Нүүр будалтын аргууд ямар үр дүнтэй болохыг мэдэх үү? Сонголтоо зөв хийхэд тань туслая!

Сүүлийн үед цахим ертөнцөөр эмэгтэйчүүдийн нүүр будалтын тухай олон мэдээлэл цацагдах болсон. Харин тэдгээрийн зарим нь таны нүүрийг үнэхээр аймшигтай харагдуулах нь бий. Тиймээс интернетээс үзэж буй элдэв нүүр будалтуудыг туршиж үзэхээсээ урьтаад бидний нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

Нүүр будалтын аргууд ямар үр дүнтэй болохыг мэдэх үү? Сонголтоо зөв хийхэд тань туслая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аяга ашиглан уруулаа томруулах

Зөвлөж байгаа нь: Уруулыг том харагдуулахын тулд уруултайгаа ойролцоо хэмжээтэй шилэн аягыг сонгож, амаа дүрэн сорох хэрэгтэй. Аяган дахь агаарыг сорсноор, уруул хавдаж, том харагдах болно.
Туршиж үзсэн нь: Үр дүнд нь уруулын эргэн тойронд улайж, маш муухай харагдаж байсан. Магадгүй зарим нэг туршиж үзсэн хүмүүсийн хувьд үр дүнтэй байж болох ч, хэт хүчтэй сорвол уруул эсрэгээрээ маш их  өвдөнө.
Дүгнэлт: Энэ арга тийм ч үр дүнтэй биш юм. Та өөрийнхөө үзэсгэлэнтэй уруулыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Аяга ашиглан уруулаа томруулах

2 Нүдэн доорх хөхрөлтийг уруулын будаг ашиглан дарах

Зөвлөж байгаа нь: Нүднийхээ доор хөхөрсөн хэсэгт уруулын будаг түрхэж, өө дарагчаар далдлавал мэдэгдэхгүй болох болно.
Туршиж үзсэн нь: Нүдэн доорх хөхрөлт дарагдсан ч үзэмжгүй улаан өнгө арьсанд үлдэх болно. Яг л Кабуки театрийн жүжигчин шиг харагдаж байгаа биз?
Дүгнэлт: Жүжигт тоглох гээгүй л бол энэ аргыг хэрэглэх шаардлагагүй.

Нүдэн доорх хөхрөлтийг уруулын будаг ашиглан дарах

3 Утас ашиглан контур тавих

Зөвлөж байгаа нь: Нарийн утсыг нүдэн дээрээ тавьж, дээрээс нь контураар зурвал, илүү нарийн, хэлбэртэй харагдах болно.
Туршиж үзсэн нь: Хэчнээн хичээсэн ч утас таны хүссэн хэлбэрээр нүдэн дээр тань тогтохгүй.
Дүгнэлт: Энэ арга нь бүтэхгүй.

Утас ашиглан контур тавих

4 Сэрээ ашиглан хамраа өндөрлөх

Зөвлөж байгаа нь: Хамрын өндөрлөгөөг тэгшхэн зурахын тулд сэрээ тавьж байгаад хоёр талыг нь будаарай.
Туршиж үзсэн нь: Зөв өнгөө сонгож, хөнгөн дарж будахгүй бол хамар үнэхээр аймшигтай харагдаж байна.
Дүгнэлт: Энэ аргыг хэрэглэснээс нүдэн баримжаагаараа зурсан нь илүү дээр юм.

Сэрээ ашиглан хамраа өндөрлөх

5 Өнгийн харандаа ашиглан тень тавих

Зөвлөж байгаа нь: Өнгийн харандааг халуун усанд хэсэг байлгаж байгаад зөөлрөнгүүт нь нүдээ будаарай.
Туршиж үзсэн нь: Будалт хэтэрхий өнгөлөг, түүнчлэн хатангуутаа нүднээс хуурч унаж байв.
Дүгнэлт: Энэ нь тийм ч найдвартай арга биш юм.

Өнгийн харандаа ашиглан тень тавих

6 Хацар өнгөлөгчийн оронд хүрэн манжин хэрэглэх

Зөвлөж байгаа нь: Хүрэн манжинг дундуур нь хувааж, хацран дээрээ тавих.
Туршиж үзсэн нь: Улаан өнгө тогтсон ч гэсэн хэтэрхий тод бөгөөд хүрэн манжингийн шүүс нь арьсанд маш сайн шингэж, сайн угаахаас нааш арилахгүй.
Дүгнэлт: Хүрэн манжинг маш хөнгөн, эвтэйхэн дарахгүй бол харшилтай юм шиг л харагдах болно.

Хацар өнгөлөгчийн оронд хүрэн манжин хэрэглэх

7 Сахлын хөөс ашиглан скраб тавих

Зөвлөж байгаа нь: Эрэгтэй хүний сахлын хөөсийг нүүрэндээ түрхэж, хэсэг байлгасны дараа угааж цэвэрлэнэ.
Туршиж үзсэн нь: Энэ скрабыг тавиад арьсанд ямар ч өөрчлөлт ороогүй. Түүнчлэн нүүрэндээ түрхэхийн тулд маш их сахлын хөөс хэрэгтэй тул илүү хямд арга бодож олох хэрэгтэй.
Дүгнэлт: Туршиж үзэх шаардлагагүй.

Сахлын хөөс ашиглан скраб тавих

8 Хумсны өнгийг цайруулахын тулд нимбэг ашиглах

Зөвлөж байгаа нь: Хумсан дээрх толбо, өнгөрийг арилгахын тулд нимбэгний шүүсийг хөвөнд шингээж, хумсан дээрээ тавиад, тугалган цаасаар ороогоод 10-15 минут болгох.
Туршиж үзсэн нь: Хумсанд ямар ч өөрчлөлт ороогүй.

Дүгнэлт: Энэ арга нь ямар ч үр дүнгүй юм.

Хумсны өнгийг цайруулахын тулд нимбэг ашиглах

9 Хуурай энгэсэгний оронд гурил түрхэх

Зөвлөж байгаа нь: Дээд гурилыг энгэсэгний багсаар нүүрэндээ түрхэх.
Туршиж үзсэн нь: Гурил нь арьсанд шингэхгүй бөгөөд нүд, ам, хамар руу орж байв.
Дүгнэлт: Энэ аргыг туршиж үзсэний хэрэггүй.

Хуурай энгэсэгний оронд гурил түрхэх

10 Банкны карт ашиглан контур тавих

Зөвлөж байгаа нь: Банкны картыг нүднийхээ доор тавьж байгаад контур зурах.
Туршиж үзсэн нь: Контур тавьсны дараа нүдний хэлбэртэй огт зохицолгүй харагдаж байв.

Банкны карт ашиглан контур тавих

11 Нарийн скоч ашиглан хөмсгөө будах

Зөвлөж байгаа нь: Хөмсгөө зөв хэлбэртэй будаж чаддаггүй хүмүүс хөмсөгнийхөө зөв будах ёстой хэлбэрийг тааруулж, скоч нааж байгаад будах.
Туршиж үзсэн нь: Хөмсөгний будалт хэтэрхий хурц өнгөтэй болсон тул зохимжгүй харагдаж байна.

Нарийн скоч ашиглан хөмсгөө будах

Интернетээс харсан нүүр будах хялбар аргуудаа туршиж үзэхийнхээ өмнө дахин нэг бодож үзээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()