Таны хайртай амьтан нэг л биш байна уу?

Сүүлийн үед хүн бүхэн л гэртээ амьтан тэжээх болсон билээ. Гэхдээ амьтанд хангалттай хэмжээний анхаарал хандуулж байхгүй бол тэд бидэнд мэдэгдэлгүй өвдөж шаналж байдаг юм шүү. Мэдээж амьтад та бидэнд хэлж чадахгүй тул үйлдлээрээ бүхнийг илэрхийлж үзүүлдэг аж. Ингээд хамтдаа гэрийн тэжээмэл амьтдад илэрсэн шинжээр нь өвдсөн эсэхийг нь мэдэх аргуудыг танилцуулъя. 

Таны хайртай амьтан нэг л биш байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сул үлбэгэр байх

Муур тань тоглохгүй, идэхгүй зүгээр л хэвтээд байна уу? Тус шинж тэмдэг нь зүрхтэй холбоотой байдаг бөгөөд зүрхний ажиллагаа нь муудсан амьтад ядарч сульдаж эхэлдэг байна. 

Сул үлбэгэр байх

2 Хоолонд дургүй болох

Хоолноос татгалзаж, дургүй болох нь амьтад ямар нэгэн өвчин туссан байх магадлал өндөр. Халдварт өвчлөлүүд нь тэдний биеийг тавгүйтүүлж, хоолны дуршлыг нь үгүй хийнэ. 

Хоолонд дургүй болох

3 Хачин байрлалаар зогсох

Гэрийн тэжээмэл амьтад зогсолтоороо өөрсдийн эрүүл мэндээ илэрхийлж үзүүлэх нь элбэг. Жишээлбэл нохой, муур зэрэг нь сүүлээ хавчиж, хөл дээрээ бөгтийн тогтож байвал энэ нь бөөрний асуудалтай байгааг илтгэдэг аж. 

Хачин байрлалаар зогсох

4 Орон доор нуугдах

Хэрвээ таны нохой, муур ор, буйдан доогуур нуугдаж, гарч ирэхгүй байвал ямар нэгэн зүйл нь өвдөж, тавгүй байна гэсэн үг юм. Иймд та гэрийн тэжээмэл амьтнаа яаралтай малын эмнэлэгт аваачиж үзүүлээрэй. 

Орон доор нуугдах

5 Биеэ долоох

Нохой, муур зэрэг амьтан биеийнхээ аль нэг хэсгийг долоогоод байвал тухайн газрыг нь сайтар ажиглаж хараарай. Амьтан шархадсан хэсгээ шүлсээрээ долоож эдгээдэг тул тус хэсэгтээ гэмтсэн байхыг үгүйсгэхгүй. 

Биеэ долоох

6 Бөөлжих

Хэрэв гэрийн тэжээмэл амьтан тань шалтаангүй бөөлжөөд эхэлвэл энэ нь хоолны хордлого байх магадлал хамгийн өндөр байдаг. Үүнээс гадна ходоодны үрэвсэл, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудсан байж болно. 

Бөөлжих

7 Түргэн түргэн амьсгалах

Амьсгал нь түргэсч, жоохон гүйгээд л амьсгаадаж байвал гэрийн тэжээмэл амьтнаа яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлээрэй. Энэ нь зүрхтэй холбоотой байх мэдэх бөгөөд хэт их ядарсан, стресс зэргээс үүдэлтэй байдаг юм. Тус байдал удаан үргэлжилвэл амьтны амь насанд ч аюул учруулж мэдэх аж. 

Түргэн түргэн амьсгалах

8 Гаслах

Амьтад өвдсөн, ямар нэгэн зүйл нь болохгүй, тухгүй байгаа тохиолдолд эзэндээ дохио өгөх үүднээс гасалж, гийнаж байдаг юм. Үүнийг нь тоолгүй орхиж хэрхэвч болохгүй бөгөөд ихэвчлэн халуурсан, толгой нь өвдөх, зүрх нь дэлсэх, ядрах, сульдах тохиолдож зөөлөн гийнаж эхэлдэг билээ. 

Гаслах

9 Бие засахдаа тавгүйрхэх

Муур тань шээж чадахгүй гийнаж байна уу? Энэ нь бэлгийн замын ямар нэгэн халдвар, савны өвчин зэрэгтэй хамааралтай юм. Тэд ч бас хүнтэй адил өвдөж, шаналж байдгыг ухаарч, яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлээрэй. 

Бие засахдаа тавгүйрхэх

10 Толгойгоо хананд наах

Нохой, муур зэрэг амьтад толгой нь өвдөж, мэдрэлийн системд нь ямар нэгэн асуудал гарахад толгойгоороо хана тулж зогсдог аж. Энэхүү өвдөлт нь нэлээн хүчтэй байх бөгөөд сүүлдээ гийнаж эхэлдэг байна. 

Толгойгоо хананд наах

11 Бөгшүүлэх

Амьтад ханиад хүрсэн үедээ бөгшүүлж, сульдаж эхэлдэг юм. Ханиад нь хүндэрсээр амь насанд нь халдаж ч мэдэх тул эртнээс эмчлэх хэрэгтэй. 

Бөгшүүлэх

12 Хавдах

Та өдөр бүр гэрийн тэжээмэл амьтнаа шалгаж, биеийнх нь аль нэг хэсэг хавдсан эсэхийг хянаарай. Хэрвээ хаа нэгтээ хавдсан байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эсвэл гэрийн аргаар хавдрыг бууруулах арга хэмжээ аваарай. 

Хавдах

13 Хөл нь доголох

Амьтад санамсаргүй байдлаар хөлөө гэмтээх нь элбэг байдаг. Харин үүнийг нь яаралтай олж мэдэж, эмчлэхгүй бол тэд насан туршдаа доголон болж ч мэднэ. Энэ бүхэн нь ердөө л таниас хамаарах юм шүү. 

Хөл нь доголох

14 Нүд нь гархилах

Ядарч, сульдсан, бие нь тавгүйтсэн үед муур болон нохойны нүд нь гархилж, хэвтэхээс өөр зүйл хийдэггүй билээ. Энэ үед нь та байгаа байдлыг нь анзаарч, хүндэрсэн гэж үзвэл эмнэлэгт хандах хэрэгтэй аж. 

Нүд нь гархилах

15 Өтгөн хатах

Нугасны гэмтэл, хавдар, хордлого зэрэг өвчлөлийн үед амьтдын өтгөн хатаж эхэлдэг. Үүнээс гадна цусаар шээж, халуурах гэх шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед нь та яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. 

Өтгөн хатах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()