Таны ухааныг тэлэх 15 асуулт

Бид өдөр тутамдаа ямар нэгэн зүйлсээс бага ч атугай мэдээлэл авч, шинийг сурч мэдэж байдаг билээ. Харин та тархиндаа юу ч хийлгүй, элдэв сонин зүйлсийг таньж мэдэхгүй явах аваас юмыг ойлгох, тогтоох зэрэг чадварууд тань бага багаар үгүй болж байдгыг мэдэх үү? Иймд өнөөдөр та бүхнийхээ тархийг цэнэглэж, мэдлэгийг тэлэхээр доорх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. 

Таны ухааныг тэлэх 15 асуулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн анхны хөдөлмөрийн багаж зэвсэг хэдэн онд бүтээгдсэн бэ?

Хүн төрөлхтөн үүсэн бий болж, ухаан нь тэлэх тусам тэдэнд идэш хоолоо бэлтгэх иртэй хутга багаж хэрэгсэл юу юунаас илүүтэй шаардагдах болсон юм. Хамгийн анхны хөдөлмөрийн багаж зэвсгийг 2 сая гаруй жилийн өмнө анх үүссэн хэмээн үздэг байна. 

Хамгийн анхны хөдөлмөрийн багаж зэвсэг хэдэн онд бүтээгдсэн бэ?

2 Далай тэнгис ширгээд алга болчихвол юу болох вэ?

Хэрэв нар дэлхий рүү ойртож, бидний ундаалга болсон ус, далай тэнгис ширгэх аваас асар их хэмжээний давс гадарга дээр үлдэж, хүн төрөлхтөн сүйрэн, дэлхий сугар гарагтай ижил болох аж. Мөн маш их давс ялгаран үлдэх болно. Өдгөө дэлхийн дулаарал болж, маш олон нуур цөөрөм ширгэж байгаа нь харамсал төрүүлж үнэхээр ирээдүйд дэлхий дээр дусал ч усгүй болчихвол яана гэж айдас төрөх болоод байгаа юм. 

Далай тэнгис ширгээд алга болчихвол юу болох вэ?

3 Томруулдаг шилийг ашиглан нарны гэрлээс гал гаргаж болдогтой ижил, сарны туяанаас ч мөн болох уу?

Болохгүй. Учир нь нар нь өөрөөсөө асар их дулаан ялгаруулахаас гадна эрчим хүчийг хангалттай илгээдэг тул бид томруулдаг шилийг ашиглаж, гал гаргадаг. Харин сарны тухайд энэ нь нарыг бодвол бага дулаан ялгаруулж байдаг тул гал гаргах боломжгүй юм. 

Томруулдаг шилийг ашиглан нарны гэрлээс гал гаргаж болдогтой ижил,  сарны туяанаас ч мөн болох уу?

4 Дэлхийн хамгийн том эгц босоо хад юу вэ?

Канад улсад байрлах "Mount Thor" нь дэлхийн хамгийн том, босоо эгц хад хэмээгддэг байна. Энэ нь 1,675 метр өндөр аж. 

Дэлхийн хамгийн том эгц босоо хад юу вэ?

5 Дэлхийн бүх усыг Ангараг гарагт аваачвал яах вэ?

Ангараг гараг нь дэлхийгээс нэлээдгүй жижиг бөгөөд дэлхийн бүх усыг юүлж, Ангарагт цутгавал томоохон асуудал дэгдэж, тус гараг усанд хучигдах юм. Далайн түвшнөөс дээш 10 км ус Ангараг гарагыг тэр чигээр нь бүрхэж байх аж. 

Дэлхийн бүх усыг Ангараг гарагт аваачвал яах вэ?

6 800 км цагийн хурдтай салхи, дэлхийг нөмөрвөл яах вэ?

Хэрэв 800 км цагийн хурдтай салхи дэлхийг нөмөрвөл засмал замууд хуулран, барилга байшингууд нурж эхлэх байна. Дэлхийн зарим улс орнуудад болж өнгөрөх аймшигт хар шуурга, салхинууд нь дунджаар 450 км цагийн хурдтай эргэлдэж байдаг билээ. 

800 км цагийн хурдтай салхи, дэлхийг нөмөрвөл яах вэ?

7 Фэйсбүүкийн хэрэглэгчдийн нас барсан хүмүүс, хэзээ амьд хүмүүсээс олон болох бол?

Өдгөө хамгийн их хэрэглэгчтэй гэгддэг "Фэйсбүүк" нь цаашдаа ч энэ эрчээ алдалгүй олон сая хүнийг багтааж явах юм. Харин дараа зуун, шинэ эрин үед л "фэйсбүүк"-ийн хэрэглэгчдийн нас барсан хүмүүс амьд хүмүүсээс олох болж мэдэх юм. 

Фэйсбүүкийн хэрэглэгчдийн нас барсан хүмүүс, хэзээ амьд хүмүүсээс олон болох бол?

8 Нүхийг ухаад л байвал юу болох вэ?

Та доош нүх ухах тусам температур өсч, амьсгал авахад бэрх болж эхэлдэг байна. Харин цааш хэдэн км ухах төдийд л ус гарч ирэн, хүйтэн хөндий байдал таныг угтаж, давчдан тун ч бэрх байдалд ордог байна. 

Нүхийг  ухаад л байвал юу болох вэ?

9 Дэлхийгээс хамгийн холдож чадсан хүн хэн бэ?

Мэдээж энэ нь сансрын нисгэгч байх нь ойлгомжтой юм. Олон сар, жил бэлтгэл хийсний үр дүнд сансарт аялж, хүн төрөлхтөний түүхэнд шинэ хуудас нээсэн тэднээр бахархахгүй байхын аргагүй юм. Харин дэлхийгээс хамгийн хол явсан хүн бол "Apollo" багийнхан бөгөөд тэд саран дээр буусан гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг билээ. 

Дэлхийгээс хамгийн холдож чадсан хүн хэн бэ?

10 Нар, хар нүх болж болох уу?

Нар болон хар нүхний гол ялгаа нь хар нүхний нягт чанар билээ. Хар нүх нь бүхий л зүйлсийг асар их хүчээр татдаг билээ. Харин нарыг массыг нь хадгалж, диамтерийг нь 6 км орчим агшаавал энэ нь хар нүх болох юм. Энэ мэтчилэн бүхий л зүйлсийг хар нүх болгон хувиргах боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ. 

Нар, хар нүх болж болох уу?

11 Гэрлийн жилийн хурдаар ямар нэгэн зүйлийг шидвэл яах вэ?

Хэрэв та ямар нэгэн зүйлийг гэрлийн хурдаар шидэх аваас тухайн зүйл агаарын молекулуудыг зүсч, устган, тун ч бэрх байдал үүсгэх юм. 

Гэрлийн жилийн хурдаар ямар нэгэн зүйлийг шидвэл яах вэ?

12 Хүүхдүүд зогсолтгүй өсдөг бол яах вэ?

Хэрэв хүүхдүүд ямар ч зогсолтгүй хором мөч бүрд өсөөд явах бол тэд 20 насандаа 12 метрийн өндөртэй байх боломжтой аж. Гэхдээ энэ нь ердөө тэдний дундаж өндөр нь байх юм. 

Хүүхдүүд зогсолтгүй өсдөг бол яах вэ?

13 Хүмүүс бүгд зэрэг үсрэвэл энэ нь дэлхийн хөдөлгөөнд нөлөөлөх үү?

Бид бүгд 7 тэрбумуулаа нэгэн зэрэг үсэрч, дэвхэцсэн ч гэлээ дэлхийн масс, хөдөлгөөнд ямар ч нөлөө үзүүлдэггүй байна. Учир нь нийт хүн амын масс нь дэлхийн масстай харьцуулахад хэтэрхий бага юм. 

Хүмүүс бүгд зэрэг үсрэвэл энэ нь дэлхийн хөдөлгөөнд нөлөөлөх үү?

14 Дэлхийн хамгийн өндөр байгууламж юу вэ?

Франц улсын Парис хотноо байрлах гайхалтай үзэсгэлэнт Эйфелийн цамхаг нь 1889 онд баригдаж дуусмагцаа дэлхийн хамгийн өндөр, хүний гараар бүтээгдсэн барилга хэмээгдэж байсан билээ. Харин 1930 онд АНУ-ын Нью Йорк хотод "Chrysler" барилга баригдаж, хамгийн өндөр байгууламж гэх цолыг хүртэх болсноор Эйфелийн цамхаг халаагаа өгсөн аж. Харин 2004 онд Арабын Нэгдсэн Эмират улснаа сүндэрлэн боссон "Бурж Калиф" нь 829 метрийн өндөртэй бөгөөд өдгөө дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгддэг билээ. 

Дэлхийн хамгийн өндөр байгууламж юу вэ?

15 Дэлхийгээс хамгийн хол амиа алдсан хүмүүс хэн бэ?

"Soyuz 11" хөлгийн 3 сансрын нисгэгч үүргээ гүйцэтгэж, сансарт аялж яваад нас барсан байна. Тэд дэлхийгээс 167 км-ийн зайд амиа алдаж байсан аж. 

Дэлхийгээс хамгийн хол амиа алдсан хүмүүс хэн бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()