Мадрид дахь хог хаягдлаар хийсэн зочид буудал

2011-02-28, 00:05
25,682
Хана туурга, дээвэр шал нь тэр чигтээ дан хог хаягдлаас бvтсэн нэгэн бяцхан зочид буудал Мадрид хотод бий болжээ. Харин уг хоёр давхар барилгын нурууг нь модоор босгосон юм байна. Зочид буудал нь таван єрєєтэй бєгєєд одоогийн байдлаар сайн дурын 10 идэвхтэн дотор нь амьдарч байгаа аж. Хогнуудыг нь орон нутгийн болон бусад далайн эргvvдээс тvvсэн юм байна. Энэхvv vйл ажиллагааны хамгийн гол зорилго нь хvрээлэн буй байгаль орчинг хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахад оршино.
Мадрид дахь хог хаягдлаар хийсэн зочид буудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (51 фото)

Германы уран бvтээлч Ханс Шультын санаачлагаар хийсэн хоёр давхар хогин- зочид буудал нь Мадридад 2011 оны 1 сарын 20-ны єдєр нээгдсэн байна.


www.caak.mn (51 фото)

Зочид буудлыг барихын тулд Испани, Итали, Франц болон Бельгийн наран шарлагын газрууд болон томоохон захуудаас тvvсэн 12 тонн хогийг зарцуулжээ. Испаний нийслэлийн яг тєв хэсэгт баригдсан Пласа-де-Кальяо хэмээх энэхvv буудал нь тэнгис далайн бохирдолтын эсрэг хийж байгаа тайван бєгєєд хамгийн vр нєлєєтэй “бослого” болж чаджээ. 


www.caak.mn (51 фото)

Гэхдээ vнэнийг хэлэхэд овоорсон хогин дунд байхыг хvсэх хvн байхгvй шvv дээ. Энэ vнэн таныг гайхшруулж байгаа биз дээ? Тэгвэл энэхvv гайхшралд тань шулуухан тайлбар єгєхєд: “Ямар нэгэн єєрчлєлт хийхгvй бол, таны ирээдvйн амралтын єдрvvд ийм газар єнгєрєх болно” гэсэн бичгийг буудлын vvдэнд хаджээ. Тєслийг хэрэгжvvлэгчид олон нийтийн сэтгэл зvйд ийм замаар нєлєєлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.


www.caak.mn (51 фото)

Хvмvvс энэхvv буудалд хvсвэл сайн дураараа шєнийг єнгєрvvлж болох аж. Гэхдээ ийм шийдвэр гаргах хvн нь буудал ямар ч халаалт, халуун хvйтэн усгvй болохыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ 10 хvнд зориулагдсан био – жорлон болон хоосон лонхнуудаар дvvргэсэн хєргєгчтэй юм байна. Тэр битгий хэл энэхvv буудлын дотоод засал нь тэр чигтээ хогин тавилгаар дvvрчээ.


www.caak.mn (51 фото)


www.caak.mn (51 фото)


www.caak.mn (51 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()