөсний дараагаар 4˚C болон түүнээс бага температурт хадгалах хэрэгтэй. Бүтэн тахиа, битүү шарсан махнуудаа жижиг жижиг хувааж хөргөгчинд хадгалах нь дараа нь дахин чанахад хурдан буцлах, хурдан бактерийг нь устгахад хялбар байдаг.

Тахиа, үхэр, гахай, цацагт хяруулын мах

2 Жимс, хүнсний ногоо

Чанаж болохыг нь чанаж, чанах боломжгүйг нь сайн угаах хэрэгтэй

Цэвэр, шинэ жимс, ногоо идэх нь эрүүл мэндэд тустай боловч зарим түүхий жимс, ногоонууд Salmonella, E.coli, Listeria гэх бактериудыг агуулсан байдаг. Мэдээж хүнсний ногоо, жимс жимсгэнүүд түүсэн талбайгаасаа олон шат дамжлагуудыг дамжин явсаар бидэнд ирэхдээ бохирдсон байдаг. Бид хүртэл гал тогоондоо өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдтэй хамт явж бохирдуулсан байдаг.

Жимс, хүнсний ногоо

4 Өндөг ба Salmonella бактери

Өндгөнд Salmonella гэх бактери байх бөгөөд өндөг бүтэн, хагараагүй байсан ч энэхүү бактерийг агуулж байдаг гэнэ. Хэрэв та хоолондоо түүхий өндөг хэрэглэх хэрэгтэй байгаа бол ариутгасан өндөг авахыг зөвлөж байна.

  • Түүхий, дутуу чанасан хоол хүнснээс татгалзах
  • Өндөгний шар, цагааныг гүйцэд болтол нь чанах
  • Өндөгтэй хоолыг сайн чанах
  • 4˚C болон түүнээс бага температурт хадгалах
  • Түүхий талхны зуурмагийг амсахгүй байх

Өндөг ба Salmonella бактери

5 Далайн гаралтай бүтээгдэхүүн

Далайн гаралтай бүтээгдэхүүнийг 63˚C-д буцалгаж, дахин халаах болбол 74˚C  хүртэл халаадаг.  Түүхий загас, түүхий дун, сашими, суши зэрэг түүхий далайн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь хордлогонл орохоос сэргийлнэ.

  • Хясаа болон бусад далайн амьтдаа хооллодог дун зэрэг нь өвчин үүсгэх, заримдаа бүр үхэлд ч хүргэх бактери, вирустэй байдаг
  • Бохир уснаас барьсан хясаа нь norovirus хэмээх вирустэй байдаг
  • Хордлого авахгүйн тулд хясааг маш сайн буцалгаж идэх хэрэгтэй.

Далайн гаралтай бүтээгдэхүүн

6 Үрслүүр /sprouts/

Үрслүүрийг хүнсэндээ хэрэглэхийн өмнө сайн буцалгах

Үрслүүрийг чийглэг орчинд тарьдаг учир бактери үүсэх орчин бүрддэг байна. Үрслүүршош зэргийг түүхийгээр нь идэх нь Salmonella, E.coli, Listeria гэх бактериудаар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс буцалгаж хэрэглэх нь хамгийн зөв арга.

Үрслүүр /sprouts/

7 Түүхий гурил

Талхны хөрөнгийг хэзээ ч бүү амс.

Гуриланд тарианаасаа тээрэмдүүлэн, үйлдвэрлэлээр дамжин бидний гар дээр ирэх хүртлээ дотор нь агуулагддаг бактерийг нь устгах үйл ажиллагаа явагддаггүй байна. Харин гурилан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх үед л бактери нь устдаг тул түүхий гурилыг хэзээ ч битгий амсаарай.

Түүхий гурил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()