Аюултай амьтдын дайралтаас амьд гарах аргууд

2015-06-16, 00:20
33,589

Гараг ертөнц бүрэлдэж хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш дэлхий дээр хүн ба амьтан гэсэн хоёр бодьгал зэрэгцэн оршисоор ирсэн. Заримдаа “тэд” бие биедээ дайсагнах бөгөөд аль хүчтэй, авхаалжтай, хурдан шаламгай нь өрсдөг нь байгалийн хууль билээ. Ингээд та бүхэнд эрсдэлтэй нөхцөл байдалд орсон үед дараах аюултай араатан амьтдаас хэрхэн амьд гарах тухай зөвлөгөөг хүргэж байна.

Аюултай амьтдын дайралтаас амьд гарах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Хамгийн гол нь эгзэгтэй мөчид зөв шийдвэр гаргах нь амьд гарах цорын ганц арга. Зарим амьтад салхины эсрэг гүйж чадахгүй, огцом чанга дуунаас айдаг, хурц тод өнгийг тэвчиж чаддаггүй гэх мэт сул талуудтай байдаг. Тиймээс ямар ч үед бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй бас эрүүл ухаанаа алдахгүй байх хэрэгтэй.

1. Махчин загас
Махчин загастай хийх тэмцэлд ялалт байгуулах цорын ганц арга бол гутлынхаа хоншоороор хамар руу нь огцом, хүчтэй өшиглөх гэдгийг өмнө нь та сонсч байсан байх. Гэхдээ бодит байдал дээр ийм шийдэмгий зоримог үйлдэл гаргах сэхээ байх нь юу л бол.
 
Нэгдүгээрт, усан дотор хуурай газар дээрх шиг хүчтэй өшиглөх боломжгүй. Хэрэв тан руу үнэхээр махчин загас дайрвал нүд эсвэл заламгай руу нь цохих хэрэгтэй болно. Үнэндээ бол махчин загаснаас чимээгүйхэн, алгуур хөдөлгөөнөөр сэлж холдсон нь өлзийтэй. Бодит амьдрал дээр усандаа байгаа махчин загасыг дийлэх магадлал тун хомс тул уснаас аль болох хурдан гарах нь чухал.



2. Удав могой
Хэрэв та удав могойн ороолтонд орчихвол хамгийн гол нь паниктахгүй байх нь чухал. Гал сөнөөгчийн машины шланг шиг бүдүүн могой хоолойгоор ороочихсон байхад тайван байх нь юу л бол, гэхдээ л хичээх хэрэгтэй. Таныг амьсгалах бүрт удав могойн ороолт улам чангарна гэж мэд. Тиймээс амьсгаагаа аль болох мэдэгдэлгүйгээр тайван авч бас гаргаарай.
 
Энэ нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах хамгийн гол бөгөөд цорын ганц арга бол хамаг хүчээрээ могойн сүүлийг хазах юм. Энэ нь удав могойнд тийм ч их өвдөлтийг мэдрүүлэхгүй ч ороолтыг нь сулруулж дөнгөнө. Мөн хэрэв таны гар ороолтонд ороогүй сул байгаа бол бөөн аз юм. Гартаа тааралдсан мод, чулуу гэх мэт зүйлээр могойн толгой руу цохих хэрэгтэй. Могой тайван, үхмэл олзонд дуртай, тиймээс таны энэ галзуу үйлдэл түүний хоолны дуршлийг бууруулах болно.



3. Нохой
Нохой бол хүний сайн нөхөр, гэрийн тэжээвэр амьтан билээ. Гэсэн хэдий ч тэд адгуусан амьтад шүү дээ. Тиймээс тэд Стивен Кингийн “Кужо” богино өгүүллэгт гардаг шиг таныг үхэлд ч хүргэж болох араатны нэг. Хэрэв та галзуу нохойтой нүүр тулах юм бол тэр дороо хөшиж, огт хөдөлж болохгүй. Энэ нь нохой таныг амьгүй объект хэмээн хандаж, сонирхол нь буурахад хүргэнэ.
 
Гар хөлөө хавчиж, нохой руу харахгүй, инээмсэглэх гэх мэт нүүрний хөдөлгөөн гаргахгүй байх нь чухал. Учир нь таны инээмсэглэл эсвэл хянамгай, айсан харц түүнд тань руу дайрах сэдлийг өгөх ажээ. Ямар ч тохиолдолд нохойноос зугтаж болохгүй, учир нь тэд өөрсдийн ангаа мөрдөн хөөх дуртай юм байна.
 
Нохой араас тань нэгэнт хөөсөн тохиолдолд боломж үлдсэнгүй гэж ойлгоход болно. Хэрэв таны гарт галзуу нохойтой тэмцэлдэх ямар нэгэн багаж зэвсэг байгаа бол нүд эсвэл чих рүү нь цохиж толгойг нь манаргах хэрэгтэй. Бүр аргаа барсан тохиолдолд л өөрийн амьтай ойрхон эрхтэнүүд болох нүүр, хөх, цээж, хоолойгоо хамгаалаарай.
 

4. Баавгай
Баавгай нь ой дахь өөрийн эзэмшлийн газраа харааны баримжаа болон үнэрээр зааглаж тогтоодог байна. Ингэхдээ тэрбээр модны хожуул руу шээх, хойд хоёр хөл дээрээ босч холтсыг хумсаараа савардах, дараа нь цээж, нуруу, зогдроороо үрдэг гэнэ.
 
Хэрэв та баавгайтай яг ийм үед нь таарвал дараах хэдэн зөвлөгөөг дагаж мөрдөөрэй. Багахан биетэй баавгай бол биеэ хамгаалах төрөлх зөндөө найдаж хурдан зугтах хэрэггүй. Үүний оронд баавгайн нүд рүү харахгүйг хичээж харцаа доош нь буулгаж, арагшаа аажмаар ухарсаар холд. Харин том цагаан эсвэл хүрэн баавгайтай таарвал мөн л “сэргэлэнтэж” болохгүй. Араатны өмнө яг л номхон хүлцэнгүй, сул дорой нэгэн болон хувир. Ингэвэл тэд таныг дайснаа эсвэл өрсөлдөгчөө хэмээн харахаа болино. Мөн ямар ч тохиолдолд мод руу бүү авир. Учир нь тэр танаас илүү авирдаг гэдгийг бүү март.



5. Зөгий
Ямар ч эрүүл ухаантай хүн зөгийн үүрийг сандаачиж зүрхлэхгүй биз. Гэхдээ хэрэв та зөгийн үүрний хажуугаар хурц үнэртэй сүрчиг түрхсэн,  бараан хувцастай хэрнээ элдэв гялтганасан гоёл чимэглэл зүүсэн байдалтайгаар явах юм бол зөгийн дайралтанд яалт ч үгүй өртөнө шүү.
 
Эхний алхам, гүй. Аль болох хурдан, аль болох хол байдаг чадлаараа гүй. Гүйж байх явцдаа нүүрээ хамгаалахаа мартав. Болж өгвөл салхины өөдөөс гүйгээрэй. Гол ус руу үсрэх хэрэггүй, учир нь та тэнд удаан байж тэвчихгүй бөгөөд зөгийнүүд таныг уснаас толгойгоо цухуйлгахыг хүлээж байх болно гэдгийг сана. Ер нь бол зөгийнөөс хорогдох ямар нэг оромж олдох нь чухал бөгөөд газар хэвтэж гар хөлөө савчаад ямар ч нэмэр болохгүй. Харин ч энэ үеийн хөдөлгөөн бүр тань зөгийг улам өдөөх болно шүү.



6. Горилл сармагчин
Горилл сармагчин хүнтэй их төстэй. Тэд бидэн шиг ухамсартай, ухаалаг биш ч хамаагүй илүү хүч чадалтай. Горилл сармагчин нь өвсөн тэжээлт боловч заримдаа хүн рүү довтлох нь бий.
 
Хэрэв та уурласан, галзуурсан гориллын дэргэдүүр гарч явах хэрэгтэй болсон бол үүнийг тайван, итгэлтэй, тухайн амьтныг хүндэтгэсэн байдлаар толгойгоо доош унжуулан гарах хэрэгтэй шүү. Яг л түүний эзэмшлийн газар нутаг руу орох гэсэн юм биш, зүгээр л зугаалж явна гэсэн байдал гарга.
 
Ингэсэн ч тэр тань руу ойртож, бариад авбал тайван байдлаар зэрэгцэн сууж, илэх, хүзүүг нь зөөлнөөр үрэх гэх мэт анхаарал хандуулж байгаа дүр эсгэ. Таны тэрхүү үйлдлийг хүндэтгэлийн шинж тэмдэг хэмээн ойлгож, уур хилэн нь зөөлрөх болно.



7. Заан
Заан харахад их тайван дөлгөөн, хүмүүстэй их найзархаг харагддаг. Гэхдээ заримдаа хүн рүү дайрсан, бүр амь насанд нь хүрсэн тохиолдол гаржээ. Заан их сайн ой тогтоолттой. Хэрэв согтуу хүн тугалд нь хүрэх юм бол эх заан согтуу хүнийг үзэж чадахаа болино. Тэд бас тоглох дуртай учраас тань руу дайрч байгаа мэт тоглож байж мэднэ шүү.
 
Зааны жинхэнэ зан байдлыг чихээр нь тодорхойлж болно. Хэрэв зааны чих чөлөөтэй унжиж, салхины аясаар найгаж байвал тоглож байна гэсэн үг. Харин арагшаагаа наалдсан байвал заан жинхнээсээ уурласан байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд танд хоёр зам бий. Байгаа газраа зогсоод орилох эсвэл зугтах. Хэрэв та зугтахаар шийдсэн бол зигзаг маягаар ийш тийш гүйх хэрэгтэй. Учир нь заан хүнд жинтэй тул чиглэлээ өөрчлөхдөө удаан байдаг. Мөн мод, уул гэх мэт ямар ч хамаагүй өндөрхөн газар нуугдах. Заанууд авирч чадахгүй учраас тэр. Хамгийн жижиг биетэй заан л гэхэд 2.5 тонн байдаг тул ийм хүнд жинтэй амьтан уул өөд гүйж чадахгүй нь ойлгомжтой.



8. Бар
Ихэнхи бар хүнтэй таарвал маш зэрлэгээр тасчин хаях болно. Барууд олз руугаа чимээгүйхэн дөхөж очдог бөгөөд таны чанга, чимээтэй үйлдэл түүний хоолны дуршлийг бууруулж мэдэх юм. Гэхдээ ингэлээ гээд аврагдана гэсэн үг биш ажээ. Бар бол хамгийн ухаалаг алуурчид юм.
 
Та бүхэн кинон дээрээс "велоцираптор" хэмээх дромеозавридын төрлийн хоёр хөлтэй махчин үлэг гүрвэлийг харж байсан байх. Бар яг л түүнтэй адил. Гэхдээ танд амь аврагдах хэд хэдэн боломж байна. Бар биеэ хурааж байгаад золиос руугаа гэнэт үсэрдэг, энэ үед та сэргэлэн байж, хурдан хөдөлж чадвал шороо атган барын нүд рүү цацах хэрэгтэй.

Мөн чулуу, мод барин бартай байдаг чадлаараа цуцалтгүй тэмцэлдэж болох бөгөөд бар удав могой шиг хэцүүхэн олзонд дургүй тул танаас өөр хялбархан аманд нь ороод ирэх олз хайн одох болно. Мөн та бар галаас айдаг болохыг ”Ширэнгэн ойн ном”-ын уншсан бол мэдэж байгаа байх. Боломжтой бол гал асаан аюултай араатнаас аврагдаж бас болно.



9. Матар
Хэрэв та усанд орж байгаад аллигатор матартай таарвал заантай таарсантай адил муруй /зигзаг/ байдлаар гүйж болохгүй. Учир нь ингэж хөдлөх нь таны хөдөлгөөнийг сааруулна. Харин аль болох хурднаар самардан сэлж, хуурай газар бараадах нь өлзийтэй. Учир нь аллигаторууд уснаас холдож чадахгүй. Тиймээс уснаас хэр холдоно төдий чинээ амь аврагдах магадлал ихсэнэ гэсэн үг.

Матар жижигхэн хэрнээ хүчирхэг сарвуутай тул газар дээр хүнээс дутуугүй хурдан хөдөлж чадна. Хэрэв матарт нэгэнт баригдсан бол хамар, нүд, чих рүү нь чангаар дэлс. Матар барьсан олзоо ус руугаа чирч оруулахыг хичээдэг. Энэ үед та хоолойг нь уснаас хамгаалж байдаг тагнайн хавхлага руу нь амжиж цохих хэрэгтэй. Энэхүү хавхлага руу хүчтэй дарах  эсвэл цохисноор хоолой руу нь ус оруулж тэр амьсгалахын тулд таныг тавихад хүргэнэ.



10. Ирвэс
Хэрэв тань руу ирвэс дайрвал зогсоод байдаг чадлаараа чанга дуу чимээ гарга. Дуу чимээ ирвэсийг таньд ойртохоос сэргийлнэ. Аль болох их дуу чимээ гаргах нь ирвэст та бусад омог аймгийнхнаа дуудаж байгаа мэт санагдуулна.
 
Харин нэгэнт арга хэмжээ авч чадалгүй ирвэстэй хүч үзэх хэрэг гарвал хоолой, толгой, гэдэс гэх мэт аминд ойрхон эрхтэнээ хамгаалаарай. Эмбрион (эхийн хэвлийд байгаа ураг шиг эвхэрэх) байрлал авах нь хамгийн ашигтай бөгөөд энэ байрлалаас та ирвэсийн нүд эсвэл гэдэс рүү чулуу эсвэл модоор цохих боломж гарна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()