Зуны улиралд гоо сайхандаа хэрхэн анхаарах вэ?

Зун цаг ирж, хүн бүр аялал зугаалга, амралтад явах нь ихэсдэг. Харин аяллын эдгээр өдрүүдэд таагүй зүйлс бидэнд өчнөөн тохиолддог шүү дээ. Тэгвэл тэдгээр гоо сайхны болон эрүүл мэндийн асуудлуудыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, даван туулах талаар хэрэгтэй зөвлөгөөг бид танд хүргэж байна.

Зуны улиралд гоо сайхандаа хэрхэн анхаарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Наранд түлэгдсэнийг цагаан цуугаар эмчлээрэй

Цагаан цууны найрлаганд цууны хүчил, аспирин зэргүүд ордог. Энэ нь наранд түлэгдэх, загатнах, хорсох зовиурыг арилгаж, үрэвслийг дардаг юм. Ингэхдээ бага зэрэг цаас, алчуурыг цагаан цуунаас багахан норгоод, түлэгдсэн хэсгээ хөнгөн арчиж өгөх хэрэгтэй. Харин дараа нь тухайн хэсгийг хуурай болтол нь арчиж, шаардлагатай тохиолдолд хэсэг хугацааны дараа дахин давтах хэрэгтэй юм.

Наранд түлэгдсэнийг цагаан цуугаар эмчлээрэй

2 Биеэр улаан тууралт гарахыг содаар эмчлээрэй

Халуун, дулааны улиралд биеэр улаан тууралт гарах, загатнах зовиур илэрдэг. Иймэрхүү шинж тэмдэгт овъёосны найрлагатай “Aveeno” тос тус болдог юм. Хэрвээ байхгүй бол гэрийн нөхцөлд содаар хялбархан эмчилж болно. Тууралт гарсан, бижрүү үүссэн хэсэгт бага зэрэг содийг жигдхэн түрхэж өгөөд, тууралтыг хатаах хэрэгтэй. Шаардлагатай бол дахин давтаж болох юм.

Биеэр улаан тууралт гарахыг содаар эмчлээрэй

3 Өсгийний цэврүүг зуун настаар эмчлэх

Зуны улиралд хөл чийг татах, гутал холгох зэргээс үүдэн хөл холгож шархалдаг. Энэ үед юун түрүүнд шархалсан хэсэгт бохир оруулахгүйн тулд сайтар савандаж угаах хэрэгтэй. Харин дараа нь шархтай хэсэг дээрээ зуун настын гелийг түрхэж өгөөрэй. Гэвч түрхэх гель элдэв химийн найрлагагүй, хамгийн гол нь цэвэр байх шаардлагатай. Мөн байхгүй тохиолдолд архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүнээр хөнгөн арчиж өгвөл, цэврүү амархан хатах болно.

Өсгийний цэврүүг зуун настаар эмчлэх

4 Чихнээс булаг гоожиход, сармис хэрэглээрэй

Усанд сэлэх, чихэндээ ус оруулсны дараа чих үрэвсэж, хатгуулан булаг гоожих нь бий. Энэ үед чихэнд бохир орж, үрэвсүүлэн байдлыг бүр ч дордуулж орхидог. Үүнийг гэрийн нөхцөлд, аспирин, ацетаминофен хэмээх эмийг ууж, үрэвслийг бууруулан, өвчнийг дарж болдог. Мөн эмгүй тохиолдолд багахан шилэнд халуун ус хийж, чихний омог талдаа халуун бүлээн жин тавьж, өвчнийг намдаах хэрэгтэй. Мөн чихэн дотроо сармис жижигхэн хэрчээд, хийж болно. Энэ нь бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээг үзүүлдэг байна. Шаардлагатай тохиолдолд 1 дусал сармисны шүүсийг дусааж өгвөл өвчин намдах болно.

Чихнээс булаг гоожиход, сармис хэрэглээрэй

5 Шумуул хазахад, гаатай навчаар эмнэх

Шумуулд хазуулахад тухайн хэсэг халуу дүүгэж, маш ихээр загатнадаг. Ийнхүү маажих тусам томрон бамбайж, зовиур мэдрэгддэг шүү дээ. Харин энэ үед гааны навчийг нунтаглан, шүүсийг нь түрхэх хэрэгтэй. Хэрвээ боломжгүй бол шүдний оог тухайн хэсэгт түрхэж өгсөн ч болох юм. Аль болох оролдохгүй, маажихгүй байвал тустай.

Шумуул хазахад, гаатай навчаар эмнэх

6 Хуруугаа зүсэх, биеэ шалбалахад зөгийн балаар эмчлэх

Хэрвээ та санаандгүй байдлаар хуруугаа зүсэж, биеэ шалбалсан бол түүнийг бохир орохоос сэргийлж, ариутгах хэрэгтэй. Вирусын эсрэг тос түрхэж, боож өгөөрэй. Хэрвээ боломжгүй бол, тухайн хэсэгт зөгийн бал түрхэж өгвөл, халдвар орохоос сэргийлдэг. Хамгийн гол нь цэвэр зөгийн бал байх хэрэгтэй.

Хуруугаа зүсэх, биеэ шалбалахад зөгийн балаар эмчлэх

7 Гэмтсэн үсийг авокадо жимсээр эмчлэх

Үсээ ойр ойрхон будах, эсвэл буруу арчилгаанаас үүдэн үс маш ихээр гэмтэн хуурайшиж, хатуурах нь бий. Тиймээс үсэндээ оливийн тос, эсвэл боломжтой тохиолдолд “авокадо” жимсний тосоор тослох хэрэгтэй. Үсээ угаасны дараа, нойтон дээр нь түрхэж өгвөл илүү үр дүнтэй. Түрхэснээс 30 минутын дараа хүйтэн бүлээн усаар зайлаарай.

Гэмтсэн үсийг авокадо жимсээр эмчлэх

8 Өргөсийг наалттай туузаар авах

Санаандгүй байдлаар гарандаа өргөс оруулсан бол наалттай туузыг тухайн хэсэгтээ нааж өгөөд, хэсэг байлгасны дараа хүчтэй хуулж аваарай. Боломжгүй бол хар батга хуулах, маскыг ч гэсэн тавьж болно. Ил харагдаж байгаа бол хөмсөг зулгаагч, эсвэл зүү ашиглан аваарай.

Өргөсийг наалттай туузаар авах

9 Үсний өнгийг аспиринаар сэргээх

Хлоржуулсан устай усан санд сэлэх, тийм усанд орсны дараа үсний өнгө алдагдаж, өнгөгүй болдог. Тэгвэл стакантай бүлээн усанд 6-8 ширхэг аспирин уусгаад, түүгээр үсээ зайлж өгөөрэй. 10-15 минут байлгасны дараа үсээ угаавал, өнгө нь сэргэсэн байх болно.

Үсний өнгийг аспиринаар сэргээх

10 Хагарсан хөлийг ам зайлагчаар эмнэх

Хөл мөөгөнцөртөх, хагарах, элдэв асуудлын үед хөлөө ам зайлагч гаатай шингэнээр зайлж угаах хэрэгтэй. Өдрийн 3-4 удаагийн давтамжтай зайлснаар маш түргэн хугацаанд эдгэрдэг байна. Хэрвээ өндөр үр дүнд хүрэхгүй байвал, арьсны эмчид хандах нь даруй зүйтэй.

Хагарсан хөлийг ам зайлагчаар эмнэх

11 Зөгийнд хатгуулсан бол шүдний оо түрхээрэй

Хэрвээ зөгий, соно зэрэгт хатгуулсан бол юун түрүүнд хатгуулсан газраа хүйтэн бүлээн усаар норгох, дүрэх хэрэгтэй. Харин дараа нь зөгийн хошууг хөмсөг зулгаах багажаар авч, шүдний оо түрхээрэй. Арьсандаа гүн оруулахгүйн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй юм.

Зөгийнд хатгуулсан бол шүдний оо түрхээрэй

12 Цэврүүтэй тууралт гарахад овъёосоор эмчлэх

Хэрвээ хөл болон биен дээр цэврүүтэй тууралт гарвал, 1 аяга овъёосыг сайтар нунтаглаж, тухайн хэсэгтээ тавиад, нойтон алчуураар боогоорой. 30 минут орчим байлгасны дараа авахад тууралт хатаж, багассан байх болно.

Цэврүүтэй тууралт гарахад овъёосоор эмчлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()