Азийн улс орнууд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн шидэт ус!

Урин дулаан цаг юу юугүй ирж байгаа өнөө үед бүсгүй минь чи илүүдэл жингээсээ болж санааширч яваа юм биш биз? Тураах кофе, цай гээд эмэгтэйчүүд биднийг сайхан харагдуулахад туслах олон арван бүтээгдэхүүн байдаг ч тэднийг хэрэглэснээр эрүүл мэнддээ ямар сөрөг нөлөө үзүүлж байгаагаа бид мэдэхгүй ээ.

Азийн улс орнууд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн шидэт ус!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэгвэл мэдэх мэдэхгүй элдэв химийн бодис өөртөө агуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэж эрсдэлтэй алхам хийж байхынхаа оронд бидний бэлтгэн хүргэж байгаа хямд төсөр, эрүүл аргаар жингээ хасах аргыг хэрэгжүүлэн зун цагийг гоолиг сайхан биетэй угтаарай.

1 Цагаан гаатай ус тогтмол хэрэглэснээр ямар үр дүн гарах вэ?

1. Цагаан гаатай усыг өдөр бүр хэрэглэснээр таны холестерины түвшин буурч, олон төрлийн өвчин тусахаас сэргийлнэ. 

2. Мөн цусны даралтыг хэвийн түвшинд нь барьж, артерийн судсыг бөглөрөхөөс найдвартай хамгаална. 

3. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд үе мөчний үрэвсэл, остеоартрит өвчнөөс урьдчилан сэргийлнэ. 

4. Антоксидант шинж чанартай учраас чөлөөт радикалуудыг бие махбодид хор хүргэхээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй. 

5. Бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх гайхалтай чадварыг өөртөө агуулж байдаг юм. 

Цагаан гаатай ус тогтмол хэрэглэснээр ямар үр дүн гарах вэ?

2 Цагаан гаатай усыг хэрхэн бэлтгэх вэ?

Танд: 

  • Цагаан гаа хэдэн зүсэм 
  • 1.5 литр ус
  • Лимоны шүүс хэрэг болно.

Бэлтгэх арга: Усаа буцалгаж зүссэн цагаан гаан дээрээ нэмж хийх бөгөөд 15 минутын турш зөөлөн галаар буцалгаад плитканаас авч хөргөнө. Дараа нь бэлдмэл дээрээ лимоноо сайтар шахаж хийж өгөх бөгөөд өглөөний цайныхаа өмнө болон оройн хоолны дараа нэг аягыг ууна. 

Цагаан гаатай усыг хэрхэн бэлтгэх вэ?

3 Цагаан гааны ач тус

Эргэлтийг сайжруулна

Цагаан гаа нь цинк, магнигаар баялаг учраас хүний биеийн ерөнхий эргэлийг сайжруулахаас гадна зүрх судасны өвчин үүсэх томоохон хүчин зүйл болдог элгэнд хуримтлагдсан муу холестериныг үгүй хийдэг. 

Уураг шингээлтийг сайжруулна 

Цагаан гаа нь ходоод болон нойр булчирхайн энзимийн ялгаруулалтыг сайжруулдаг учраас уураг шингээлт ч мөн сайжирна. 

Ханиад шуухинаагаас сэргийлнэ 

Антибиотиктой адилхан үйлчилгээ үзүүлдэг, цэрийг шингэлж, ховхлох өндөр үр дүнтэй цагаан гааг Азийн улс орнууд олон зуун жилийн турш хүйтэн сэрүүний улиралд хэрэглэсээр иржээ. Заавал ханиад хүрсэн үед гэлтгүй урьдчилан сэргийлэх зорилгоор ч намар, өвлийн улиралд хэрэглэж болдог билээ. 

Цагаан гааны ач тус

Хоолны шингэцийг сайжруулна 

Ходоодны хямрал, үрэвслийн үр дүнд үүсдэг хэвлийн өвдөлтийг эмчлэхэд сайн нөлөөтэй байдаг нь батлагдсан юм. Унгах, хэвлий хэсгээр цанхайх, өтгөн хатахад үр дүнтэйгээс гадна хоолны шингэцийг сайжруулна. 

Дархлааны системийг сайжруулна 

Цагаан гааг байнга хэрэглэснээр ужиг өвчин, үрэвсэл, ханиад шуухинаа ор мөргүй алга болох болно. 

Үе мөчний өвчнийг намдаана 

Бид цагаан гаа нь үрэвслийн эсрэг тун өндөр үр дүнтэй болохыг дээр дурьдсан билээ. Тэгвэл цагаан гаа нь үе мөчний өвчин, үрэвслийг намдаахад ч тусладаг ажээ. 

      Танд эрүүл энх, эрч хүчийг хүсэн ерөөе! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()