Кэндалл Жэннэрийн хөхний товч трэнд болж байна

Нэвт гэрэлтсэн хувцасны цаанаас ямар ч хөхний даруулгагүй хөхнийхөө товчийг харуулан явах нь Америкийн залуу бүсгүйчүүдийн дунд нэгэн өвөрмөц трэнд болоод байгаа ажээ. Тэд алдартай моделууд шиг хувцасны цаанаас товойн харагдах хөхний товчтой болохыг хүсэж мэс ажилбарт орж байгаа гэнэ. Энэ ажилбарын үнэ хамгийн багадаа 700 ам.доллар хүрдэг байна. Ингээд танд уг хачирхалтай хөхний товчны трэндийн талаар хүргэе.

Кэндалл Жэннэрийн хөхний товч трэнд болж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нью-Йоркийн гоо сайхны мэс заслын эмч Норман Ровег хөхний товчны хэлбэрийг янзалж засах аргыг зохиосон байна. Түүний хэлж буйгаар "загварын хөхний товч" хийлгэх хүсэлтэй ирж буй үйлчлүүлэгчдийн тоо улам ихсэх болжээ. Одоогоор хамгийн алдартай  трэнд загвар нь "Кэндал Жэннэрийн хөхний товч" гэнэ. Уг загвар нь жижиг, сэргэр, өнгө нь тод байх бөгөөд хувцасны цаанаас төгс харагддаг байна.

2016 оны 12 сараас хойш Кэндал цахим орчинд хөхний даруулгагүй цээжээ харуулах болсноор уг ажилбарыг хийлгэх хүний тоо ихссэн байна. Энэ мэс ажилбар нь хөхний хэмжээг өөрчлөх ажилбараас хамаагүй хялбар гэнэ. Уг мэс ажилбарын явцад хөхний хүрээний хэмжээг өөрчилж дараагаар нь лазераар хүрээний өнгийг илүү тод болгон засдаг байна. Харин бараан өнгөтэй болгох бол шивдэг ажээ.

Хамгийн чухал зүйл нь хөхний товчны хэмжээ бөгөөд түүнийг илүү товгор болгохын тулд тусгай тариа хэрэглэдэг байна. Уг тариаг нэг удаа хийлгэхэд 700 ам. доллар болох бөгөөд энэ тариа нь хамгийн багадаа 2 жил хөхний товчийг товгор байлгах ажээ.

Бүх эмэгтэйчүүд ийм товгор хөхний товчтой байдаггүй учир Рове эмчийн энэхүү мэс ажилбарыг ихэнх хүмүүс сайнаар хүлээж авч байгаа гэнэ. Гоо сайхны хагалгаа өндөр хөгжиж буй өнөө үед боломжгүй зүйл гэж бараг л байхгүй болжээ.

Хөхний товчтой болох мэс ажилбар хийлгэж буй бүсгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()