Хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?

2015-12-10, 23:00
15,652
Ихэнхи хүмүүс их сургуулиа төгсөөд л санхүүгийн эрх чөлөөнд хурдан хүрэхүйц өндөр цалинтай ажилд орохыг эрмэлздэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь хяслантай. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг байх. Магадгүй улс орны эдийн засгийн хямрал, ажлын байрны хомсдол, залуу боловсон хүчнүүдийн бэлэнчлэх, бүтээлч бус сэтгэлгээ, бүр цаашлаад боловсролын буруу систем ч үүнд багтана. Хэрвээ та 30-аад насандаа санхүүгийн хувьд хэний ч дор орохооргүй эрх чөлөөнд хүрэхийг хүсвэл дараах аргуудад суралцаарай.
Хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хөрөнгө оруулалт хийх тухай бодолцоорой
Хөрөнгө оруулалтын тухай хамгийн зөв ойлголт бол өөрт хуримтлагдсан мөнгийг цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд хүргэх гэсэн санаа юм. Та мөнгөө бэлнээр нь хадгалах тусам мөнгө таны хяналтанд орж, дэмий үрэгдэх нь хялбар болж ирдэг. Харин хөрөнгө оруулалт хийх тусам таны мөнгө хэд дахин өсдөг.  Бэлэн мөнгөөр хадгаламж нээх, хувьцаа, бонд худалдаж авах, дундын сангуудад зээлэх гэх мэт ашигтай хөрөнгө оруулалтууд хийж болно.



2. Орлогоо нэмэгдүүлэх арга замыг сүвэгчил
Ихэнх хүмүүс 40-д насандаа цалингаас өөр тогтмол орлогогүй байдаг нь нууц биш. Тэгвэл орлогоо чамлаж, дэмийн бухимдаж суухын оронд өөрийн чадварыг арчлан тордож, өнгөлөн зүлгэх хэрэгтэй. Тухайлбал: Та нягтлан бодогч мэргэжилтэй байлаа гэж бодъё. Энгийн л нэг нягтлан бодогч хаа сайгүй байна. Харин түүний хажуугаар ямар нэгэн гадаад хэлтэй, маркетинг менежментийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, мэргэжлээрээ ахисан түвшний зэрэг хамгаалсан байвал та шууд л ”ховрын бараа” болоод явчихна шүү дээ. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл олсон орлогынхоо тодорхой нэг хэсгийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулах зайлшгүй шаардлагатай ийм л цаг үед бид амьдарч яваа гэдгээ санаарай.



3. Үргүй зардлаа багасгах
20-30 насанд бэлэн орлого орж ирмэгц л өөртөө зарцуулах гээд байдаг нь гэм биш зан. Гэхдээ хэт их хувцас авах, зайлшгүй шаардлагатай биш л бол “мөнгө байгаа дээр нь авчихъя, тэгэхгүй бол үрээд дуусчихна ” гэх сэтгэлгээгээр ханддаг бол та хэзээ ч хуримтлалтай болж чадахгүй. Тиймээс авах зүйлсийн жагсаалт тань одоохондоо хоосон ч, авах зүйлээ олж ядан суугаа бол одоохон банк руу очоод хадгаламж нээлгээд үлдсэн мөнгөө хийгээрэй.



4. Хуримтлалаа чадахын хэрээр өсгө
Танд олон зүйлийг үл нуршин, товч хэрнээ тодорхой хэдэн зүйл зөвлөе. Орлогоосоо тодорхой хувийг хэмнэж, түүнийгээ дадал болго. Тэрхүү хэмнэсэн мөнгөөрөө хуримтлал үүсгэ. Хуримтлалаа сар бүр нэмэгдүүл. Сард дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай бол доод талдаа 80 мянган төгрөгийг аваагүй гэж бодоод банкинд хадгалуул. Доод тал нь шүү. Үүнийгээ сар бүр хийгээд байвал та жилдээ л гэхэд 960,000 төгрөгийн хуримтлал үүсгэж чадах нь байна шүү дээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()