Гайхамшигт “Тотем багана”

2013-09-18, 05:53
14,311
Манай гаригын хамгийн гайхалтай хадны тогтоцуудын нэг бол Тасмани арлын зүүн өмнө зүгт Хей (Cape Huay) хадан хошуунд байдаг "Тотем багана" (Totem Pole) нэртэй хад юм. Ямар нэгэн гайхамшигаар нуралтаас мултарч чадсан энэ баганы суурь 4 метр өргөнтэй, 20 давхар байшингийн (65м) өндөртэй тэнцүү ажээ.
Гайхамшигт “Тотем багана”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингэхэд энэ багана геологын хэмжүүрээр бол залуу - ойролцоогоор 100 жил болж байгаа ажээ. Хүмүүс түүнийг их удаан байхгүй байх гэцгээдэг.


Тотем баганы тухай.

 

Тотем багана бол хаданд авирагчдын хүсэл мөрөөдөл нь билээ. Алс холын Тасманид байдаг энэ хад нь Пол Притчард (Paul Pritchard)-ын тухай бичсэн номны ачаар алдартай болсон байна.

1980-90-ээд онуудад Притчард Английн хамгийн шилдэг хаданд авирагчдын нэгд тооцогддог байжээ. Гэвч 1998 онд Тотем руу авирч байхад нь хаднаас унасан чулуу Полын толгойд хүчтэй гэмтэл учруулсанаас биеийнх нь баруун тал саа өвчин тусч, хэл яриа, ой тогтоолтын асуудалтай болжээ.

Хүнд гэмтсэн ч Притчард өөрийн жишээгээр бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хувь заяаны цохилтонд бууж өгөхгүй байхыг ойлгуулахын тулд уул руу эргэж очих зорилгыг өөртөө тавьсан байна. Ингээд 2011 онд тэр хадан дээр гарч чадсан юм.

Пол Притчардын хаданд гарч буй бичлэг.



Харин 2012 онд тэрээр хөгжлийн бэрхшээлтэй эхнэрийн хамт Төвөдөөс Балба руу бал сарын аялал хийсэн байна.

Төвөдийн аялал нь.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()