“Олингито” хэмээх махчин амьтны шинэ төрөл олджээ

2013-08-21, 00:25
15,271
Колумб Эквадорын ойд амьдардаг хөхчин амьтны энэ шинэ төрөл бол сүүлийн 35 жилд олдсон анхны махчин амьтан ажээ. Тэр амьтан хэмжээгээрээ элбэнхтэй адил бөгөөд элбэнхийн төрөл болох Олингото (Olingito)-ны ойрын төрөл болох юм байна.
“Олингито” хэмээх махчин амьтны шинэ төрөл олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Вашингтоны Смитсоновын дээд сургуулийн амьтан судлаач Кристофер Хелген (Christopher Helgen) 2003 онд Чикагогийн музейн юм хадгалах газар нэгэн амьтны гулуузыг олсноос хойш “олингито”-г судлах ажил эхэлжээ.

“Түүний арьс нь тод шаргал өнгөтэй байсан, гавлын ясыг нь хараад ямар амьтан болохыг нь тодорхойлж чадахгүй байлаа. Тэр миний мэддэг бүх амьтдын төрлөөс ялгаатай байсан, би шууд л энэ бол шинжлэх ухаанд танигдаагүй төрөл байна гэж бодсон”- гэж амьтан судлаач тэмдэглэсэн байна.



Кристофер Хелген (Christofer Helgen) бол Вашингтоны байгалийн ухааны үндэсний музейн хөхтөн амьтны тасгийн эрхлэгч бөгөөд “олингито”-г нээсэн хүн юм. Фото: Maggie Stabrard/NPR



2006 онд амьтан судлаач нар энэхүү амьтад зэрлэг байгальд байдаг эсэхийг шалгахаар шийджээ. «Бид түүний эх орон руу мордсон бөгөөд эхний шөнөө л олингитог олж харцгаасан юм.», – хэмээн FoxNews сонин Хелгений үгнээс иш татан бичжээ. Энэ амьтан үндсэндээ мах, жимсээр хоололдог, шөнийн амьдралтай, ганцаар амьдардаг ажээ. Эмэгчин амьтан нь үр төлөө нэг л удаа тээж, нэг төл гаргадаг байна.

Одоо Хелген нь дэлхийн томоохон хөхтөн амьтдын цуглуулгын нэг байдаг Вашингтоны байгалийн түүхийн музейн хөхтөн амьтдын тасгийг эрхлэн ажилладаг байна.



Вашингтоны байгалийн ухааны Үндэсний музейн цуглуулганд байдаг олингитоны арьс. Фото: Maggie Stabrard/NPR



Кристофер Хелген олингитоны гавлын ясыг харуулж байгаа нь. Фото: Maggie Stabrard/NPR



35 см урттай Олингито нь элбэнхийн төрөлд хамаардаг байна. Өөр таван энэ төрлийн хэдийнээ мэдэгдэж буй амьтдын ДНК-ний дээжтэй харьцуулаад Хелген өөрийн нээлтийн зөв болохыг баталж чаджээ. «Намайг ямар их догдолсоныг дүрслэхэд хэцүү юм. Олингито бол махчин амтьдын өөрөөр хэлвэл муур, нохой, баавгай зэрэг амьтад ордог тэр бүлэгт хамаардаг. Энэ бол америк тивд 35 жилийн туршид анх удаа олдсон махчин амьтны шинэ төрөл юм.» – хэмээн амьтан судлаач өгүүлсэн байна.

Хелген амьтны шинэ төрөл зүйлийг тэр тусмаа Дэлхийн хамгийн том сарьсан багваахай эсвэл хамгийн жижиг бандикутыг тодорхойлохын тулд иймэрхүү хөхтөн амьтдын цуглуулгыг урьд нь ашиглаж байсан байна. Гэвч түүний үгээр бол “Bassaricyon neblina” хэмээх шинжлэх ухааны нэртэй олингитоны нээлт бол хамгийн чухал нь ажээ. Хамгийн сүүлд олдсон махчин амьтан бол колумбын “хулганан чоно” байсан байна.

Вашингтоны байгалийн ухааны Үндэсний музейн цуглуулганд байдаг хөхтөн амьтдын арьснууд. Фото: Maggie Stabrard/NPR



«Шинэ төрлүүдийн нээлтүүдийн ихэнхи хэсэг нь музейн цуглуулгаас хийгддэг. 70 буюу түүнээс дээш жилийн өмнө ажиллаж байсан хүмүүс янз бүрийн төрлийг ангилахдаа өөрөөр төсөөлж байсан нь олонтоо. Магадгүй бидний өнөөдөр ялган харж буй онцлогыг онцгойд тооцож үзээгүй, ДНК-г судлах, гаргаж авах технологи нь байхгүй байсан байж болох юм.» –хэмээн Коннектикут мужийн Пибодийн нэрэмжит байгалийн түүхийн Йелийн музейд ажилладаг, Байгалийн түүхийн цуглуулгыг хадгалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Крис Норрис ярьж байна.

Эрдэмтэд манай гарагын амьтдын зөвхөн өчүүхэн хэсгийг л нээн тэмдэглэж авсан байдаг. Шавьж хорхой, шимэгч өтнүүд, бактери, вирусийн шинэ төрлүүд байнга л олдож байдаг боловч шинэ хөхтөн амьтдыг нээх нь тун ховор ажээ.


«Энэ нь дэлхий ертөнц эцсээ хүртэл гүйцэд судлагдаагүй, нээлтийн эрин зуун хараахан дуусаагүй гэдгийг бидэнд сануулж байгаа хэрэг юм. Олингито хэмээх энэ амьтан бол, “Өөр бид юуг мэдэхгүй билээ?” -гэсэн асуултыг өөрсдөдөө тавихад хүргэж байна.»- хэмээн Кристофер Хелген тодруулан хэлжээ.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()