Таныг тэрбумтан болгох 15 бизнес

Хүн бүр ганц олдох амьдралдаа бусдаас дутахгүй, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Харин сайхан амьдралын түлхүүр нь хөрөнгө мөнгө гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Гэвч хэрхэн баяжиж, хүссэндээ хүрэх вэ гэдэг асуулт таны толгойд өдөр бүр эргэлдэж байдаг нь гарцаагүй юм. Хөрөнгө чинээг хуримтлуулахын тулд танд бизнесийн шилдэг санаа, боловсрол мэдлэг хэрэг болох бөгөөд хамгийн гол нь ажиллах салбараа зөв сонгох хэрэгтэй аж. Иймд танд зориулан тэрбумтан болгох 15 бизнесийг танилцуулъя. 

Таныг тэрбумтан болгох 15 бизнес
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Спорт

Сүүлийн үед спортын салбар эрчээ авч, өөрийн авьяас чадвараа гайхуулсан чадварлаг тамирчид дэлхийд хөрөнгө чинээгээрээ тэргүүлж байна. Тэд жилд сая сая долларын цалин авч, спорт бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэхчлэн асар их мөнгийг олсоор байна шүү дээ. Хэрэв та спортод авьяастай, хичээл зүтгэлтэй нэгэн бол саятан, цаашлаад тэрбумтан ч болох боломж нээлттэй байна. 

Спорт

2 Харилцаа холбооны салбар

Өдөр ирэх тусам ухаалаг утас, сүлжээ, интернэт зэрэг цахим технолоиуд шинэчлэгдэж, улам бүр гайхалтай болсоор байна. Харин өдгөө ухаалаг утас ашигладаггүй хүн гэж үгүй бөгөөд шинээр гарсан загварууд нь шуугиан тарьж, хүмүүс бүхий л мөнгөөрөө тэдгээрээс худалдан авдаг. Тиймдээ ч гар утас үйлдвэрлэгч, үүрэн холбооны оператор компаниуд нь асар их хэмжээний хөрөнгө мөнгийг цуглуулж чаддаг төдийгүй үүнд хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, бизнесмэнүүд ч багагүй ашгийг олж байдаг.

Харилцаа холбооны салбар

3 Тээврийн салбар

Тээврийн салбар нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд агаар, авто зам гэхчлэн бүхий л төрлийн тээврийн хэрэгслүүд багтах бөгөөд эдгээрийг үйлдвэрлэгч компаниуд болон тус салбарыг сонгон ажилладаг хүмүүс өдгөө бүгд байр сууриа олсон, баян чинээлэг хүмүүс болжээ. 

Тээврийн салбар

4 Сэргээгдэх эрчим хүч

Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжиж, үүгээр мөнгө олох хүмүүс олширсоор байна. Энэ нь цаашдаа улам бүр хөгжиж, ирээдүйг гэрэлтүүлэх тул тус салбарт хүч үзэж, шинийг эрэлхийлэх нь чинээлэг эрхэм болох гараагаа эхлүүлж буйгаас өөрцгүй хэрэг юм. 

Сэргээгдэх эрчим хүч

5 Газар тариалан

Энэ нь хүн төрөлхтний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Биднийг тэжээж, тэтгэх ундарга болсон тус салбар нь зүтгэж зорьсон хүндээ ашиг шимээ харамгүй хайрладаг. Газар тариалан эрхэлж, тууштай зүтгэснээр маш олон тэрбумтан, саятнууд төрсөн байдаг юм. Хамгийн гол нь та уйгагүй хөдөлмөрлөж, сэргэлэн байх хэрэгтэй. 

Газар тариалан

6 Уул уурхай

Уул уурхайн салбарт хөл тавих нь асар их эрсдлийг дагуулах боловч зориглож алхаж чадваас хөрөнгө чинээг босгох боломжтой. Их хөрөнгийг дагаад эрсдэл, үүрэг ирдэг бөгөөд үүнийг дааж явна гэдэг  нь таны ур ухааныг шаардах юм.

Уул уурхай

7 Эрүүл мэнд, гоо сайхан

Асар хурдацтай хөгжиж байгаа гоо сайхан, эрүүл мэндийн салбар нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болжээ. Эр эм гэлтгүй хүн бүр л гоё сайхан, эрүүл болохыг хүсэх болж, тус салбарын эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдэж, тэр хэрээрээ ашиг орлого нь ч ихсэж байна. 

Эрүүл мэнд, гоо сайхан

8 Үйлдвэрлэл

Ихэнх хүмүүс үйлдвэрлэлд хөл тавихаас эмээж байдаг. Үүнийг бүгд л асар том зүйл мэтээр төсөөлж, дөлж зугтдаг боловч бүгдийг багаас эхэлж, цуцашгүй зүтгэснээр тив дэлхийг дамнасан үйлдвэрлэлийг бүтээн байгуулдаг юм. Иймд та ч бас өөрийн авьяас чадвараа ашиглаж, олны хэрэгцээ, сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд болохгүй зүйл гэж үгүй шүү дээ. 

Үйлдвэрлэл

9 Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь мөнгө олж болох хамгийн амар хялбар аргуудын нэг билээ. Гэхдээ хүссэн хүн бүр үл хөдлөх бизнест амжилт олоод байдаггүй нь харамсалтай. Та хаус, газар, оффис зэргийг худалдан авч, үүндээ хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлж дэвшүүлсний дараа үнийг нь өсгөж зарснаар ашиг олж авна. Мөн буруу шийдвэр гаргаснаасаа болж алдагдалд орсон хүмүүс ч цөөнгүй. 

Үл хөдлөх хөрөнгө

10 Хүнсний салбар

Хүнсний үйлчилгээ, үйлдвэрлэл нь өдөр ирэх тусам шинэ түвшинд очсоор байна. Хүн төрөлхтөн хоол унд, хүнсийг идэж хэрэглэж байж л амьдардаг тул тус салбар нь хэзээ ч үнэгүйдэх, эрэлтээ алдахгүй юм. Тиймдээ ч олох ашиг нь асар их байж, хэдэн зуун сая, тэрбумаар яригддаг ажээ. 

Хүнсний салбар

11 Энтертайнмент салбар

Энтертайнмент салбар буюу дуу бүжиг, реалити шоу, нэвтрүүлэг зэрэг нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хөрөнгө мөнгийг хуримтлуулж өгдөг юм. Үүнээс гадна маш олон хүмүүс тус салбарт хөрөнгө оруулснаар багагүй ашгийг олж, саятан гэгдэж явна. 

Энтертайнмент салбар

12 Боловсролын салбар

Эцэг эхчүүдийн хүүхэддээ өгч чадах хамгийн гайхалтай, үнэт бэлэг бол боловсрол шүү дээ. Тиймдээ ч тэд үр хүүхдээ хамгийн чадварлаг сургууль, сургалтын газарт даатгаж, чанартай боловсон хүчин болгохыг зорьдог. Харин тэдний энэхүү бодол сэтгэлийг ашиглаж, мөнгө олох боломжтой. Өөрийн агуу мэдлэгээ ашиглаж асар их хөрөнгийг босгосон нэрт доктор, профессорууд их байх бөгөөд хувийн сургууль, сургалтын газрууд сүүлийн үед ашиг орлогоо их хэмжээгээр олох болсон байна. 

Боловсролын салбар

13 Технологийн салбар

Шинэ содон, өндөр түвшинд хүрсэн зүйлсэд дургүй хүн гэж үгүй. Хүн бүр л хамгийн сүүлийн үеийн технологийг сонирхох болсон бөгөөд 21-р зууныг технологийн эрин үе гэж нэрлэх нь ч бий. Тус салбар нь улам бүр өргөжин тэлж, нэр хүндээ өсгөсөөр байгаа бөгөөд технологийн дэвшлийг авчирсан томоохон компаниудын удирдагч нар дэлхийд хөрөнгө чинээгээр толгой цохиж байгаа юм. Харин танд ч бас тэдний нэг болох боломж, үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг санаж явах нь зүйтэй. 

Технологийн салбар

14 Жижиглэнгийн худалдаа, загварын салбар

Хүмүүс цалин нь буумагц өөрт болон гэртээ хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, хувцас эдлэлийг худалдаж авдаг. Тэд цалин болгож авсан нийт мөнгөний ойролцоогоор 40-50 хувь нь ахуйн хэрэглээний бараанд зарцуулагддаг билээ. Тиймдээ ч ахуйн хэрэглээний бараа, жижиглэнгийн худалдаа зэрэг нь тогтмол хамгийн их ашиг орлоготой салбар байж чаддаг. 

Жижиглэнгийн худалдаа, загварын салбар

15 Санхүүгийн салбар

Хэрвээ та саятан, тэрбумтан болохыг хүсч байвал санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт хүч үзэх хэрэгтэй. Энэ нь асар их хэмжээний хөрөнгийг эргэлдүүлж, үүнээсээ ашиг олж, насаараа хэрэглээд ч барамгүй их мөнгийг цуглуулж чадна. Гэхдээ энэ нь эрсдэл өндөртэй бөгөөд ганц л буруу алхам хийхэд бүх зүйлс нуран унаж, гар хоосон үлдэхийг нь санаж яваарай.

Санхүүгийн салбар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()