Мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч буй WNBA-ын тамирчин бүсгүйчүүдийн хобби

2022-04-24, 12:53
2,361

WNBA-ын тамирчин бүсгүйчүүдийн хувьд талбай дээр гарч оноо авна гэдэг бол өдөр тутмын амьдралынх нь ердөө нэг хэсэг нь л байдаг ажээ. Мэдээж мэргэжлийн тамирчин хүний хувиар өөрийн авъяас чадвараас гадна тогтмол бэлтгэл, сургуулилт хийж байх шаардлага ч тулгардаг нь лавтай. Коллежийн сагсанбөмбөгт ноёрхож, WNBA-ын драфтад нэрээ дуудуулж явсан тэд талбайн гадна чухам юу хийдэг бол?

Мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч буй WNBA-ын тамирчин бүсгүйчүүдийн хобби
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Елена Делле Донн – Модон эдлэл

Хүүхэд байхаасаа л сагсанбөмбөгийн спорттой амьдралаа холбосон түүний мөрөөдөл 2013 онд биелэлээ олж, драфтын хоёр дахь сонголт болон Чикаго Скай багт сонгогдож байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэрээр лигийн элит тоглогчдын нэгээр нэрлэгдсэн хэвээр байгаа төдийгүй энэ хугацаанд WNBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 2 удаа, Бүх-Оддын тоглолтын гарааны тоглогчоор 3 удаа сонгогджээ.

Харин тэрбээр талбайн гадна чөлөөт цагаараа модон эдлэл урлах, хананы зураг зурах, модон тавцан, банд хийх гэх мэт зүйлсийг хийх дуртай ажээ. Өдгөө түүний энэхүү хүслийнхээ дагуу эхлүүлсэн төсөл чамгүй амжилттай бизнес болон өргөжсөн байна.

Елена Делле Донн – Модон эдлэл

2 Лекси Браун – Хувийн дасгалжуулагч

Лигийн шинэхэн тоглогчдын нэг нарлаг Флорида мужаас гаралтай тэрээр мужаа сольж Миннесота Линкс багт сонгогдон тоглох болсон тэрээр саяхан өөрийн замналын дээд оноо болох 21 оноог Лос Анжелес Спаркс багийн эсрэг авсан билээ.

Түүний хувьд амьдралынх фитнесс амьдралынх нь салшгүй нэг хэсэг бөгөөд эрүүл энх байхын тулд мөн сагсанбөмбөгийн замналаа удаан үргэлжлүүлэхийн тулд фитнессээр тогтмол хичээллэх шаардлагатай болдог хэмээж байжээ. Өдгөө тэрээр талбайн гадуур мэргэжлийн хувийн дасгалжуулагч хийдэг.

Лекси Браун – Хувийн дасгалжуулагч

3 Кайла МкБрайд – Шивээс

Тэрээр хувийн веб сайтдаа сагсанбөмбөг бол түүний анхны хайр хэмээн тодотгоод “Энэ спортоос аз жаргал, баяр хөөр бэлэглэдэг. Энэ спортоор хичээллэхэд надаас юу ч гарахгүй боловч надад болон миний гэр бүлд дэлхий ертөнцийг гагцхүү сагсанбөмбөг л нээж өгсөн” хэмээн бичжээ. Нотр Дамын их сургуулийн шигшээ багийн үнэ цэнэтэй тоглогчоос Миннесота Линкс багийн тоглогч болтлоо дэвжсэн түүний хувьд шивээст туйлын дуртай нэгэн аж. Одоогийн байдлаар бие дээрээ нийт 6 өөр шивээстэй ч дийлэнх нь биеийн далд хэсэгт байдаг тул хүмүүс үүнийг нь тэр бүр мэддэггүй ажээ.

Кайла МкБрайд – Шивээс

4 А’Жа Уилсон – Хүүхдийн төлөө санг үндэслэсэн

Европ тивий сагсанбөмбөгийн лигүүдэд мэргэжлийн тамирчны замналаа өнгөрүүлсэн аавынхаа замыг дагаж энэ спорттой амьдралаа холбосон тэрээр коллежид байх хугацаандаа Өмнөд Каролина Геймкокс багийн нэрийн өмнөөс тоглож, мужийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч болон нэрээ мөнхөлсөн билээ. WNBA-д элсэн орсонц цагаасаа хойш 22 дугаарыг бренд болтол алдаршуулсан тэрээр өдгөө Лас Вегас Эйсэс багт хүчин зүтгэж буй юм.

Тэрээр ийнхүү мэргэжлийн замналынхаа хажуугаар Alpha Kappa Alpha Sorority, Inc. сайн үйлсийн байгууллагад гишүүнээр ажиллаж, хүүхдийн төлөө санг үүсгэн байгуулж дисклескийн хам шинж өвчтэй хүүхдүүдэд сайн үйлсийн гараа сунган ажиллаж байгаа ажээ.

А’Жа Уилсон – Хүүхдийн төлөө санг үндэслэсэн

5 Келси Плам – Гэр бүл хамгаас чухал

2017 онд Сан Антонио Старс (одоогийн Лас Вегас Эйсэс) багт драфтын тэргүүн сонголт болон очсон тэрээр өдгөө ч өөрийн багтаа үнэнчээр хүчин зүтгэж, өнгөрсөн жил 7 жилийн турш тасалдаад байсан плей-оффын өрсөлдөөнд багаа эргүүлэн авчирсан билээ. Түүний хувьд гэр бүлийг бүхнээс түрүүнд авч үздэг бөгөөд бусад алдартнуудын нэгэн адил хувийн амьдралаа ил гаргалгүй нууцлаг байлгахыг эрхэмлэдэг аж. Тэрээр удаан хугацааны туршид үерхсэн найз залуу Жоштойгоо гэр бүл зохион амьдарч байгаа юм.

Келси Плам – Гэр бүл хамгаас чухал

6 Бриа Хартли – Бэлэн хувцасны сүлжээ дэлгүүр

UConn сагсанбөмбөгийн коллежийн багтайгаа дарааллан аварга авсан түүнийг 2014 оны драфтаар Сеаттл Сторм баг 7 дахь сонголтоор сонгон авч багтаа элсүүлсэн билээ. Өдгөө Финикс Меркури багийн төлөө хүчин зүтгэж буй тэрээр чамгүй авъяаслаг тамирчнаас гадна завгүй ээж, бизнес эрхлэгч бүсгүй ажээ. Тэрбээр All Hart Clothing сүлжээ дэлгүүр байгуулан ажиллуулдаг бөгөөд өөрөө загвар зохион бүтээж, загвараа өмсөж хэрэглэгчдэд танилцуулдаг байна.

Бриа Хартли – Бэлэн хувцасны сүлжээ дэлгүүр

7 Жордин Канада – Телевизийн шоунд дурлагч

Сеаттл Сторм багийн тоглогч Жордин Канада завгүй хуваарьтай бэлтгэл, аялан тоглолтуудынхаа хажуугаар телевизийн шоу үзэж алжаалаа тайлах туйлын дуртай нэгэн ажээ. Тэрээр The Office болон Sharktank шоу үзэх дуртай.

Жордин Канада – Телевизийн шоунд дурлагч

8 Бетни Лени – Загвар

Сагсанбөмбөг тоглох тийм ч их дур хүсэлгүй мэргэжлийн тоглогчийг та өмнө нь харж байсан уу? Бетни Лени хэдий мэргэжлийн лигийн тамирчин боловч багаасаа ээжийнхээ хүслийн дагуу сагсанбөмбөгөөр хичээллэж, сонирхлынхоо дагуу бус өдөр тутамдаа хийх ёстой зүйл мэтээр энэ спорттой холбогдсон ажээ. Харин сагсанбөмбөгийн талбайн гадуур тэрээр тун загварлаг, дэгжин нэгэн гэдгээрээ алдартай.

Бетни Лени – Загвар

9 Сатү Сабалли – ЮНИСЕФ-ийн элч төлөөлөгч

Орегон Дакс багийн тоглогч байсан тэрээр мэргэжлийн тамирчин болох насны доод хязгаарт хүрсэн даруйдаа лигийн драфтад нэрээ өгч, тун эрсдэлтэй сонголтыг хийж байсан нэгэн билээ. Даллас Уингс багийн довтлогч Сатү Сабалли мэргэжлийн тамирчны замналынхаа хажуугаар ЮНИСЕФ-ийн элч төлөөлөгч хийдэг бөгөөд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тэгш эрхийн төлөө тэмцэж, арьс өнгөний үзлийн эсрэг байхыг хүмүүст тогтмол уриалдаг ажээ.

Сатү Сабалли – ЮНИСЕФ-ийн элч төлөөлөгч

10 Аманда Захуй – Видео тоглоомонд донтогч

Швелийн нийслэл Стокольм хотод төрсөн тэрээр 18 насандаа сагсанбөмбөгийн сургалттай сургуулийн ойролцоо байр луу нүүж, мэргэжлийн тамирчин болох шийдвэрийг гаргаж байжээ. Ийнхүү 21 насандаа WNBA-д элсэж, Лос Анжелес Спаркс багийн төлөө хүчин зүтгэж байгаа билээ.

Түүний хувьд чөлөөт цагаараа видео тоглоом тоглох туйлын дуртай бөгөөд ялангуяа авто спортын тоглоомыг тоглох дуртай гэжээ.

Аманда Захуй – Видео тоглоомонд донтогч

11 Глори Жонсон – Ихэр охидын сайн ээж

2012-2017 оны улиралд замналынхаа ид үеийг өнгөрөөсөн Глори Жонсон өдгөө ч лигт өндрөөр үнэлэгддэг тамирчдын нэг хэвээр буй билээ. Мэргэжлийн замналынхаа эхний 3 жилд 2000 оноонд хүрч, Бүх-Одод болсон тэрээр өдгөө Атланта Дримс багт тоглож байна.

Тэрээр талбай дээр үүрэг хариуцлага өндөртэй тоглохоос гадна эх хүний хувиар хоёр ихэр охидыг өсгөн хүмүүжүүлэх завгүй амьдралыг туулж яваа ажээ.

Глори Жонсон – Ихэр охидын сайн ээж

12 Кети Лью – Өөрийн туршлага дээр үндэслэн сэтгэцийн эрүүл мэндийг анхааран ажилладаг

2014 оны драфтын 4 дэх сонголт болон Чикаго Скай багт сонгогдсон тэрээр богино хугацаанд  хоёр ч удаа солигдож, эгч Карлитайгаа нэг багт тоглох боломжоо алдсан нь түүнд хүндээр тусч байсан гэдэг. Өдгөө Сеаттл Сторм багт тоглож буй тэрээр сэтгэлзүйн хямралтай тухайгаа саяхан мэдэгдсэн бөгөөд иймээс ч өөртэйгөө ижил асуудалтай хүмүүст туслах, урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллахыг эрмэлздэг аж.

Кети Лью – Өөрийн туршлага дээр үндэслэн сэтгэцийн эрүүл мэндийг анхааран ажилладаг

13 Челси Грей – ЛГБТ хөдөлгөөний үлгэр жишээ нэгэн

NCAA болон WNBA-ын элит оноо түүгчдийн нэг Челси Грей Дюкын их сургуулиас Лос Анжелес Спаркс багт драфтлагдан 5 жил тоглоод өдгөө Лас Вегас Эйсэс багт хүчин зүтгэж буй билээ. Тэрээр талбайн гадуур нийгмийн тэгш эрх, шударга ёсны төлөө дуу хоолойгоо тогтмол өргөдөг бөгөөд өөрийн бэлгийн чиг хандлагаа чөлөөтэй илэрхийлж гаргадаг тул ЛГБТ хөдөлгөөнийхөн түүнээс үлгэр дуурайлал авдаг ажээ.

Челси Грей – ЛГБТ хөдөлгөөний үлгэр жишээ нэгэн

14 Написа Колльер – Сагсанбөмбөгийн зөвлөх

Мэргэжлийн лигт элсэхээсээ өмнө тэрээр Коннектикутын их сургуулийн Хаски багт тоглож дундаж оноо авалтаар гуравдугаарт, самбараас бөмбөг авалтаар дөрөвдүгээрт жагсаж байсан чамгүй алдартай нэгэн билээ. Ийнхүү бахдам үзүүлэлт үзүүлж явсан тэрээр 2019 оны драфтын 6 дахь сонголтоор сонгогдож, өдгөө Миннесота Линкс багт тоглож байна.

Хэдийгээр сагсанбөмбөг бол түүний ажил боловч тэрээр хувиараа сагсанбөмбөгийн видео цуврал хичээлүүд бэлтгэн хүргэж, залуу үеийнхэнд зөвлөж ажилладаг аж.

Написа Колльер – Сагсанбөмбөгийн зөвлөх

15 Кендис Паркер охиныхоо хамтаар хөлбөмбөгийн баг эзэмшдэг

Хоёр удаагийн олимпын аварга, WNBA-ын шилдэг тоглогч Кендис Паркер 2008 оны драфтын эхний сонголтоор Лос Анжелес Спаркс багт сонгогдож, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналын эзэн болж явсан билээ. Түүний хувьд охин Лайлагийнхаа хамтаар Лос Анжелес хотын Анжел Сити багийг эзэмшдэг аж.

Кендис Паркер охиныхоо хамтаар хөлбөмбөгийн баг эзэмшдэг

16 Симон Аугустус – Пүүз сонирхогч

WNBA-ын нүүр царай болсон тоглогч Симон Аугустус 10 настайдаа сагсанбөмбөгөөр хичээллэж эхлэх үедээ хөвгүүдийн багт орж тоглодог байсан түүхтэй. Үүгээр ч барахгүй тоглолтын дундуур тохолт гүйцэтгэдэг байсан түүнийг үзэхээр ордон дүүрдэг байсан ч гэдэг. Тэрбээр өдгөө Лос Анжелес Спаркс багийн төлөө хүчин зүтгэж, нийт 8 удаагийн Бүх-Одод болжээ.

Түүний хувьд пүүз цуглуулах хоббитой бөгөөд Инстаграм хуудсаараа дагагч нартаа өөрийн цуглуулгаа сонирхуулах дуртай ажээ.

Симон Аугустус – Пүүз сонирхогч

17 Тайлер Хилл – Аялах хоббитой

Уашингтон Мистикс багт 2013 онд драфтын 4 дэх сонголтоор очсон хамгаалагч Тайлер Хилл 2014 онд амаржиж спортоосоо түр хөндийрсөн ч мөн ондоо талбайд эргэн гарч байсан билээ.

Тэрээр сагсанбөмбөгийн улирал дуусмагц дэлхий даяар аялаж, аялалын гэрэл зургуудаа цахим хуудсаараа дамжуулан дагагчид, шүтэн бишрэгчидтэйгээ тогтмол хуваалцдаг.

Тайлер Хилл – Аялах хоббитой

18 Калани Браун – Аниме үзэх дуртай

Бостон Селтикс багийн хамтаар NBA-ын аварга болж явсан П.Ж.Брауны охин Калани коллежид байх хугацаандаа NCAA Бүх-Америкын багт нэрлэгдэж, хожим WNBA-ын Атланта Дримс багт сонгогдон тоглож буй билээ. Тэгвэл түүний хувьд чөлөөт цагаараа японы аниме үзэх хоббитой ажээ.

Калани Браун – Аниме үзэх дуртай

19 Нека Огвумике – Хоол хийх дуртай

2012 оны драфтын тэргүүн сонголт Нека Огвумике лигт элссэн даруйдаа Nike брендтэй гэрээ хийж, 2016 онд лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж, лигийн тоглогчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм.

Нигер-Америк гаралтай тэрээр чөлөөт цагаараа нигер үндэсний хоол хийх дуртай.

Нека Огвумике – Хоол хийх дуртай

20 Аланна Смит – Наран шарлага

Австрали гаралтай Аланна Смит 2019 оны драфтад нэрээ өгөхөөс өмнө Стэнфордын их сургуулийн багт тоглодог байжээ. Өдгөө Аризона мужийн Финикс Меркури багт тоглож буй тэрээр зав гарах бүртээ бикини өмсөж, далайн эргээр алхаж, наранд биеэ шарах дуртай хэмээжээ.

Аланна Смит – Наран шарлага

21 Кайла Чарлес – YouTube од

Зураг дээр хэдий жижиг харагдаж байгаа ч 2020 оны драфтын 23 дахь сонголт болсон Коннектикут Санс багийн довтлогч асан Кайла Чарлес 185см өндөртэй нэгэн юм. Тэрээр талбайн гадуур сошиал хуудсуудаа идэвхтэй хөгжүүлдэг бөгөөд YouTube сувагтаа ихээхэн анхаарал хандуулах болжээ. Хэдийгээр WNBA-ээс гарч, Израиль улсад замналаа үргэлжлүүлэх болсон ч тэрээр цахим сүлжээнд хэдийн олны танил болоод амжсан аж.

Кайла Чарлес – YouTube од

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()