Гаварны гайхалтай ач тус

Та гаварны нэрийг нь мэдэхгүй байсан ч үнэрийг нь мэднэ гэдэгт итгэлтэй байна. Гавар нь лав хэлбэрийн, шатамхай шинж чанартай, цагаан юм уу тунгалаг өнгөтэй, хатуу биет бөгөөд гаварны лавр модноос гаргаж авдаг. Азийн орнуудад гаврыг уламжлалт эмчилгээнд өргөнөөр ашиглаж ирсэн түүхтэй. Гавар нь жижиг шоо хэлбэрээр болон тосон хэлбэртэй байдаг. Эмчилгээний шинж чанартайгаас нь болоод гаврыг эрүүл мэндийн олон бүтээгдэхүүний үндсэн орцонд багтаадаг байна. Тэдгээр чанаруудаас дурдвал ариутгалын, мэдээгүйжүүлэлтийн, халдварын эсрэг, сэргээгч үүргээр, шархиралтын эсрэг, хуянгийн эсрэг, саажилтын эсрэг болон өвчин намдалтын зэрэг олон өвчинд хэрэглэдэг. Ингээд гаварны гайхалтай 10 хэрэглээтэй танилцана уу.

Гаварны гайхалтай ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиадыг намдаана

Гавар нь ханиадыг намдаах сайн жор юм. Түүний сэнгэнэсэн хүчтэй үнэр нь цээжийг онгойлгож хамрын битүүг нээж өгдөг. Ханиадны үед түрхдэг хэд хэдэн цээжний болон хоолойн түрхлэгийн орцонд гавар багтсан байдаг нь нууц биш.

  • 4-5 дусал гаварны тосыг нэг цайны халбага самрын тостой холино. Энэ тосоо цээжиндээ жигд түрхээрэй. Хэмжээг өвчний байдалтай зохицуулан тааруулна.
  • Хүндэрсэн ханиаданд гавраар утлага хийж болно. 1 сав халуун усанд бага хэмжээний гавар дусааж ууршсан уурыг амьсгалснаар ханиад намдаж, цээж хөндүүрлэх өвчин багасдаг. 

Ханиадыг намдаана

2 Батгыг арилгана

Гавар нь батгыг эмчлэх үр дүнтэй арга юм. Нүхжилтийг багасгаж, батга дахин гарахаас сэргийлдэг. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ нь үрэвслийг бууруулж улайлтыг багасгадаг. 

  • 1 аяга сайн чанарын оливийн тосыг битүү шилэнд хийнэ.
  • Үүн дээрээ 1 цайны халбага гаварны тос нэмж жигдэртэл хутгана.
  • Нүүрээ цэвэрлэсний дараа хуурай болтол арчиж, батга гарсан хэсэгт тосноосоо түрхэж өгнө.
  • 5 минутын турш иллэг хийнэ.
  • Шөнийн турш тостой хэвээр унтана.
  • Өглөө нь тосоо бүлээн усаар угаах юм уу нүүр цэвэрлэгчээр цэвэрлэнэ.
  • Өдөр бүр давтана.

Батгыг арилгана

3 Хамрын битүүг онгойлгоно.

Гавар нь хамрын битүүг онгойлгох байгалийн “бөглөөс гаргагч” юм.

  • Бага зэргийн гаварны тосыг 1 цайны халбага бүлээн гичний тостой хольж унтахын өмнө цээж, нуруу, хоолойн хэсэгтээ зөөлөн иллэг хийж түрхэнэ. Ингэснээр чөлөөтэй амьсгалахад дөхөм болдог.
  • Мөн гаварны орцтой тос авч өдөрт хэд хэдэн удаа түрхэж болно.

Хамрын битүүг онгойлгоно.

4 Холцруутсан уруулыг зөөлрүүлнэ

Уруул холцруутах болон цэврүүтэх нь халдварладаг төдийгүй багагүй өвтгөж, загатнуулдаг. Ийм зовиурыг хурдан хугацаанд дарахад гаварны халдваргүйжүүлэх чадвар өндөр нөлөө үзүүлнэ. 

  • 2-3 дусал гаварны тосыг 1 цайны халбага сайн чанарын оливын тостой холино.
  • Тосноосоо хөвөнд шингээн холцруутсан хэсэгтээ түрхэнэ.
  • Өдөрт 3-4 удаа давтаарай.

Холцруутсан уруулыг зөөлрүүлнэ

5 Үсний бөөсийг устгана

Гаврыг кокосны тостой хослуулан хэрэглэгснээр бөөснөөс ангижрах боломжтой. 

  • 1 цайны халбага гаврыг 2 цайны халбага кокосны тостой холино. 
  • Тосноосоо үсний уг болон хуйханд жигд түрхэж, үсээ битүү ороож хонуулна.
  • Маргааш нь үсээ угааж цэвэрлэнэ.
  • 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

Үсний бөөсийг устгана

6 Зангирсан булчинг суллана

Ямар ч төрлийн булчингийн зангиралд гаварны үрэвслийн эсрэг үйлчилгээ гайхалтай үр дүнтэй. Зангирсан булчинг гавартай тосоор илж өгснөөр цусны эргэлт сайжирч, хөшүүн байдлыг намжааж, булчин сулруулдаг. 

  • 5-6 дусал гаварны тосыг 1-2 цайны халбага оливын тостой холино.
  • Зангирсан хэсэгт өдөрт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ. 

Анхааруулга: Хэрвээ өвчин намдахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандаарай.

Зангирсан булчинг суллана

7 Хортон шавьжийг устгана

Гаварны тосны хурц үнэр нь хортон шавьжийг устгах энгийн, хялбар арга юм.

  • Ус шүршдэг хоосон саванд тал хүртэл нь халуун ус хийж дээр нь 20 дусал байхаар бодож гаварны тос нэмнэ. Үүнийгээ сайтар хольж шавжтай хэсэгт шүршинэ.
  • Мөн хэдэн дусал гаварны тос дусааж шавьжтай хэсэгт тавьж болно.

Хортон шавьжийг устгана

8 Хагарсан өсгийг зөөлрүүлнэ

Хэрвээ та хагарсан өсгийндөө санаа зовниж байгаа бол гэрийн эмчилгээнд гавар хамгийн үр дүнтэй. Энэ нь өвчинг намдааж эдгэх явцыг хурдасгадаг. 

  • Бүлээн усанд бага зэрэг гавар нэмнэ.
  • 10 минут хөлөө дүрээд уушгин чулуугаар хөлөө үрнэ.
  • Хөлөө цэвэр усаар зайлж хуурай болтол арчина.
  • Гавартай тосоор хөл болон өсгийндөө иллэг хийж оймс өмсөөд хонуулна.
  • Өдөр бүр давтана.

Хагарсан өсгийг зөөлрүүлнэ

9 Хөлийн эврийг эмчилнэ

Хөлийн эвэр нь танд алхах, зогсох үед таагүй санагддаг нь лавтай. Энэ өвдөлтөөс гаварны тусламжтай салаарай. 

  • Аяганы ¼ хэмжээтэй кокосны тосыг богино долгионы зууханд хийн халаана.
  • Үүн дээрээ 1 цайны халбага давирхайн тос, 2 цайны халбага гаварны тос нэмж сайтар холин хөргөөрэй.
  • Хөлөө 5 минут орчим бүлээн усанд дүрж хуурай болтол арчина.
  • Эвэртэй хэсэгтээ тосноосоо түрхээрэй.
  • Өдөрт 2-3 удаа давтана.

Хөлийн эврийг эмчилнэ

10 Ядарсан хөлийг амраана

Хөл ядарсан үед амрахад саад учруулж, тухгүй сэтгэгдэл төрүүлдэг билээ. Дээрх мэдрэмжээс гаварны тусламжтай салах боломжтой.

  • Бага зэрэг гаварны тосыг бүлээн оливын тостой хольж хөлөндөө түрхэн 5-10 минут иллэг хийнэ. Өдөр бүр унтахын өмнө үйлдлээ давтана.
  • Мөн гаварны орцтой тос ашиглаж болно. 

Ядарсан хөлийг амраана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()