Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд

Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Сатаны сүмийг үндэслэгч

Сатанчуудыг олны өмнө ил гарч ирэх урам зориг хайрласан хүн бол Антон ЛаВей (Anton LaVey) юм. Тэр "Church of Satan" буюу "Сатаны сүм"-ийг 1996 онд байгуулахаасаа өмнө поп хөгжим сонирхдог нэгэн байжээ. Сүмийн зорилго нь "хүн төрөлтхний жинхэнэ төрх буюу араатанлаг шинжийг хүлээн зөвшөөрөх" байв. ЛаВей сүм байгуулснаараа нэлээд алдартай болсон бөгөөд янз бүрийн ток шоунд их оролцдог байсан байна. Гэвч жижиг сүмийнхэн түүнийг хууран мэхлэгч, нэр төр хөөцөлдөгч гэж үздэг байжээ. 

Сатаны сүмийг үндэслэгч

14 Аллагыг бие хамгаалах үүднээс л үйлддэг

Сатанчуудыг хүчирхийлэгч, балмад хэрцгий гэж хүмүүс боддог. Гэхдээ "Сатаны сүм" амьтны амь таслах шаардлагатай бол тэр нь зөвхөн хооллох зорилгоор байх ёстой. Харин хүнийг хөнөөх ёстой болсон бол зөвхөн бие хамгаалахаас өөр шалтгаан байж болохгүй гэж үздэг гэнэ. Тэд эрх чөлөөтэй, юу хүссэнээ хийж болох хэдий ч, гол нь бусдад түвэг удахгүй байх ёстой гэнэ шүү. 

Аллагыг бие хамгаалах үүднээс л үйлддэг

13 Сатаныг шүтэгч олон бүлэг байдаг

"Сатаны сүм" бол Сатан шүтэгчдийн ердөө нэг бүлэг нь юм. Сатаны нэвтэрхий толинд бичсэнээр бол дор хаяж 16 өөр бүлэг Сатаныг шүтдэг байна. Жишээ нь "Church of Leviathan", "Church of Satanic Brotherhood", "Cult of Cthulhu", "Cultus Diabolus", "Magistry of the Black Goat", "Magnum Opus Coven", "Modern Church of Satan", "The Temple of Set" гэх мэт. Тэд бүгд нэг зорилготой боловч Сатан шүтэх ёслол, арга барил, зан үйл нь ондоо байдаг гэнэ. Дээрээс нь нийтийн өмнө ил гараагүй олон бүлэг байгааг ч мартаж болохгүй юм. 

Сатаныг шүтэгч олон бүлэг байдаг

12 "Сатаны сүм" хамгийн алдартай нь

"Сатаны сүм"-ийн вэб хуудсанд "Үндэслэгч маань биднийг хэтэрхий олон гишүүнтэй байхыг хориглосон. Олон байвал хүмүүс биднийг нийгэмд аюул занал учруулах вий хэмээн айж эхлэх болно. Харин хэтэрхий цөөхөн байвал бид үзэл бодлоо түгээж чадахгүйд хүрнэ" гэж бичжээ. Өөрөөр хэлбэл тэд хэдэн гишүүнтэйгээ хэлээгүй бөгөөд сургаар бол 200 ам доллар төлөөд "Сатаны сүм"-ийн янзтай гоё гишүүнчлэлийн карт авдаг юм гэсэн шүү. 

"Сатаны сүм" хамгийн алдартай нь

11 Сатаны хийд

"The Satanic Temple" буюу "Сатаны хийд" сүүлийн үед хүний тэгш эрхийн төлөө хийсэн үйл ажиллагаагаараа анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллээр гарсаар өдөр ирэх тусам олонд танигдаж эхлээд байгаа юм. Тэдний вэб хуудсанд "Сатаны хийд бүх хүмүүсийг урамшуулж зоригжуулах үүрэгтэй. Бид олон нийтийн санаа бодлыг хүндэтгэдэг. Нарийн зохион байгуулалттай бүлэг болохынхоо хувьд бид нийгэмд үлгэрлэх ёстой хүмүүс" гэж бичжээ. 

Сатаны хийд

10 Тэнэглэл бол хамгийн том нүгэл

"Сатаны сүм"-ийнхний номлол ёсоор зорилгогүй байх,  захирагдахгүй байх, дүр үзүүлэх гэх мэт Сатаны 9 нүгэл байдаг аж. Гэхдээ хамгийн том нүгэл нь тэнэглэл гэнэ. Тэд "Тэнэг байна гэдэг Сатаны үзлийн хамгийн том нүгэл. Хамгийн харамсалтай нь тэнэг байлаа гээд тэр хүнд ямар ч зовуурь байдаггүй. Хайхрамжгүй байдал тэнэглэлээс ондоо зүйл. Гэвч хүмүүс өдрөөс өдөрт тэнэг мулгуу болсоор л байх юм даа" гэжээ.

Тэнэглэл бол хамгийн том нүгэл

9 Алуурчид Сатаныг буруутгадаг

Энэ олон жилийн туршид алуурчид өөрсдийнх нь үйлдэлд Сатан буруутай гэж тунхагласаар ирсэн юм. Гэхдээ ямар нэг буруу зүйл хийчихээд намайг тэг гэсэн юм гэж хэлчихээд сууж байх нь хамаагүй амар шүү дээ. Сатаныг буруутгасан олон алуурчид сэтгэцийн өвчтэй байсан боловч тэд үнэхээр Сатанаас болж аймшигт  нүгэл үйлдсэн үү, эсвэл ердөө л солиотой тамлан зовоогчид байсан уу гэдгийг мэдэх аргагүй бүлгээ. 

Алуурчид Сатаныг буруутгадаг

8 Итгэлийн бишрэл нь тийм ч аймаар биш

Сатанчуудын итгэл үнэмшил үнэхээр сонин ажээ. "Сатаны хийд"-ийн номлолоос эш татаж үзье л дээ. "Хорвоо дээрх бүхий л амьд амьтанд өрөвдөн нигүүлсэх сэтгэлээр хандахыг хичээвэл зохилтой", "Хүн болгон алдаа гаргадаг. Хэрэв алдаа гаргасан бол муу үр дагавар гарахаас сэргийлж, эсвэл алдаагаа засч залруулах ёстой" Чөтгөр шүтэгчдийн номлол сургаальтай адилгүй байгаа биз? Хэдийгээр Сатаны хийдийн номлол сургааль бусад бүлгүүдээс ялгаатай боловч бүгдэд нь нэг ижил шинж байдаг нь хүн өөрийн хүссэнээ хийж болно, зөвхөн бусдад саад тотгор учруулах ёсгүй гэсэн үзэл ажээ. 

Итгэлийн бишрэл нь тийм ч аймаар биш

7 Сатаны библи

Сатаны библийг Антон ЛаВей бичсэн бөгөөд тус ном 1 сая гаруй хувь худалдаалагдаж амжсаны дээр одоо ч гүйлгээ ихтэй байгаа юм. Олон хүмүүс ЛаВейг бусдын бүтээлээс хулгайлсан, өөр хүмүүсийн үзэл санааг дуурайсан гэж үздэг ч 1969 онд бичигдсэн тус ном өдий болтол хүмүүсийн сонирхлыг татсаар, өндөр борлуулалттай яваа билээ. 

Сатаны библи

6 Сатан ба робот

ЛаВей секс роботонд нугасгүй дуртай байжээ. Гаднаас нь харахад аймшигт Сатан шүтэгч мөртлөө секс роботонд дуртай байгаа нь нэг л дүр төрхтэй нь нийцэхгүй мэт. Тэднийг илүү их мэдэх тусам тэднээс айх биш харин ч видео тоглоом тоглож байгаа хүүхдүүд харж байгаа юм шиг л санагдах ажээ. 

Сатан ба робот

5 Сатан шүтэгч хамтлаг болгон метал урсгалынх биш

Сатанчуудыг хүнд метал хөгжмийн үнэнч шүтэн бишрэгчид байдаг гэж хүмүүс боддог нь нууц биш. Гэхдээ тэд сонгодог хөгжмөөс авахуулаад панк, эмо гээд л төрөл бүрийн урсгал сонсодог хүмүүс байдаг гэнэ. Тэдний нэг болох "The Quintessentials" гэгч панк хамтлаг "Сатанизм хувь хүний орон зай, тусгаар байдлыг дээдэлдэг. Сохроор бусдын өмнө бөхөлзөхгүй байхыг, бардам итгэлтэй байхыг сургадаг. Үүгээрээ 1970-80 оны панк хөгжимтэй төстэй учраас панк, Сатан хоёрыг яагаад хослуулж болохгүй гэж?" хэмээн нэгэн ярилцлагандаа хүүрнэжээ. 

Сатан шүтэгч хамтлаг болгон метал урсгалынх биш

4 Хувь хүний эрх чөлөө

Сатаны хамгийн гол үзэл бол хувь хүний эрх чөлөө. Зарим хүмүүс тэднийг Сатаныг шүтдэггүй зүгээр л бусдад гай бололгүйгээр өөрсдийн хүссэнээ хийдэг улс гэж ч үздэг. Тэд зарим үед цусаар биеэ будаж, хачин маань уншдаг ч, ердөө л хүссэнээрээ амьдрах хүсэлдээ автсан хүмүүс. Үүнийгээ жирийн байдлаар далдлахын тулд өөрсдийгөө Сатанчид гэж нэрлэдэг ч байж болох юм. 

Хувь хүний эрх чөлөө

3 Норвегийн сатанчид

Норвегит болсон 1990-ээд оны хар метал урсгалын нэгэн тоглолтын ихэнх дууны үг Сатанизмд суурилсан байжээ. Жишээлбэл "Хар металыг онцгой болгосон зүйл нь хөгжмийн хурдан хэмнэл ч биш, цогцос шиг биеэ будаж, үхэлд донтсон гишүүдийн бичсэн дууны үг ч биш, харин дүрэлзэн шатаж буй сүм хийдүүд, жинхэнэ хүүрнүүд юм" гэх мэт. Хамгийн гол нь энэ үнэн байлаа. Нэлээд удаан хугацааны турш метал шүтэгч Сатанчууд Норвегийн сүм хийдийг галдан шатааж, хэд хэдэн хүний аминд хүрч байсан гашуун түүхтэй билээ. 

Норвегийн сатанчид

2 100000 сатанчууд

Дэлхий дээр хэдэн Сатанчууд байдгийг хэлэх аргагүй. Учир нь Сатаныг дагалдан шүтэгч өчнөөн олон бүлгэм байдаг тул нийт хэр хэмжээний хүн хамрагдсаныг мэдэх боломжгүй юм. Тэгээд ч хүмүүс Сатан шүтдэг гэдгээ хүнд хэлэлгүй, нууцалдаг. 1990-ээд оны үед 50000 орчим сатанчид байсан гэсэн багцаа тоо байдаг ба өнөөдөр энэ тоо 2 дахин өссөн биз гэж таамагладаг юм. Гэхдээ яг баттай тоог хэн ч мэдэхгүй ажээ. 

100000 сатанчууд

1 Сатанчуудаас айх айдас

1980-90-ээд оны сүүл хүртэл Сатаны зан үйлтэй холбоотой маш олон сэтгэл сэрдхийм хэргүүд гарч байна гэж хүмүүс цочирдон сандардаг байсан юм. Сатанд мөргөхийн тулд бусдыг биеийн болон бэлгийн дарамтанд оруулдаг гэсэн яриа газар авч байсан бөгөөд заримдаа бүр хүүхэд хүртэл оролцуулдаг ч гэж ярьж байв. Олон хүнийг аймшигт хэрэгт сэжиглэж байсан ба хэвлэл мэдээллээр зүрх зүсэм явдлуудын талаар мэдээллэн дэвэргэж байсан ч, үнэн хэрэгтээ нэгийг нь ч Сатанчуудын өдүүлсэн хэрэг гэж барин тавин нотолж чадаагүй билээ. 

Сатанчуудаас айх айдас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()