Богино хугацаанд үсээ хэрхэн дэгжин болгох вэ?

Үс эмэгтэй хүний хувьд хамгийн чухал. Гэхдээ гоо үзэсгэлэнг нь тодотгож, гоё сайхан харагдахад туслах үсийг засч, янзална гэдэг тийм ч амар ажил биш. Ялангуяа яарч сандарсан үед үсээ боож, хэлбэрт оруулах гэж охид бүсгүйчүүд маань бухимдаж, уураа бардаг шүү дээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ богино хугацаанд үсээ дэгжин болгох хялбар аргуудыг дуулгаж байна. 

Богино хугацаанд үсээ хэрхэн дэгжин болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсээ хатсан цагт л самна

Үсээ нойтон байхад нь самнах маш буруу. Энэ нь үсийг гэмтээхээс гадна налчгар болгодог юм. Иймд та үсээ эхэлж сэнсдэн, сайтар хатаасны дараа самнаж, илүү хөвсгөр, намирсан болгоорой. 

Үсээ хатсан цагт л самна

2 Үсээ урт болгож боох

Эмэгтэй хүн бүр үсээ урт харагдуулахыг хүсдэг. Харин тэгэхийн тулд та үсээ боосны дараа талыг нь хуваан авч хавчаараар доош дарж хавчихад хангалттай. Одоо таны үс өмнөхөөсөө илүү урт харагдах болно. 

Үсээ урт болгож боох

3 Үсээ хөвсгөр харагдуулах

Үсээ боосны дараа ч хөвсгөр харагдуулахыг хүсч байвал боолтныхоо сүүлийн эргүүлэгт дээд хэсгийн үсээ бүү оруул. Ингэснээр таны үс илүү өтгөн, хөвсгөр сайхан харагдана.

Үсээ хөвсгөр харагдуулах

4 Богино хугацаанд үсэндээ долгион оруулах

Та хэдхэн минутанд багтаж үсэндээ долгион оруулахыг хүсвэл эхлээд үсээ чийглээд, хоёр хувааж мушгиж боогоорой. Харин нүүрээ будаж дуусаад үсний боолтоо аваад харахад үсэнд тань долгион орж, үзэсгэлэн гоог тань нэмэгдүүлэх аж. 

Богино хугацаанд үсэндээ долгион оруулах

5 Хуурай шампунь хэрэглэх

Ажил ихтэйгээсээ болоод үсээ угааж амжаагүй, тослогтож хэлбэрээ алдсан бол хуурай шампунь хэрэглээрэй. Таны үс хормын дотор өнгө орох болно. Мөн шампуниа үсний угаас хойш чиглүүлж цацах нь зүйтэй.

Хуурай шампунь хэрэглэх

6 Үсээ сүлжих

Хэрэв өглөө сэрэхэд үс тань сэгсийж арзайсан, дээр нь янзлах цаг зав хомс бол яагаад цэвэрхэн сүлжиж болохгүй гэж? Гэхдээ хэт чанга сүлжихээс татгалзаарай. 

Үсээ сүлжих

7 Үсний сэнс ашиглах

Үсээ сэнсдэхдээ зурагт үзүүлсэн байрлалаас доороос нь дээшээ чиглэлтэй сэнсэдвэл үс тань хөвсгөр болж, уг нь сайтар босч өгдөг.

Үсний сэнс ашиглах

8 Үсний хуваалтыг өөрчлөх

Дундуур хуваалттай үс нь таны үсийг шалчгар, хэлбэргүй харагдуулж байвал, хажуу тийш чиглэл рүү самнаад үзээрэй.

Үсний хуваалтыг өөрчлөх

9 Үсний лак ашиглах

Үсний лак ашиглаж, яарч сандарсан үедээ үснийхээ засалтанд анхаарч болно. Энэ нь таны үсийг нэг хэвэнд барьж, хүссэн хэлбэрт тань оруулах юм.

Үсний лак ашиглах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()