Хан боргоцойн жүүсээр ханиадыг нам дарах арга

Хамгийн амттай жимснүүдийн нэг болох хан боргоцойг ханиадны эсрэг хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдгийг та мэдэх үү? Өвлийн улирал нэгэнт айлчлан ирсэн энэ үед ханиад томуу хүрч, хэцүүхэн байдалтай байгаа хүмүүст зориулан хан боргоцойн жүүс ашиглан ханиадыг нам дарах гайхалтай аргыг хүргэхээр бэлтгэлээ.

Хан боргоцойн жүүсээр ханиадыг нам дарах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ханиадыг эдгээх боломжтой гэдгийг баталсан

2010 онд "Der Pharma Chemica" лабораторийн хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар хан боргоцой ашиглан ханиадыг эдгээх бүрэн боломжтой болохыг нотолжээ. Тэд судалгаандаа ханиад туссан хүмүүсийг оролцуулсан бөгөөд бидний хэлээд байгаа уг жүүсийг тодорхой цагаар уулгахад хэдэн өдрийн дараа гэхэд өвчтөнүүдийн ханиад ямар ч асуудалгүй эдгэрсэн байна.

Ханиадыг эдгээх боломжтой гэдгийг баталсан

Ямар төрлийн ханиаданд тохиромжтой вэ?

Хатгаа, уушигны үрэвсэл болж хүндрээгүй бол ямар ч төрлийн ханиаданд уухад тохиромжтой бөгөөд хан боргоцой нь C витаминаар баялаг учраас ханиад үүсгэхэд хүргэж буй бактерийг устгах ач тустай юмсанж. Түүнээс гадна хүний бие организмын дархлааг сайжруулж, эрүүл чийрэг амьдрахад ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Ямар төрлийн ханиаданд тохиромжтой вэ?

Хэрхэн ханиадыг эмчлэх жүүс хийх вэ?

Жор:

  • Бэлэн нэг аяга хан боргоцойн жүүс
  • 1/4 аяга нимбэгний жүүс
  • 7 см орчим цагаан гаа
  • 1 халбага зөгийн бал
  • 1/2 халбага нунтаг улаан чинжүү

Заавар:

  1. Жүүс хийхэд хэрэгтэй дээрх материалуудыг холигч (Mixer)-нд хийж, сайтар хольно.
  2. Энэ янзаар өдөрт 2-3 удаа уух хэрэгтэй бөгөөд ингэснээр богино хугацаанд ханиадыг эдгээх болно.

 

Хэрхэн ханиадыг эмчлэх жүүс хийх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()