Дөнгөж төрсөн нярай хүүхдийг асрахдаа анхаарах ёстой хамгийн чухал зүйлс

2018-12-24, 17:31
13,432

Хичнээн бэлтгэлтэй байсан ч гэсэн гэр бүлд шинээр гишүүн нэмэгдэх нь эцэг эхчүүдийн нуруун дээр багагүй үүрэг хариуцлагыг авчирдаг. Ялангуяа анхны хүүхдээ өлгийдөж буй эцэг эхчүүдэд асарч арчлах ажил үнэхээр хүнд байх нь дамжиггүй. Иймд та бүхэнд бяцхан үрийг эрүүл өсгөж бойжуулахад зайлшгүй хэрэгтэй, хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй зөвлөмжүүдийг хүргэе.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг асрахдаа анхаарах ёстой хамгийн чухал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн үйл хөдлөлийг нь сайн ажигла

Уйлах нь хүүхдийн тантай харилцах цорын ганц зам биш гэдгийг санаарай. Хүүхдийнхээ биеийн үйл хөдлөлийг сайн ажиглах хэрэгтэй.

  • Нударгаа зангидсан байвал тэр ууртай эсвэл өлсгөлөн байна гэсэн үг.
  • Тонгочиж, хөлөө савж байвал тогломоор байгааг илтгэж байна.
  • Чихнээсээ зулгаагаад байвал шүд нь цухуйх гээд загатнаж байгааг илэрхийлнэ гэх мэт.

Биеийн үйл хөдлөлийг нь сайн ажигла

2 Хүүхдээ зөв цагт хөхүүлэх

Нярай хүүхдийг өдөрт дунджаар 8-12 удаа хөхүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 2-3 цаг бүрт нэг удаа гэсэн үг. 

Хүүхдээ зөв цагт хөхүүлэх

3 Хүүхдээ сэрээмээр байвал гижигд

Хүүхдээ ямар нэгэн шалтгаанаар сэрээх хэрэгтэй болбол түүнийг огт хөдөлгөж, сэгсэрч болохгүй. Оронд нь түүнийг гижигдэх юм уу, эсвэл зөөлнөөр үлээх хэрэгтэй. 

Хүүхдээ сэрээмээр байвал гижигд

4 Хөхүүлэхдээ хүүхдийг зөв тэврэх

Ихэнх эхчүүд хүүхдээ хөхүүлэхдээ толгой талд нь байгаа гараараа хүүхдийг тэвэрч, нөгөө гараараа хөхөө барих маягаар хөхүүлдэг. Ингэж хөхүүлэх нь балчир хүүхдэд илүү тохиромжтой бөгөөд харин дөнгөж төрсөн нярай хүүхдийг хөхүүлэхдээ толгой талд нь байгаа гараараа хөхөө барьж, нөгөө гараараа хүүхдийг тэврэх маягаар хөхүүлэх нь зөв. Ингэснээр хүүхдийн толгойг хөдөлгөх сул гартай болохын зэрэгцээ нөгөө талын хөх рүүгээ шилжүүлэхэд хялбар болно.

Хөхүүлэхдээ хүүхдийг зөв тэврэх

5 Хөхөөр тэжээхийн өмнө хүүхдэд соска хөхүүлж болохгүй

Хэрэв та дөнгөж төрсөн хүүхдээ хөхөөр тэжээхээр шийдсэн бол соска хэрэглэхээ хэсэг хугацаанд азнах нь зүйтэй. Энэ хугацаа дор хаяж 2-4 хоног байж болно.

Хөхөөр тэжээхийн өмнө хүүхдэд соска хөхүүлж болохгүй

6 Хүүхдийг угаахдаа хөвсгөр угаагч хэрэглэх нь зүйтэй

Хүүхдийн хүй хуурай байсан нөхцөлд хурдан хугацаанд унадаг тул тэр хугацаанд нярайг хөвсгөр угаагч хэрэглэж угаах хэрэгтэй. Хүй нь унах бага зэргийн цус гарч болзошгүй бөгөөд тэр нь огтхон ч аюулгүй хэвийн үзэгдэл аж.

Хүүхдийг угаахдаа хөвсгөр угаагч хэрэглэх нь зүйтэй

7 Угаалгын сагсыг хүүхдийг усанд оруулах онгоц болгож ашиглах

Балчир хүүхдийг усанд оруулахад онгоц томдоод байвал та угаалгын сагсыг ашиглан асуудлыг шийдэж болно. Хүүхдийг сагсан дотор суулгаад хагас дүүргэсэн онгоц дотор байрлуулахад л хангалттай. Сагсны нүхээр орсон ус хүүхдэд тохирсон хэмжээтэй байхын зэрэгцээ хүүхэд халтирна гэх асуудал гарахгүй.

Угаалгын сагсыг хүүхдийг усанд оруулах онгоц болгож ашиглах

8 Бүлээн жин хүүхдээ асуудалгүй хөхүүлэхэд тус болно

Хөх чинэрч зангирсан тохиолдолд юуны өмнө танд дулаан температур хэрэг болно. Бүлээн жин, зөөлөвч эсвэл бүлээн алчуураар хөхөн дээрээ жин тавьснаар зангираа арилж сүү чөлөөтэй гарах болно.

Бүлээн жин хүүхдээ асуудалгүй хөхүүлэхэд тус болно

9 Эхийн умайг дуурайлгах

Хүүхэд тайвширч өгөхгүй байвал та түүнд эхийн хэвлийд байсан үеийг нь эргэн сануулах хэрэгтэй. Тэр нь өлгийдөх, бүүвэйлэх, хажуу тийш нь харуулж тэврэх гэх мэт байж болно.

Эхийн умайг дуурайлгах

10 Хөгжим ямар ч хүүхдийг аргадаж чадна

"Моцарт эффект" хэмээх онолоор бол багаасаа хөгжим сонссон хүүхэд илүү ухаалаг болох магадлалтай аж. Балчир хүүхдэд хөгжим сонсгох нь тайвшруулахаас эхлээд олон эерэг үр нөлөөтэй.

Хөгжим ямар ч хүүхдийг аргадаж чадна

11 Хүүхдийн арьс маш эмзэг гэдгийг санаж явах

Дөнгөж төрсөн хүүхдийн арьс ихэвчлэн хуурай мөн маш эмзэг байдаг тул тос, лосьон түрхэх нь харшил үүсгэх эрсдэлтэй. Иймд хүүхдийн арьсыг чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө биеийнх нь нэг хэсэг дээр эхэлж түрхэж үзээд ямар нэгэн нөлөө байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй.

Хүүхдийн арьс маш эмзэг гэдгийг санаж явах

12 Шүд, амны хөндийн эрүүл мэнд бүхий л насны хүүхдэд чухал

Нярай хүүхэд хараахан шүд ургуулж амжаагүй байгаа гэдэг нь тэдний амны хөндийн эрүүл мэндийг хайхрахгүй орхичхож болно гэсэн үг биш. Ариутгасан нойтон марлиар хүүхдийн буйлыг арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ фторын дутагдалгүй байдлыг хангаж, эмчээс фтороор баяжуулсан ус аван уулгаж болно.

Шүд, амны хөндийн эрүүл мэнд бүхий л насны хүүхдэд чухал

13 Хүүхдээ сэрүүн байхад нь оронд оруулах

Хүүхдээ унтуулсныхаа дараа оронд нь оруулдаг бол энэ нь та өөртөө илүү ажил удаж байна гэсэн үг юм. Нойрмог эсвэл сэрүүн байхад нь оронд оруулж хэвшсэнээр хүүхдэд өөрт нь унтах цагийн хуваарь гаргаж өгч байгаагаас өөрцгүй.

Хүүхдээ сэрүүн байхад нь оронд оруулах

14 Хүүхдийн орны дэвсгэрийг өндөрлөх

Шөнө дунд сэрж хүүхдээ хуурайлахад амар байлгах үүднээс хүүхдийн орны дэвсгэрийг ус нэвтэрдэггүй матрасс, дэвсгэр даавуу зэргээр өндөрлөх хэрэгтэй. 

Хүүхдийн орны дэвсгэрийг өндөрлөх

15 Хүүхэд бүр хөөрхөн гэдгийг санах

Дөнгөж төрсөн нярай ихэвчлэн "царай муутай" байх нь бий. Учир нь тэд төрөхдөө "лануга" гэх нарийн ширхэгтэй үсээр өвч бүрхэгдсэн, мөн шахалтаас болж нүд, царай нь хавдсан байдаг. Зарим хүүхдүүд ямар ч хөмсөг, сормуусгүй төрдөг. Эдгээр нь бүгд хэвийн үзэгдэл бөгөөд хэсэг хугацааны дараа тэд хэвийн өхөөрдөм байдалдаа орно. 

Хүүхэд бүр хөөрхөн гэдгийг санах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()