Япон бүсгүйчүүдийн хайрыг татагч

Австралийн амьтны хүрээлэнд амьдарч байсан эрэгтэй гориллыг Япон руу шилжүүлсэн бөгөөд тэрээр Япон эмэгтэйчүүдийн анхаарлыг маш ихээр татаж байгаа гэнэ. "Шабани" хэмээх горилл Японы "Хигашияма амьтны хүрээлэн"-ийн хүмүүсийн хамгийн хайртай амьтан болсон бөгөөд бүсгүйчүүдийн ачаар цахим ертөнцийн од болжээ. 
Япон бүсгүйчүүдийн хайрыг татагч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




Хэдийгээр гориллыг 2007 онд Япон руу авчирсан ч амьтны хүрээлэнгийн үзэгчид түүний гадаад төрх болон өвөрмөц зан авирыг саяхнаас анзаарах болсон ажээ. Интернэт хэрэглэгчид Шабанигийн фэн хуудсыг нээж түүний гэрэл зургуудыг оруулах болсон байна.



Шабанигийн зураг авахуулахдаа мэргэжлийн моделийн гэмээр байрлалууд авдаг бөгөөд түүний зураг авахуулах хамгийн дуртай байрлал нь бодлогоширсон төрх гэнэ.



Шабани одоо зулзагатай болжээ.



Ихэнхидээ нас бие гүйцсэн горилл 1.65-1.75 метрийн өндөртэй байдаг бөгөөд зарим тохиолдолд 2 метр хүрэх нь бий. Харин мөрнийх нь өргөн нэг метр орчим байдаг ажээ. Жингийн хувьд 135-250 кг-ийн хооронд хэлбэлзэнэ. Горилл хойд хөл дээрээ явж, зогсож чаддаг бөгөөд ихэнхидээ дөрвөн хөл дээрээ явдаг юм байна.



Цахим хэрэглэгчид Шабаниг “Дэлхийн хамгийн сайхан горилл” хэмээн өргөмжилжээ. 




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()