Таныг үхэлд хүргэх 25 зүйл

Болгоомжгүй өнгөрүүлсэн хэдхэн хормын алдаанаас болж та алтан амиа ч алдаж болно. Өвчин зовлон, үхэл хагацал хэлж ирдэггүй, хийсч ирдгийн адилаар, таны хэзээ яаж хорвоогоос халихыг хэн ч таашгүй билээ. Иймд бидэнд анхаарал болгоомжтой байдал хэзээд илүүдэхгүй болов уу? 

Таныг үхэлд хүргэх 25 зүйл

1 Шүршүүрт хальтрах

Шүршүүрт хальтарч унан, эд эрхтнээ гэмтээх, цаашлаад амь насаа алдах магадлал маш өндөр байдаг. Тиймдээ ч гэр доторх амиа алдах хамгийн эрсдэлтэй газрыг шүршүүр хэмээн мэргэжилтнүүд үздэг юм. 

Шүршүүрт хальтрах

2 Цайруулагч болон аммиак холих

Хувцсаа угааж, цэвэрлэх, өнгийг нь сэргээх гэсэндээ цайруулагчийг аммиактай холих нь үхлийн аюултай байна. Хэт их химийн бодис хэрэглэх нь амьсгал боогдох, дотор бачуурах шинжүүд илэрч, цаашлаад амиа алдах өндөр эрсдэлтэй аж.

Цайруулагч болон аммиак холих

3 Харшил

Харшил нь хүнд хөнгөн гэхчлэн олон хэлбэрээр хүмүүст илэрдэг. Энэ нь зарим хүнд хэт их нөлөөлдөг тул амьсгалын замыг хааж үхэлд хүргэх аюул учруулдаг юм. 

Харшил

4 Машин

Хүмүүсийн амийг зуурдын байдлаар хамгийн их авч байгаа зүйл бол мэдээж тээврийн хэрэгсэл билээ. Машин жолоодож байхдаа хэдхэн хором анхаарлаа сарниулсны төлөө та алтан амиараа ч хохирч мэднэ. 

Машин

5 Нүүрстөрөгчийн дутуу исэл

Та үүнийг харж, үнэрлэж чадахгүй боловч энэ нь таныг алж чадна. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь агаарын бохирдлоос ялгарч бидний уушгиар дамжин, цусны урсгалд орж, эд эрхтэнд ноцтой хор нөлөөг үзүүлдэг юм. 

Нүүрстөрөгчийн дутуу исэл

6 Шүдний өвчин

Шүд өвчлөх нь маш аюултай. Учир нь шүд цусны урсгалтай ойр байрлах бөгөөд шүдний өвчин нь цусанд нэвтэрснээр таны бүх биед тархаж, цаашлаад үхэлд хүргэхийг үгүйсгэхгүй. 

Шүдний өвчин

7 Живэх

Усанд хөл алдаж живэх нь сүүлийн үед ихэссээр байна. Таньж мэдэхгүй нуур, үерлэсэн гол зэрэгт саваагүйтэж үсэрч орох нь маш буруу үйлдлийн нэг юм. Ялангуяа зуны улиралд тус бодлогогүй үйлдлээс болж маш олон хүн амиа алддаг билээ. 

Живэх

8 "Tylenol" эм

Шарталт, түүний шинж тэмдгүүдийг дарах үүрэгтэй тус эмийг тогтмол хэрэглэх нь элгийг устгаж, үхэл зовлонтой учруулдаг байна. Элгэнд нэвчсэн архины хорыг гаргах гэж хэт их нөлөө үзүүлснээр өвчлөл болгодог аж. 

"Tylenol" эм

9 Цонхоор үсрэх

Амиа хорлох гээгүй л бол өндөр байшингийн цонхоор үсрэх хүн гэж үгүй. Гэвч санамсаргүй байдлаар аливаа зүйлсийг ажиж байгаад уначихвал яах вэ? Үүнээс гадна бага насны хүүхдүүдийг ямагт цонхноос хол байлгах хэрэгтэй. 

Цонхоор үсрэх

10 Сэлфи хийх

Сүүлийн үед залуусын сайн найз болсон сэлфи буюу өөрөг нь олон хүний аминд хүрээд байна. Ялангуяа өвөрмөц сонин газар, өндөр барилга, хадны дээрээс зургаа авч байгаад унаж үхсэн хүмүүс олон байдаг. 

Сэлфи хийх

11 Хэтрүүлэн хэрэглэх

Ямар ч зүйл байлаа гэсэн хэтрүүлэх хэрэглэх нь үхэлд хүргэх аюултай. Ялангуяа хүчтэй эм тариа, мансууруулах бодисыг ихээр хэрэглэх нь үхэл дагуулдаг юм. 

Хэтрүүлэн хэрэглэх

12 Автомат машин сэгсрэх

Халиманд идүүлж амиа алдсан хүмүүсээс автомат машин сэгсэрсний улмаас нас барсан хүмүүс олон байдаг байна. Захиалсан бүтээгдэхүүнээ гарч ирэхгүй бол автомат машиныг сэгсэрснээр машин үйлчлүүлэгчийг даран унаж, үхэлд хүргэдэг аж. 

Автомат машин сэгсрэх

13 Хэт их ус уух

Лояал Их сургуулийн дэргэдэх эрүүл мэндийн судлаачид дасгал спорттой холбоотой хэт их ус ууснаас үүдэн хипонатри хэмээх эмгэг бий болдог хэмээжээ. Мөн энэхүү өвчнөөр 14 хөнгөн атлетикийн тамирчид, хөл бөмбөгчин, марафон гүйлтийн тамирчид нас барсан байдаг.

Хэт их ус уух

14 Шатнаас унах

Хөл алдаж алхсан ганцхан хором таныг амьдралаас үүрд авч одож мэднэ. Тиймээс үргэлж сонор сэрэмжтэй байгаарай. 

Шатнаас унах

15 Төмсөг рүүгээ цохиулах

Төмсөг рүүгээ цохиулах нь тийм ч инээдтэй зүйл биш. Санаатай болон санаандгүйгээр цохиулсан тохиолдолд яалтчгүй хэдэн секунд хөдөлж чаддаггүй аж. Үүгээр үл барам зарим тохиолдолд газар дээрээ амьсгал хураах нь бий. Сүүлийн үед залуусын үзэх дуртай уран бүтээл, кинонд бүсгүйчүүд эр хүний эмзэг эртхэн рүү нь өшиглөхийг элэглэл болгон үзүүлж байгаа нь маш буруу хэрэг юм. Энэ нь залууст буруу үлгэр дууриалал үзүүлж, олон хүнийг бэртээж, муугаар бодоход амьдралаас нь салгаж мэднэ. 

Төмсөг рүүгээ цохиулах

16 Цаг агаарын онц ноцтой байдал

Шүхрээр тэнгэрт хөөрч, эрх чөлөөг мэдрэх юутай сайхан билээ. Гэвч тухайн нөхцөлд цаг агаарыг ажиглаж, судлахгүй бол элдэв шуурга, хүчтэй салхинд өртөж, амиа алдаж ч мэднэ. 

Цаг агаарын онц ноцтой байдал

17 Хахах

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хүүхдийг хахах үед анхны тусламж үзүүлж чадаагүйгээс амь насаараа хохирох аюултай байдаг.

Хахах

18 Зогьсуулах

Та зогьсуулахаа болихын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Энэ нь тийм ч хэцүү өвдөлт биш ч гэсэн,  удаан зогьсуулах нь аминд халтай байна. Мики Чэни (Micky Cheney) хэмээх нэгэн бүсгүй 7 хоногийн турш тасралтгүй зогьсуулжээ. Тэр боломжтой гэх бүх аргыг хэрэглэж үзсэн ч больж чадаагүй байна. Сүүлдээ бүр 6 кг жин хаян эцэж турж эхэлсэн учраас эмнэлэгт очин үзүүлэхэд түүнийг архаг зогьсуулалтын өвчтэй хэмээн тодорхойлсон байна. Энэ нь мэдээж тэр болгон тохиолдоод байхгүй ховор өвчлөлийн нэг ажээ. 

Зогьсуулах

19 Урт ороолт зүүх

Хэт урт ороолт зүүх нь таны амь насыг эрсдэлд оруулна. Ороолтоо машины хаалганд хавчуулах, мод мөчирт зүүгдэх, элдэв зүйлсэд чирэгдэх гэхчлэн эрсдэлтэй тал маш олон байдаг. 

Урт ороолт зүүх

20 Линз зүүх

Нүд гэдэг бол юу юунаас илүү үнэ цэнэтэй билээ. Сүүлийн үед охид нүдэндээ линз зүүх нь элбэгшиж байна. Гэтэл энэ нь бидний төсөөлж ч байгаагүй асар аюултай эд юм. Нэгэн бүсгүй линзэндээ бохир орсныг мэдэлгүй зүүснээр нэг нүд нь хараагүй болж байжээ. Үүнээс гадна маш олон тохиолдлоор хараагүй болсон, амиа алдсан хүмүүс байдаг аж. 

Линз зүүх

21 Шумууланд хатгуулах

Шумууланд хатгуулахыг хүсдэг хүн гэж үгүй. Сүүлийн үед шумуулаар Зика вирус гэх зэрэг аймшигт өвчинүүд халдварладаг болсон гэдгийг хэн хүнгүй л мэдэх бизээ. Энэ нь халдварт өвчин дамжуулдаг хамгийн аюултай амьтан юм. 

Шумууланд хатгуулах

22 Гэрлэн дохио харалгүй зам гарах

Яарч сандарсан үедээ гэрлэн дохиог үл анзааран зам хөндлөн гарах нь таны амь нас, амьдралыг шийдвэрлэх юм. Хэдхэн секунд хүлээж тэсэлгүй улаан гэрэлтэй уралдаж зам гарч яваад машинд дайруулж амиа алдсан хүмүүс дэндүү олон аж. 

Гэрлэн дохио харалгүй зам гарах

23 Хамгаалалтын малгай өмсөөгүй

Унадаг дугуй, мотоцикл, хурдан морь зэргийг унахдаа үргэлж хамгаалалтын малгай өмсөхийг шаарддаг боловч зарим хүмүүс залхуу зан, дур мэдсэн аашнаасаа болж алтан амиа алдах эрсдэлтэй нүүр тулдаг. Азаар тэд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй өнгөрч болох ч олон хавар нэгэндээ гэгчээр азгүй нэг өдөр ирж, амийг тань авч одохыг үгүйсгэхгүй. 

Хамгаалалтын малгай өмсөөгүй

24 Тархины аневризм

Энэ нь ямар ч шинж тэмдэг, шалтгааныг биед мэдрүүлэхгүй явсаар нэг л өдөр аминд хүрдэг аймшигт өвчин юм. 

Тархины аневризм

25 100 наслах

Хэрвээ та эдгээр хүчин зүйлүүдээс болж амиа алдаагүй урт насалж, удаан жаргаж байгаа бол он цаг, нас тань таныг бага багаар хөнөөж, амар амгалангийн оронд залруулна. 

100 наслах

Та эдгээрээс алийг нь хамгийн аюултай гэж бодож байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()