Эцэг эхээсээ өвлөж авах хамгийн их магадлалтай 10 зүйл

Бид эцэг эхээсээ зөвхөн нүүр царай, бие хаа өвлөж авдаггүй ажээ. Зан чанар, сэтгэхүй, тэр ч бүү хэл дуртай хоол, жолоо барих чадвар, мөн хэр олон найз нөхөдтэй байх нь хүртэл өвлөгдөж ирдэг. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Сонирхолтой байх болно гэдгийг амлаж байна.

Эцэг эхээсээ өвлөж авах хамгийн их магадлалтай 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Холестрол

Холестролын өндөр түвшинг бид ихэвчлэн хооллолттой холбож ойлгодог. Тиймээс аль болох жимс, ногоо идэж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж боддог билээ. Гэхдээ зарим тохиолдолд холестролыг эцэг эхээсээ өвлөж авсан байх нь бий. Ийм хүмүүс хоолныхоо дэглэмийг өөрчилсөн ч, цусан дахь холетсролын түвшин буурдаггүй ажээ.

Холестрол

2 Үс уналт

Үс уналтын гол шалтгаан нь Х хромосомоос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний үс унадаг бол ээжээсээ өвлөж авсан гэсэн үг. Гэхдээ нас ахиад ирэхээрээ халзарч эхэлсэн хүмүүс ээжийгээ буруутгах гэж яарах хэрэггүй шүү. Учир нь үс унагадаг ген ааваас хүүд бас дамждаг ажээ. Мөн үс унах нь заавал удмынх бус амьдралын буруу дадал зуршлаас ч болдог билээ.

Үс уналт

3 Сурах чадвар

Хичээл номд сайн байх эсэхийн 55% нь удамшлаас хамаардаг. Суралцах чадварын ген хэдэн мянган тоогоор байдаг тул эцэг эх тань онц сурдаг байсан бол та ч бас тийм байх магадлалтай гэсэн үг юм.

Сурах чадвар

4 Кофенд дурлах

Та кофе уух дуртай бол мөн л удамшлаас болж байгаа хэрэг. Учир нь кофейнд дурладаг хүмүүсийн бие кофейнийг тун хурдан шингээж авдаг ажээ. Тиймээс эрч хүчээ нөхөн сэргээхийн тулд кофейн зайлшгүй шаардлагатай болдог билээ.

Кофенд дурлах

5 Чихрийн шижин

Чихрийн шижинг ихэвчлэн насанд хүрэгсэд тусдаг боловч хүүхдүүд, идэвхитэй амьдралын хэв маяг бүхий залуус хүртэл тусдаг. Үүнийг "залуусын чихрийн шижин" гэдэг бөгөөд мөн л генийн өөрчлөлтөөс болдог ажээ.

Чихрийн шижин

6 Өнгөний сохор

Өнгө ялгаж чаддаггүй хүмүүс үүнийгээ ээжээсээ өвлөж авсан байх нь элбэг. Өнгө ялгахад нөлөөлдөг ген ээжээс хүүд дамждаг тул ийм хүмүүс ихэвчлэн эрэгтэй байдаг билээ.

Өнгөний сохор

7 Сүүний чихэр шингээлт

Насанд хүрсэн хүмүүсийн 65% нь сүүний чихрийг тэвчиж чаддаггүй. Хүүхэд бага байхад сүүү зайлшгүй шаардлагатай тул бие нь тусгай фегмент ялгаруулж, сүүний чихрийг шингээн авдаг. Харин нас нэмэх тусам энэ чадвар нь багасдаг ажээ.

Сүүний чихэр шингээлт

8 Жолоо барих

Уран жолоодох чадвар харамсалтай нь хүн болгонд заяадаггүй. Замын бүх дүрмээ мэддэг ч гэлээ зарим нэг онцгой ген хүний орон зайг мэдрэх чадвар, хурд, ой дурсамжинд нөлөөлдөг бөгөөд ийм хүмүүс жолоо барьж байхдаа яагаад ч юм анхаарал сарнин, бусадтай харьцуулахад илүүтэй осол гаргадаг аж.

Жолоо барих

9 Ойрын хараа

Ойрын хараа муудах нь удамшдаг ажээ. Хэрэв эцэг эх нь хоёул ойрын хараа муутай байсан бол хүүхэд ийм болох магадлал 50% байдаг. Гэхдээ үлдсэн 50%-ийнх нь тоонд багтаж магадгүй учраас та компьютер, гар утаснаас аль болох хол байж, нүдээ хамгаалж байгаарай.

Ойрын хараа

10 Нэр хүнд

Боломжгүй мэт сонсогдож болох ч, эрэгтэй хүмүүсийн найз нөхөд олонтой, хүндтэй байдаг шалтгаан нь генээс болдог гэнэ. Харвардын их сургуулийн эрдэмтэд балар эртний эрчүүд хоол хүнсээ базаахын тулд хэрэгтэй мэдээллээ найз нөхдөөсөө авдаг байсан тул энэ ген нь өдийг хүртэл хадгалагдан үлдсэн гэж үзэж байгаа юм. Ийм генийг өвлөж авсан хүмүүс эргэн тойрныхондоо таалагддаг, нэр хүндтэй байдаг бөгөөд хүн болгон түүнтэй найз болохыг хүсдэг гэнэ. Эрдэмтэд энэ талаар илүү их зүйл олж мэдэхээр чармайн, шургуу ажиллаж байгаа ажээ.

Нэр хүнд

Та эдгээрээс алийг нь эцэг эхээсээ өвлөж авсан бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()