Япончуудаас суралцах хэрэгтэй 7 соёлын онцлог

Япон улсын иргэд эрт дээр үеэс уламжлагдаж  ирсэн өв соёлоо олон жилийн турш гайхалтайгаар дагаж мөрддөг хүмүүс билээ. Хэдийгээр зарим уламжлалууд нь саяхан бий болсон ч тэд чандлан баримталсаар. Жишээлбэл: Тэд бусдын тав тухыг алдагдуулахгүй байх тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг. Үүнээс гадна тэд бусдын хөдөлмөрийг үнэлдэг хэдий ч өөрийнхөө үүрэг даалгаварыг гүйцэтгэж буй хүнд хэзээ ч туслахгүй. Тэгвэл эдгээр соёлын онцлогуудын зарим нь бидэнд ч хэрэгтэй болов уу.

Япончуудаас суралцах хэрэгтэй 7 соёлын онцлог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Орчин тойрны хүмүүсийн тав тух

Япон улсын иргэд бусдын тав тухыг алдагдуулахгүй байх тал дээр маш их анхаарал хандуулдаг бөгөөд үүний төлөө заримдаа өөрсдийнхөө тав тухыг умартах нь бий. Жишээлбэл: нийтийн тээвэр дотор маш их ачаатай хүн явж байвал тэд хэзээ ч хажууд нь очиж суухгүй. Учир нь тэд тухайн хүнд зай бага байгааг ойлгоно. Ялангуяа Японд хажуу талынхаа сандал дээр цүнхээ тавих хориотой байдаг учир тухайн хүн ачаагаа өвөр дээрээ л авч явах хэрэгтэй болно. Үүнээс гадна ард талдаа үүргэвч үүрсэн хүнтэй автобус, метронд таарах нь юу л бол. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл дотор явж байх үедээ утсаар ярих, чихэвчгүй хөгжим сонсох нь бүдүүлэг явдалд тооцогдоно. Үүний гол шалтгаан нь мэдээж эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ тав тухыг алдагдуулахгүй л гэсэндээ шүү дээ.

Орчин тойрны хүмүүсийн тав тух

2 Хувийн орон зай

Мөн япончууд бусдын хувийн орон зайд халдах дургүй байдаг учир мэндлэхдээ ихэнхдээ толгой дохих, эсвэл мэхийн ёслодог. Тэд бусдыг биендээ хүргэх маш дургүй. Гэхдээ хэт ачааллын үеэр нийтийн тээвэрт аргагүй байдалд орсон үед л танихгүй хүнтэй чихэлдэхийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Хувийн орон зай

3 Нэр хүнд

Япончууд өөрийн нэр хүнддээ маш их анхаарал хандуулдаг учир амласандаа заавал хүрдэг. Ерөнхий сайд асан Юкио Хатояма нэр дэвшиж байх үедээ мөрийн хөтөлбөртөө америкийн Футэмма цэргийн баазыг Окинавагаас гаргана гэж амлаж байсан ч амлалтандаа хүрээгүй учир огцорсон байна.

Нэр хүнд

4 Хоолыг хүндлэх соёл

Тэд хоол хүнсэндээ ч маш хүндэтгэлтэй ханддаг. Хэдийгээр хотын гудамжинд “түргэн хоол”-ны газар байдаг ч нутгийн иргэд гудамжаар хооллож явах нь юу л бол. Нэгдүгээрт, энэ нь бусдад хүндэтгэлгүй хандсан хэрэг болно. Хоёрдугаарт, гудамжинд явдал дундаа идэж байгаа хүн хоолыг хүндлэхгүй байна гэсэн үг юм. Үүнээс гадна япончууд маш цэвэрч хүмүүс учир хувцсаа бохирдуулахаас болгоомжилж явдал дундаа хооллодоггүй байна. Хоолыг заавал ширээний ард идэх ёстой бөгөөд тавган дээрээ хоол үлдээж болохгүй. Энэ нь тогоочийн хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа нь илрэл болно.

Хоолыг хүндлэх соёл

Мөн Япончууд хоол идэж байхдаа тогтмол хоолны амтыг магтдаг. Хэн нэгэнтэй оройн хоол идэхээр болсон бол тэд гэртээ урихын оронд ресторанд орохыг илүүд үзнэ. Үүнээс гадна тэд сүмсийг хоолон дээр асгах бус харин дүрж идэх зорилгоор хэрэглэнэ. Харин галт тэргэнд тусгай зориулалтын бүхээгт хооллох ёстой. Хэрвээ галт тэргэнд тийм хоолны ширээ байхгүй бол та самар ч идэж чадахгүй.

5 Ажил бол амьдралын нэг хэсэг

Ажил бол япончуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг учир тэд ажилдаа онцгой анхаарлыг хандуулдаг. Японд ажилдаа дуртай, хичээнгүй байдал, нийтэч байдлыг маш өндрөөр үнэлнэ. Үүнээс гадна “би” гэсэн үгийг бараг хэрэглэдэггүй бөгөөд түүний оронд “бид” гэсэн үгийг хэрэглэнэ. Мөн ажил дээрээ нэг нэгэндээ туслах хориотой байдаг. Хүн бүр өөрийн хийх ёстой ажлыг хийх бөгөөд хэн нэгэнд  туслах нь тал зассан хэрэг болно. Энэ нь бүх хүмүүст хамааралтай.

Ажил бол амьдралын нэг хэсэг

Бүтэн өдрийн турш ачаалалтай ажиллаж буй хүмүүсийн хувьд өдрийн цагаар сайн амрах хэрэгтэй байдаг учир Япончуудыг цайны цагаар унтахыг зөвшөөрдөг байна. Үйлчилгээний байгууллагад ажиллаж буй хүмүүст цайны мөнгө өгөх хориотой. Хэдийгээр сэтгэл ханамжинд хүрэх хүртэл үйлчилгээг тэд үйлчилгээний байгууллагаас нэхдэг ч талархал үзүүлж, цайны мөнгө өгөх нь тухайн хүнийг үл хүндэтгэсэн, доромжилсон хэрэг болно.

6 Ариун цэвэр сахих

Дээрх бүгдээс гадна Япончууд хувийн ариун цэвэр, цэвэр цэмцгэр байдлыг чухалчлан үздэг. Жишээлбэл: үүдэндээ гутлаа тайлж гэрийн шаахай өмсөхөөс гадна гэртээ дэвссэн татами буюу хивсэн дээрээ гэрийн шаахайтай явж болохгүй.  Шаахайгаа тайлаад өрөө рүүгээ орох хэрэгтэй. Гэрийн шаахайтайгаа ариун цэврийн өрөөнд мөн л орж болохгүй. Ариун цэврийн өрөөнд орохдоо өмсөхөд зориулагдсан тусгай шаахай байх бөгөөд шаахайн дээр нь тусгай тэмдэглэл бий.

Ариун цэвэр сахих

Олон нийтийн газар эсвэл гудамжинд нусны алчуур хэрэглэж болохгүй бөгөөд энэ нь бусдыг үл хүндэтгэсэн хэрэг болно. Ариун цэврийн өрөөнд эсвэл хүнгүй газар л хамраа цэвэрлэх боломжтой. Коронавирусын халдвар гарахаас өмнө ч япончууд ханиадны анхны шинж тэмдэг илэрсэн үед л шууд амны хаалт зүүх хэрэгтэй байсан. Энэ нь эргэн тойронд буй хүмүүсийгээ хүндэтгэж буй хэрэг юм. Хувцасны дэлгүүрт хувцас өмсөж үзэхдээ доор нь тусгай углаа өмсөнө. Хувцас өмсөж үзэх өрөөнд хөл нүцгэн орох шаардлагатай. Гутлаараа гишгэсэн өрөөнд хөл нүцгэн зогсож хувцас өмсөж үзэх гэдэг мөн л ариун цэвэр сахиагүй хэрэг болно.  

Уламжлалт Онсен халуун рашаанд орохынхоо өмнө тэд эхлээд шүршүүрт орж биеийнхээ бохирдлыг цэвэрлэдэг байна. Тэд шүршүүрт орсныхоо дараа халуун устай онгоцонд ордог учир дараа нь энэ усандаа хувцсаа угаах нь ч бий.

7 Хүнсний бүтээгдэхүүний сонголт

Гадаадын жуулчид супермаркетад явж байхдаа япончуудын хүнс сонгож буй байдлыг харж ихээхэн гайхдаг. Тэд хэзээ ч ногоо, жимсийг авахдаа тал талаас нь эргүүлж хардаггүй бөгөөд хуруугаараа ч дарж үздэггүй. Дэлгүүрт хамгийн чанартай, амттай бүтээгдэхүүнийг худалдаалдаг гэдэгт итгэлтэй байдаг учир шууд л сагсандаа хийх хэрэгтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш.

Үүнээс гадна Японд сакура цэцэглэх үетэй холбоотой уламжлал бий. Энэхүү  домог нь эрт дээр үеэс яригдаж эхэлсэн  ч тэд сакура цэцэглэх үеийг баяр мэтээр хүлээн авч олон арга хэмжээ зохион байгуулдаг. Цэцэглэж буй сакура модыг харах нь тансаг, хангалуун амьдралын бэлгэдэл болдог гэнэ.

Хүнсний бүтээгдэхүүний сонголт


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()