Хамгийн аймшигтай цаазын ялууд

Нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ нь цаг үеэ даган өөрчлөгдсөөр байдаг. Харин 20-р зууны үед хүмүүс бодлогогүй үг, үйлдэл тэрчлэн эр нөхрөө алдахдаа хүртэл аймшигтайгаар яргалуулан, цаазлуулдаг байжээ. Ингээд та бүхэндээ эрт үеийн харахад ч нүд хальтрам цаазын ялуудыг хэрхэн гүйцэтгэдэг байсан талаарх мэдээллийг хүргэе.

Хамгийн аймшигтай цаазын ялууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьтанд бариулах

МЭӨ 6-р зууны үеийн Ромд, ялтнуудыг баавгай, ирвэс, арслан, бар гэх мэт махчин амьтдын торонд хийж тамлан, харгисаар хөнөөдөг байжээ. Уг ялыг гүйцэлдүүлэхийнх тулд тэдгээр амьтдыг олон хоног хооллохгүй, өлсгөлөн байлгаж байгаад, ялтнуудыг торонд нь хаяж өгдөг байсан гэнэ. Ингэхдээ угаас амийг нь хөнөөх зорилготой учраас тухайн хүнд ямар нэгэн зэр зэвсэг өгөлгүй, ихэс дээдсүүдэд түүнийг хэрхэн өрөвдөлтэйгээр амиа алдахыг нь харуулж, бах таваа хангадаг байсан байна.

Амьтанд бариулах

2 Бяцлах

Одоогоос 4000 жилийн тэртээ, эртний Ром улсад ямарваа ялтан, хэрэг хийсэн гэмт этгээдийг хүнд том бул чулуугаар даруулж, тарчлаан хороодог байжээ. Хэрэгтэн ойролцоогоор 50 орчим минут тарчилсны дараа хамаг яс нь үйрч, амь тавьдаг байна. Тэрхүү чулууны жин нь ойролцоогоор 400 гаруй кг байсан гэдэг. 

Бяцлах

3 Могойд бариулах

Өнө эртнээс л могойг эмчилгээнд болон аливаа зан үйлд өргөнөөр ашигладаг байсан билээ. МЭ 907-960 оны үед Хятад болон зарим оронд гэмт хэрэгтнийг залхаан цээрлүүлэхдээ хорт могойнд бариулдаг байжээ. Могойн хор биеэр нь тархаж, ухаан мэдрэлээ алдан самуурч, улмаар маш ихээр тарчилж, нас бардаг байна. 

Могойд бариулах

4 Өндрөөс унагах

Өндрөөс унах нь эртнээс өнөөг хэр нь хэрэгжсээр байгаа үхлийн сонгодог аргуудын нэг юм. Унах байрлал нь аль болох өндөр байх тусмаа тухайн хүн өвчин багатай, хурдан нүд аньдаг. Харин дундаж нам дороос үсэрвэл, үхэхгүй бэртэж, харин ч маш ихээр тарчилдаг байж. Учир нь тэдгээр ялтнуудад аврал гэж үгүй. Зарим нь ялын эрхээр ийнхүү хорвоог бардаг бол, амьдралдаа гутарч амиа егүүтгэх хүмүүс ч цөөнгүй байв.

Өндрөөс унагах

5 Амьдаар нь оршуулах

Эртний Ромд хэрэгтнийг амьдаар нь булах, оршуулах харгис уламжлал байжээ. Тэд амьдаар оршуулах хүнээ жижиг модон авсанд хийж, бага зэрэг талх, усыг өгдөг байна. Ийнхүү талх усаа дуусаж, давчуухан авсандаа аажмаар өлбөрч үхдэг байжээ. Мөн 17-18-р зууны үеийн Орос улсад эр нөхөр нь нас барсан бол эхнэрийг нь хамтад нь оршуулах харгис ёс байсан гэдэг. Мөн дэлхийн 2-р дайны үед, Япон цэргүүд Хятад цэргүүдийг тарчлаах гэж амьдаар нь булдаг байжээ. 

Амьдаар нь оршуулах

6 Эрүүдэн хороох

18-р зууны үеийн эртний Ромд аливаа нүгэлтний нүглийг наминчлуулж, бузрыг арилгахын тулд, хэрэгтний хоолойг амьдаар нь хэрчиж, дараа нь том хүнд төмөр алхаар цохиж хороодог байсан аж. Тэд үүнийгээ хамгийн ариун үхэлд тооцдог байсан нь хачирхалтай. 

Эрүүдэн хороох

7 Дүүжлэх

19-20-р зууны АНУ-д аливаа гэмт этгээд, төрийн эсрэг хэрэгтнийг өндрөөс дүүжлэн амийг нь хороодог байжээ. Тэд амийг нь бүрэлгэсэн хүмүүсээ үзүүлэн болгон байршуулж, дайсны зүрхийг үхүүлэх зорилгоор ашигладаг байсан гэнэ. 

Дүүжлэх

8 Загалмайд цовдлох

Эртний Ромд, шийтгэх хүнээ урьдаас бэлдсэн загалмайнд гар хөлийг нь хадаасаар нэвт сүлбэн хадаж, улмаар нар салхинд олон хоног хоол ундгүйгээр хүмүүсийн нүднээ ил зовоож хөнөөдөг байжээ. Библи сударт ертөнцийн эзнийг ийнхүү цовдлон хөнөөснөөр, дахин төрдөг тухай өгүүлсэн байдаг. Тэдний хүмүүсээ ингэж шийтгэх нь мухар сүсэгтэй холбоотой байж болох юм.

Загалмайд цовдлох

9 Хоолойг нь хэрчих

Эртний Колумба улсад хэрэгтний хоолойг сахлын хутга, эсвэл хурц иртэй хутгаар огтолж, дараа нь хэлийг нь сугалдаг байжээ. Ийнхүү хүмүүс хүзүүгээ хэрчүүлэхээс сэргийлж, анх зангиа үүссэн гэх яриа байдаг. 

Хоолойг нь хэрчих

10 Цуст шонхорын арга

Энэхүү цааз нь мөн л хамгийн аймшигтай харгис аргуудын нэг юм. Цааз гүйцэтгэх  хүмүүс тухайн ялтныг амьдаар нь хавиргыг нь хугалан дэлгэж, түүнийгээ шувууны далавч мэтээр засаад уушгийг нь ил гарган давс цацдаг байжээ. Хамгийн аймшигтай нь хүн тэр хүртлээ нүд аньдаггүй байна. Улмаар маш ихээр цус алдаж, давсанд уушиг зүрх нь түлэгдэж хамгийн адгийн үхлээр нүд аньдаг байжээ.

Цуст шонхорын арга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()